Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж, байгалийн нөөцийг хадгална

М.Амаржаргал / Эдийн засаг

Монгол улсын хэмжээнд жилд 1,4 сая тонн хоёрдогч түүхий эд гардгаас 2018 оны байдлаар хог хаягдал дахин боловсруулдаг 16 үйлдвэр 100 гаран бизнес эрхлэгч, ялган бэлтгэдэг 206 цэг, түүнд 20 мянган ажилтан ажиллаж байна. Улаанбаатар хотод жилдээ 350-400 мянган тонн хог гардаг. Үүний 12-15 хувь нь буюу 100-аад мянган тонн нь барилгаас гардаг. Тиймээс барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч буй юм.

image

image

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуульд барилгын хог хаягдлыг дахин боловсруулах 20 мянган еврогийн үнэ бүхий найман төрлийн тоног, төхөөрөмжийг “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-өөс өнөөдөр хүлээлгэн өглөө. Хатуу хог хаягдал, чулуу, металл, органик материал дахин боловсруулах энэхүү ухаалаг технологийг нэвтрүүлснээр байгалийн нөөцийн тэнцвэр байдлыг хадгалахад чухал нөлөөтэй гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байв.

Тухайлбал, “Монгол Улсын барилгын салбарын нөөцийн үр ашигтай байдал, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн менежер М.Бямбарагчаа, “Манай төсөл байгаль орчныг хамгаалах асуудалд өндөр ач холбогдол өгч, барилгын салбараас гарч буй хог хаягдлыг дахин ашиглахад анхаарч ажиллалаа. Судалгааны лабораторийг засварлаж нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр байгаль орчинд хохирол хог хаягдал боловсруулах технологитой болж байна” гэв. Европын холбоо, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй “Каритас Чех Реапаблик” ТББ-ын хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь барилгын салбарын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд нөөцийн үр ашигтай байдал болон тогтвортой цэвэр үйлдвэрлэл, хэрэглээг нэвтрүүлэхэд нь дэмжих зорилготой юм.

ШУТИС барилгын материалын лабораторийг засварлаж эдгээр тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгснөөр барилгын хог хаягдлаас бүтээгдэхүүн гарган авах туршилт судалгаа хийх нөхцөл сайжирч, улмаар Монгол Улс барилгын хаягдлыг дахин боловсруулан хэрэглэхэд түлхэц болж байна.

image.

-МОНГОЛ УЛСАД БАРИЛГЫН ХОГ ХАЯГДАЛ ДАХИН БОЛОВСРУУЛАХ СТАНДАРТ, ЖУРАМ АЛГА-

ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн доктор, төслийн багийн ахлагч Б.Нарантуяагаас зарим зүйлсийг тодрууллаа.

-Барилгын хог хаягдал дахин боловсруулах судалгааны гол зорилго нь юу байсан бэ?

-Барилгын хог хаягдал дэлхийн хэмжээнд өргөн хэрэглэгдэж байгаа барилгын материал болж байна. Бидний хувьд дадлага туршлага муу байгаа ч гэсэн ирээдүйд барилгын хог хаягдалтай нүүр тулгарна. Яагаад гэвэл дахин төлөвлөлт гэдэг бол тэр чигээрээ барилгын хог хаягдал гэсэн үг. Манай судалгааны гол зорилго дэлхийн түвшинд барилгын хог хаягдлыг хэрхэн ашиглаж байна вэ. Бидэнд ямар боломж байна вэ. Хэрвээ барилгын хог хаягдал гараад ирвэл бэлтгэлтэй байх үүднээс стандарт журам гарган хог хаягдлуудаас ялангуяа бетонон хог хаягдлыг бутлаад дахин боловсруулан ногоон бетон хийх, дэлхийн түвшний судалгаа шинжилгээтэй хөл нийлүүлэн алхах зэрэг маш олон давуу талыг бий болгож байна. Барилга нураахад тоосго, янз бүрийн металл, шил, мод, барьцалдуулагч материалууд, бетон гэх мэтийн дахин боловсруулах боломжтой хог хаягдал гардаг. Олон улсад янз бүрийн аргаар дахин боловсруулж хэрэглэж байна. Жишээлбэл, бид судалгааныхаа явцад хаягдал бетоныг дахиж бутлан дүүрэгч материал гарган авсан. Үүнийгээ бетон зуурмагны хэдэн хувьд хэрэглэх боломжтой байгааг судалсан.

image

-Энэ судалгаанд төрийн дэмжлэгийг авсан уу?

-Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээний ажилд төрийн дэмжлэг аваагүй. Европын холбоо, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн санхүүгийн дэмжлэгтэй “Каритас Чех Реапаблик” ТББ-тай хамтран энэхүү төслийг хэрэгжүүлсэн. Судалгааны ажил арай дуусаагүй байна. Дуусахаараа олон нийтэд нээлттэй танилцуулах юм. Энэ үед манай төслийн үр дүнтэй төр засаг тодорхой хэмжээгээр танилцах болов уу. Цаашид хамтын ажиллагааны үйл явц өрнөх байхаа гэдэгт итгэлтэй байна. Ер нь хог хаягдлыг дахин боловсруулж, байгалийн нөөцийг хадгалах чиг хандлага руу дэлхийн ихэнх улс орнууд анхаарч байна.

image

-Шинэ тоног төхөөрөмжийн бааз дээр зөвхөн судалгаа шинжилгээний ажлууд явна гэж ойлголоо. Гэхдээ зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах боломж бий юу?

-Судалгаан дээр суурилж аливаа зүйлийг хийх ёстой. Судалгаа шинжилгээ сайн явагдаж байж ЖДҮ, бизнес эрхлэгчид баталгаатай, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж өгнө. Эдгээр хүмүүс манай лабораторит ирж дахин боловсруулсан хог хаягдлаа шинжлүүлж, баталгаажуулж чанарыг нь тодорхойлуулж болно.

-Барилгын хог хаягдалыг дахин боловсруулж бетон хийхээс гадна өөр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох вэ?

-Замын хавтан, явган замын бродьюр, бетонон жижиг эдлэлүүд хийж болно. Ирээдүйд ЖДҮ-ийг барилгын хог хаягдал дахин боловсруулах сургалтад хамруулах юм. Бидний цаашдын зорилго лабораторийн түвшинд хийсэн бүтээгдэхүүнээ бетон зуурмагийн компаниудтай хамтарсан судалгаа хийж, практик дээр хэрэглэж туршиж үзнэ.

-Судалгааны ажил хэр удаан хугацаанд үргэлжилсэн бэ?

-Судалгааны ажил нийтдээ 1.8 жил үргэлжилсэн. Төсөл дуусаагүй цаашид үргэлжилнэ.

image

imageimageimageimageimage


Сэтгэгдэл

mymvrc.org [193.203.11.147] 2020-09-22 11:51:23

mymvrc.org https://mymvrc.org/

azithromycin 250mg [194.104.10.20] 2020-09-16 16:01:11

azithromycin 250mg https://azithromycinx250.com/

buying azithromycin online [195.133.56.178] 2020-09-05 09:19:03

buying azithromycin online https://azithromycinx250.com/

keflex 250 mg [45.148.234.61] 2020-09-03 17:54:14

keflex 250 mg https://keflex.webbfenix.com/

hiZ [5.188.210.52] 2020-05-20 03:59:11

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://www.tripadvisor.ru/ShowUserReviews-g1454025-d7005473-r239196845-Camelot-Oral_West_Kazakhstan_Province.html - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://tomsk.podarki-market.ru/catalog/product-433324/?MID=2952&result=reply#message2952 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://www.kone.ru/new-buildings/escalators-and-moving-walkways/transitmaster-120.aspx?tfa_next=%2Fforms%2Fview%2F736%2Fabde63cb886da043c0d2234868decba4%2F294229%26sid%3D3a6b54499ec181c303499fd571709e70 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах 3ffc6c0

Зочин [202.9.45.218] 2019-06-01 00:15:11

Санаагийн аваад өөрийн эх орны түүхий эд, материал дээр туршилт хийж зохистой харьцааг олж авна гэдэг их хөдөлмөр шүү. Гадаадын ямар ч сайхан зүйлийг шууд монголд хэрэглэнэ гэдэг хэзээ ч тохирохгүй. Эрхэм багшийнхаа судалгааныхан ажилд улам их амжилт хүсье

зарла [103.229.122.28] 2019-05-31 02:52:35

аль эрт японууд барууныхан хийчихсэн хийчихсэн шүү..зам барилга хоёрт зѳѳж хаядаг юм байхгү ээ.тэдний юмыг муухан орчуулаад ѳармдѳѳ хийсэн эрдэмтэн болох гэж ичихгүй юмаа

Зочин [103.229.120.98] 2019-05-31 02:07:21

барах уу


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.