Эхийн алдар одонг 9465 ээж хүртлээ

Б.БУРМАА / Нийгэм

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд Эхийн алдар одон гардуулах зарлиг гаргав.

Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эхийн алдар буюу олны хэлж заншсанаар Алдарт эхийн I болон II одонг 9465 ээж хүртэж байна.

Үүнээс:

•Нэгдүгээр одон-611

•Хоёрдугаар одон-8853

•Нийслэлээс-3677

•Хөдөө, орон нутгаас-5090

•Гадаад улсад оршин суугаа 28 ээж алдарт эхийн одон гардаж байна.

Эхийн алдар ордон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр /2019.06.01/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарим ээжид Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

Сайн байцгаана уу эрхэм хүндэт эхчүүд ээ,

Та бүхэнд Хүүхдийн баяр – Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.

Баярын энэ сайхан өдөр хүүхэд бүрийн наран, баяр жаргалын ундарга болсон эхчүүдэд Алдарт эхийн одон гардуулдаг уламжлалтай. Энэ бол маш сайхан уламжлал юм. Монголын төр үеийн үед улс орныхоо хөгжил дэвшлийн үндэс болсон хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, хүүхэд эхчүүдийг анхаарлынхаа төвд байлгах учиртай. Хүүхэд бол үндэстний ирээдүй, улсын баялаг, айл гэрийн баяр баясгалан, эрхэм дээд эрдэнэ билээ.

Өнөөдөр Алдарт эх болж байгаа бүсгүйчүүдийн дунд хоёр содон тохиолдол байгаа нь гурван хүүхэд төрүүлж, өсгөж байгаад дөрөв дэх төрөлтөөрөө гурван ихэр төрүүлж Алдарт эхийн 1, 2-р одонгийн болзлыг зэрэг хангаж 6 сайхан үртэй болсон хоёр ч эх иржээ. Баяр хүргэе. Монголын үрс олон болж байна. Улам олон болох болтугай!

Хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг бол асар том хөдөлмөр юм. Хүүхдээ өсгөж байгаа эхчүүдийг “гэртээ ажилгүй” суудаг гэж ярих бол буруу! Энэ бол цаг наргүй, хариуцлага, сэтгэл шаардсан нүсэр, амаргүй ажил. Тийм учраас төр Монгол Улсын иргэнийг эрүүл саруул, зөв сэтгэл, зөв ёс зүйтэй болгон өсгөж, хүмүүжүүлж байгаа эхчүүдийн хөдөлмөрийг дэлхий нийтийн жишигт хүргэн үнэлэх ёстой гэж би боддог.

Бусад улс оронд эхчүүд, хүн амаа өсгөх талаар ямар халамжийн бодлого явуулдаг талаар хэдэн жишээ хэлье.Одоогийн үнэлэмж бол Алдарт эхийн нэгдүгээр одонт эхэд – 200 мянга, хоёрдугаар одонт эхэд – 100 мянган төгрөгийг жилд нэг удаа олгож байгаа нь өнөөгийн ханшаар 100 хүрэхгүй доллар юм.Бусад улстай харьцуулахад хүүхэдтэй эхэд жилд Австрали улс хамгийн их 3613 ам.доллар, Унгар 765 ам.доллар, Япон 510 ам.доллар, Польш 278 ам.доллар, Грек 135 ам.доллар олгож байна.

Хөрш ОХУ хүүхэд төрүүлсэн эхэд 3 жилийн туршид тэтгэмж олгодог, эхний 5 сар цалингийн 100 хувиар тэтгэмж олгоод цаашид 40 хувиар тооцож тэтгэмжийг боддог бол манайд жирэмсний 5 сартайгаас эхлэн нийт 12 сарын хугацаанд тэтгэмж олгдог. Тэтгэмжийн сард олгох хэмжээ 40-хөн мянган төгрөг байна.

Эндээс бид эхчүүдийнхээ хөдөлмөрийг хэрхэн үнэлдэг нь харагдах байх. Бид эхчүүдээ бодитоор үнэлэх, баярлуулах талаар нухацтай бодох цаг болсон байна. Хүүхдээ сэтгэл амар өсгөж бойжуулах хэмжээнд эхчүүдийн тэтгэмжийг аваачих талаар Засгийн газар, холбогдох яамд бодлого боловсруулах, шийдэл гаргахыг би дэмжиж ажиллах болно.

