FIBA 3X3 төрлийн шилдэг сагсан бөмбөгчдийн дэлхийн аваргын тэмцээн болж байна

Б.БУРМАА / Спорт

“Токио-2020” олимпийн босгон дээр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрлийн гурван том тэмцээнийг Монголын 3x3 сагсан бөмбөгийн холбоо, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа эх орондоо хүлээн авч, зохион байгуулж байна.

ФИБА 3x3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лигийн тэмцээн /U23 Nations League/, ФИБА 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээн, мөн 18 хүртэлх насны Дэлхийн аваргын тэмцээн /U18 World Cup/ Сүхбаатарын талбайд зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 9-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Дээрх гурван тэмцээнд 43 орны 500 гаруй тамирчид, төлөөлөгч нар оролцох бөгөөд тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3x3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар онцгойлон хүрэлцэн ирэх аж.


Сэтгэгдэл

багш [103.26.193.101] 2019-06-06 15:45:39

Аливаа зүйлийн хамгийн гэгээлэг сайхнаар л харцгаая л дааааааа АМЖИЛТ

Зочин [202.126.88.196] 2019-06-02 08:45:43

Манайх 3×3сагсан бөмбөгийн холбоо гээд шинэ холбоо байгуулчхыхан МСБХ байгаа биздээ тэндээ л байх ёстой FIBA 3×3 бүгдийгн 1л оу холбоо удирдхын

Зочин [202.126.89.46] 2019-06-02 05:16:36

Сайн байна. Гэхдээ "онцгойлон хүрэлцэн ирнэ" гэж яаж ирэхийг хэлдгийн бол?

З.Ариунболд.Морин спорт [66.181.161.15] 2019-06-02 05:00:58

Сэтгэгдэл маш өндөр байна. Амжилт хүсье


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.