Өнгөрсөн жилийн Хүүхдийн баяраар хүүхэд багачууд маань Ерөнхийлөгчдөө хандан хүсэл мөрөөдлөө илэрхийлж, тулгамдаж байгаа бэрхшээл, амьдрах орчин, сум орон нутаг, эх орныхоо тухай бичиж, олон мянган захидал, гар зургийг ирүүлсэн. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг харгалзан тусгаж, сайн сайхан ирээдүйг бүтээх орчин нөхцөлийг бий болгохын төлөө 2019-2020 оныг “Хүүхэд хамгаалал, хөгжлийн жил” болгон зарлаж, Засгийн газарт үүрэг чиглэлийг өгсөн. Цаашид ч хүүхдийн төлөөх үйл хэрэг тасралтгүй байх ёстой.

Та бүхэнд эх орныхоо ирээдүйг эрүүл саруул өсгөн бойжуулж, хүмүүжүүлж байгаад тань гүн талархал, хүндэтгэл илэрхийлье. Монголын ард түмний нэрийн өмнөөс баярлалаа гэж дахин хэлье.

Монголын айл бүхэн амар амгалан, үрс бүр аз жаргалтай, эх болгон сэтгэл тэнүүн байх болтугай.

Баярлалаа” гэлээ.

image

image

image

image


Сэтгэгдэл

зочин [64.119.21.13] 2019-06-03 18:46:43

алдарт эх боллоо гээд найр наадам хийдгээ болимоор юм. гэр бүлийнхээ хүрээнд л хийвэл болоо биш үү. Найр наадам нь арай л дэндлээ.

зочин [64.119.21.13] 2019-06-03 18:44:35

Хэзээ ингэж сүйд болж байлаа . Бидний ээж нар алдарт эх болсоэ ч ингэж сүр болж найр наадам хийж байгаагүй . Монголчууд найр наадамд арай л дэндүү болж дээ.

Зочин [112.72.11.120] 2019-06-03 09:37:33

3 n Saya hvnee tejeej chadahgvi baij hvvhed nemeed yadiin

zochin [172.113.251.170] 2019-06-03 05:42:37

ene hedn huuhnuuddee medal bish ajiliin bairaar hangaj ogoochee.

Зочин [66.181.165.93] 2019-06-03 01:23:41

ядуу хэвтэж олон хүүхэд гаргаж, өлсгөлөн байлгаад яадгийн. амттай хоол идэж чадахгүй байж одон гэж солиороод тэнэгтэхийн. боловсрол мэдлэг тээ анхаарч, ажил хийгээч. ххүүхэд гаргаж бүдүүрлээ.нөхөр мөнгөөр хангасангүй гэхийн . эр царайчилж хоол горьдож сууснаас өөрөө ажил хийж биеэ гоё авч яв

Зочин [64.119.16.235] 2019-06-18 03:09:20

Таны бодоогүй санаанд оромгүй боловсролтой, мэдлэгтэй боломжийн хүмүүс байдаг шүү. Битгий 1 өнцгөөс харж дүгнэж байгаарай.

Зочин [183.177.100.10] 2019-06-03 08:25:11

зайл чамаар тэжээлгээ юу

Зочин [103.229.176.130] 2019-06-03 00:43:17

одоо баяр гэж популистуудын шоу л болж дуусч дээ

irgen [66.181.161.16] 2019-06-02 23:38:08

Onoogiin niigemd yduu humuus l olon huuhedtei bna ajil olgoochee 20000 yaj olon huuhed amidrah yum be

дандаа олуулаа [122.201.24.221] 2019-06-02 22:57:55

Монголын үрс олон болох болтугай. Эхнэр бид хоёр төсвийн байгууллага болон би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манайх 5 хүүхэдтэй эхнэр маань одон авахад баярладаг.Олон хүүхэд сайхан хүүхдүүд хүмүүжил төлөвшилт гэр орноосоо ах зах хүн дүүгээ хүндэтгэх нь илүү байдаг.Ер нь олуулаа байх сайхан ширээ тойрон суугаад цай хоолоо идэх нь жаргал байдаг .Монголын эмэгтэйчүүддээ эх үрсийн баярын мэнд хүргэе.

Зочин [108.218.234.108] 2019-06-03 06:05:37

Bolovsroltoi, uhamsartai, hariutslagatai, amidraliin bolomjtoi humuus ni olon huuhed gargah heregtei. Harin yaduu, uhamsargui, hariutslagagui, parzit humuus bitgii huuhed garga, tegj huuhdiig bitgii tamlatsgaa!!! Hunii olnoor hugjdug baisan bol China, India, Russia udiid delhiin undur hugjiltei ulsuud baih bailaa. Getel hun am bagatai (4-6saya) hugshin Europiin ulsuud Finland, Norway, Denmark, Luxembourg g.m undur hugjiltei ulsuudiin irgediinh ni bolosroliin tuvshin undur, uhamsartai, hariutslagatai. Bidnii nuguu muruuduud baidag socialismiig JINHENE UTGAAR ni hugjuulsen bn. Yaduu uhamsargui, bolovsrolgui davharga usluu geed uls oron ulam l dmapuurch bn. Getel chineeleg, bolovsroltoi, uhamsartai davharga usuhuur yaj uls oron hugjdugiig ene hun am bagatai ch nen hugjingui ulsuud haruulj bn. Humursun togoonoosoo gartsgaa mongolchuudaa, yum uzej nudee tail!!!

зочин [66.181.187.241] 2019-06-02 16:27:38

хараад бхад улсаас монголын үрс маш олон болтугай гэж уриа лоозон дэвшүүлж хошгоруулаад иргэдээ маш ядуу блгах сонирхолтой дандаа боломжгүй хүмүүс л олон хүүхэдт бхюм хараад бхад ядуу бвал хятадад ашигтай бас манай улс төрчдөд ядуу хүмүүсг хүүхдн мөнгөөр хооллоод үлдсэн мөнгийн өөрсдөө авах

Ажлын байр [103.26.193.222] 2019-06-02 15:38:39

Ерөнхийлөгч сайхан харагдаж байна аа Эх орны төлөө л бол ерөнхийлөгч гэгч хамаргүй байсан ч яахав

Ажлын байр [103.26.193.222] 2019-06-02 15:37:08

Хүүхдийн мөнгөний оронд хүүхнүүдээ ажилтай болгомоор юм даа

Зочин [66.181.178.207] 2019-06-02 13:02:56

МАНАЙ ГОВЬАЛТАЙН ХҮҮХЭНҮҮД ҮНЭН ДАНАЛЗУУР БАЙНАА ТЭР НҮД МҮД ГАР МАРЫГ НЬ ХАРААЧ ЭЭ..ДЭЛХИЙН МИСС ЭЭ МИСС..( 5 ХҮҮХЭДТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ..)ЁРӨНХИЙЛӨГЧ ХАЖУУД НЬ ҮНЭН ЖУЛ БАЙНАА.

Irgen [43.233.162.66] 2019-06-02 11:20:19

Mash olon bolgood oron gergyi olmun zulmun bolovsrol xymyyjilgyi xymyyseer xyree ni teleed ene turiin xylgaichid uursduu xamag ungutei uudtei bygdiig tsulmuj lyivardaad ednii yridagaar xar massiig olon bolgoj bval edend ashigtai bx l da lsiig yls shig ydirdaj xugjyylej chadaxgyi bj mash olon ydyystai bol gej xelj bgatai ylgaa alga iim l bodlogo dytaj gene baylagiig ni tsulmuj bxd xar massiig darlaj bx amar bx edniibodlogoor bol

hi [64.119.17.139] 2019-06-02 10:50:36

хүн амын тоо нэмэгдэж байхад шагнах нь буруу биш. харин төр засаг хүүхэд залуучуудад анхаардаггүй анхаарч байгаагүй хойшид ч анхаарах найдвар алга

Зочин [202.9.43.17] 2019-06-02 09:18:19

Энэ баттулгын эхнэр алдарт одон яагаад авахгуй байна тайхан дээр гаргаж ирээд одон модон зууж огохгуй ямар учиртай юм бол хуухдийн баяр болж байхад ур хуухдуудээ хотлоод баярлаж болдоггуй юмуу яагаад ингээд ганц бие дур узуулээд маяглаад байдаг юм монголын аав нар дуурайгаад гэр булээсээ ичдэг болвол яах юм

Зочин [43.242.242.128] 2019-06-02 06:41:28

HUN AMAA OSGOH NI MASH ZOV BODLOGO ZARIM ORNUUDAD BAIDAG TSYGAN NAR SHIG BOLVOO HUUHED GARGAAL BOLLO GEJ UZEED HUUHDUUDIINHEE HUMUUJIL , BOLOVSROLD NI ANHAARAHGUI ZOVHON TEHGEMJ AVAAD HUUHDUUDEE AJIL MERGEJIL EZEMJUU;EHGUI ZUGEERL NEG HUUHED YUILDVERLEGCH BOLJ HUVIRAAD HUUHDIINHEE MONGOOR ETSEG EH NI ARHIDAN SORTUURAAD HUUHDEE GARGUUND NI HAYAD , HAMGIIN ETSEST NI NOGOO HUUHED MAANI MONGOLYIN UREEDUI BISH HIIGMIIN YANZ BURIIN NEGATIVE BAIDAL RUU ORJ BAIGAAG ANHAARAH HEREGTEI

Дэмжигч [103.10.23.178] 2019-06-02 05:20:07

Өгөх нь зөвөө. Амьтны инстинкт, араншин нь давалгайлсан хүмүүс тийм элбэг биш шүү. Тэднийгээ гадуурхалгүй хааяа баярлуулж зурагтай төмөр, 20 мянган төгрөг гэх мэтээр урамшуулж байх хэрэгтэй.

Зочин [58.140.202.122] 2019-06-02 05:58:33

хөншин ганц биё төгцөг юундаа өмхий үгээр утаад байдгийн өгөх үү байх уу өөрөөс чинь асуухгүй

Зочин [202.9.43.17] 2019-06-02 05:37:30

Хаха

Зочин [202.9.43.17] 2019-06-02 02:31:24

Юун социализм цаашаа 21 р зууны монголд щагнал аваагуй монгол хун улдэвуу

Зочин [43.242.242.128] 2019-06-02 02:31:05

Buh shagnal avch baigaa humuust unen setgeleesee bayar hurgeje , TSus oirtolt ih baigaa hogjiliin bersheeltei olon huuhduud mongoloor duuren bolgohuu, mon negen zegerg oson uyrjej bodlogod ene buhniig mon hargalzaj uzeh hegertei,

Зочин [66.181.179.14] 2019-06-02 01:48:49

ГОВЬ АЛТАЙН МИССҮҮД 4-5 ХҮҮХЭД ГАРГАСАН ГЭХЭД 20 НАСТАЙ ЮМ ШИГ ХАРАГДАЖ БАЙНА ШҮҮ..УУЛЫН ХҮМҮҮС АРГАГҮЙ ӨӨР ЮМАА

Зочин [66.181.184.182] 2019-06-02 08:40:31

Говь алтайн хүүхнүүд том тэнтийсэн хүрэн хүүхнүүд эрчүүд нь гэж давжаа хурга ишиг шиг юмнууд бдаг юм бна лээ кккк

Зочин [203.91.115.41] 2019-06-02 05:49:19

T1 хөдөөний хөөсөн мантуу

Зочин [66.181.179.14] 2019-06-02 01:39:01

ГОВЬАЛТАЙН ХҮҮХЭНҮҮД ҮНЭН МИССҮҮД ИХТЭЙ ЮМАА.

Зочин [66.181.179.14] 2019-06-02 02:00:12

БАС ЭРЧҮҮД НЬ АЙМШИГГҮЙ ЗОРИГТОЙ МАШ УХААНЛАГ ХҮМҮҮС БАЙДАГ ДАА.

Энэ хүүхнээс өөр цаанаа нэг сайхан ээжийн зураг тавихгүй дээ. [202.126.89.115] 2019-06-02 00:27:29

Муухай зураг

Зочин [66.181.179.14] 2019-06-02 01:42:58

атаархаад л

Зочин [202.9.43.65] 2019-06-01 14:19:31

Энэ алдарт эх нь тэр дархан бэртэй адил гадуурхалт бишуу дархан бэр тодрууллаа гээд бараг иргэний дайн гарахаа дохоод байлуу

тб [202.55.191.205] 2019-06-01 14:10:33

ерөнхийлөгч шагнуулаад эмэгтэй нь шагнал гардуулж байгаа юм шиг гарсан байна

Зочин [66.181.179.14] 2019-06-02 01:44:19

сэтгэл алдраад байгаа бололтой пооз авсан байна уу

Зочин [112.72.11.121] 2019-06-01 17:29:47

Тийм бн. Гэхдээ хүүхдүүдээ өөрөө төрүүлсэн ээж нарт одон өгмөөр юмаа. Энэ ихбалай худалч хүүхэн, анагаах ухааны үүднээс яаж ч тайлбарлах гээд ийм ойрхон хагалгаагаар төрлгүй л байхгүй юу. Хуурамч хиймэл нүүр шигээ хуурамч амьдартай хүүхэн

Зочин [49.0.212.145] 2019-06-01 13:27:12

УВСЫН ХҮҮХНҮҮД Л ҮНЭН МИСС БАЙНА

Зочин [103.212.119.64] 2019-06-01 11:35:50

Gertee tuleh tuleechgui ideh hoolchgui bj huuhed iheer gargah ymaa ylanguya zahiin horoololiinhon joohon uhaantai amidartsgaaya irgedeee

Зочин [64.119.17.196] 2019-06-01 13:36:33

Яг тэгэж боддог шүү. Хүүхдүүд л өрөвдөлтэй харагддаг.

Зочин [203.91.115.39] 2019-06-01 13:19:56

Харин тийм заримдаа тэгэж боддог

Зочин [150.129.140.212] 2019-06-01 11:50:09

ажилгүй ардууд тэгээд өөр юу хийхэв дээ.

huts [66.181.189.226] 2019-06-01 11:38:45

huts chi toruulsen bish

Зочин [103.212.119.64] 2019-06-01 11:34:50

Harin bolomjgui humuus l dahin dahin turuud bhiin gaihaad bn shuuu

зочин [66.181.184.227] 2019-06-01 10:02:23

Одонтой ээж нартаа баярын мэнд хүргэе.

irgen [64.119.25.77] 2019-06-01 11:31:51

Erunhiilugch odongiin unemlehiig neg garaaraa mash deerengui hainga garduulah yum aa. Yosloliin albanihan anhaarmaar yu

зочин [139.5.218.202] 2019-06-01 09:29:07

Хүүхэд хамгаалалын жил гээд баттулга амаараа хий хоосон лоозон уриа хийв,хүүхэд хамгаалалын жилд баттулга ямар ажил бодитоор хийсэн юм бэ,хэлээд өгдөө,хийсэн зүйлгүй болчихоод хоосон чалчих хэрэг бгаа юу,одонгийн мөнгөө нэмэх, хүүхдийн 20,0 нэмэх,үдийн цайгаа,өдрийн хоол болгох гээд олон ажлыг ахиулах чини ажил биш үү,хий хоосон яриад амаар чини хүүхдүүд баярлах уу,ичих булчирхайгүй нөхөр юм,

Bolor [66.181.161.48] 2019-06-01 08:38:24

Манай хамаатны залуу айлын хашаа байшин түрээслэж суудаг лизингээр приус авсан гэхдээ өөрөө төлдөггүй дүү нь төлдөг эхнэр нь өнөөдөр одон авсан одоо найр хийнэ гээд явж байна бас хүүхдийн үсний найр хийнэ гэсэн Өмнөговийнхон чинь тийм их найр наадамд дуртай улсууд байдаг юмуу цагаан сараар 180000 дээл авсан сая одонгийн дээл хэдэн мянгаар ч хийлгэсэн юм бүү мэд боломжтой тэгээд хүүхдэдээ хоол хийгээд өгдөг бол яахав дээ

Зочин [58.140.202.122] 2019-06-02 06:01:33

яадгийн бэ найраа хийж л байг монгоочууд угаасаа хувхай царайлаад нарийндаа хатаад суудаггүй ард түмэн

Зочин [150.129.140.212] 2019-06-01 11:55:05

бүгд л ийм ш дээ.одоо мэдэж байна уу.том жип.олон өрөө байр хаус.кампанитай хүмүүс бүгд л бөөн өр зээлтэй байгаа ш дээ.бүүр Монгол улс 30 тэрбум $ өр зээлтэй ш дээ хөө.

Зочин [64.119.27.160] 2019-06-01 11:13:33

Ккк, ихэнх нь үнэн байдал ийм, ийм нөхцөлд хүүхдүүдээ өсгөөд одонгоо цуглуулдаг. 40 хүрээгүй 2 одонтой болчихсон хүмүүс их байх юм. Боломжтой нь цөөхөн байхаа

Зочин [202.9.43.65] 2019-06-01 10:35:12

Хахахаха

Зочин [103.212.119.64] 2019-06-01 08:23:47

Saihan medee bn bayriin mend buh eejuud ur huuhduuddeee

Odon halamjaa zogsoo [108.218.234.108] 2019-06-01 07:28:04

Odongiin tuluu ideh hool ch gui humuus huuhed tsuvuulaad bn. Huuhdiig eruusuu mungu hiih heregsel l gej harj bn. Uhamsargui parzit humuus huuhdiin munguur amidrah geed huuhduud uildverleed, daraa ni tejeej usguj chadahgui ulsguj zodoj tamlaj huchirhiilj, adag suuld ni alj bn. Huchirhiilelees huchirhiilel l turdug. Odon, huuhdiin halamjuudiig bugdiig zogsoo. Odon halamjgui bol uneheer uhamsartai bolomjtoi humuusd l hussen huuhduud turnu. Ter hireer niit massin tuvshin chanarjina, huchirhiilel bagasna. Chanargui olon humuus hereggui, chanartai tsuuhun hun amtai bol deer. Munhiin setgehuin yaduuraltai uls baimaargui bn. Humuusee hiree medej zulzagalatsgaa, huuhed togloom bish, mungu oloh heregsel bish!!!

Зочин [202.179.25.37] 2019-06-02 03:27:33

Та яаг үнэн хэлж. Улс ядуу, дээр нь боловсрол ухамсар нимгэн хэд нь хүүхэд цувуулах нь бүр ч хяслантай. Болж өгвөл Халамжаар тэжээлгэчих санаатай .

Хүүхэд [103.10.23.105] 2019-06-01 09:27:18

Чамд хэлэх ч үг алга ...

Зочин [150.129.140.212] 2019-06-01 08:30:24

хулгайчид тэртэй тэргүй хулгайлдаг биз дээ

ЭМЭЭ ХҮН [66.181.181.79] 2019-06-01 07:20:28

Ерөнхийлөгч сайхан үг хэлжээ та санаачилж хүүхэд төрүүлсэн сайхан өсгаж байгаа эхчүүдээ тэтгэх талаар бодоо манайх хүн ам цөөн хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг энэ Улаан баатар шиг бохир хотод үнэхээр хэцүү байна Манай улс хүн амаа өсгөх бодлого баримтлах хэрэгтэй Ач зээ нартаа хэдэн төгрөг хадгалуулсан хүүнээс нь татвар гээд авсан одоо хүүхдийн тэр 20 мянган төграг л хасаад өгч чадахгүй байна шүүдээ

Зочин [64.119.27.160] 2019-06-01 11:17:29

Алдарт эхчүүд хүүхдийн 20000 гээд байдгийг сайн ойлгохгүй байна. Олон хүүхэд өсгөх боломжгүй эхчүүд ганц, хоёрыг төрүүлдэг, тэдэнд 20000 ч гэлээ хэрэгтэй нь ойлгомжтой. Олон хүүхдийг 20000аар өсгөнө гэж тооцмооргүй юмаа, гайхаад байдаг юм.

Зочин [150.129.143.146] 2019-06-01 07:14:26

ГОВЬАЛТАЙН ХҮҮХЭНҮҮД ҮНЭН МИСС БАЙНАА

Зочин [202.126.89.228] 2019-06-02 23:49:00

Зөв ч бичиж чадахгүй байж бас жалга дов ярина. Ориг орк байна даа чи.


59 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
59 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.