БАЙР, СУУРЬ: Улсыг ганц тойрог болгох сонгуулийн системийг УИХ-ын гишүүд дэмжих үү

Т.Хулан / Улстөр

-МОНГОЛ УЛСЫГ БҮХЭЛД НЬ НЭГ ТОЙРОГ БОЛГОХ СИСТЕМИЙН СУЛ БА ДАВУУ ТАЛ-

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дуусаад байна. Тэд 2020 оны сонгуулийг “Монгол улс-Нэг тойрог” гэх системээр явуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэгт өчигдөр танилцууллаа.

Харин МАН-ын бүлэг уг саналыг дэмжив. Монгол улс-Нэг тойрог системээр сонгуулийг зохион байгуулбал нам тус бүр Монгол улсын хэмжээнд 76 хүнийг нэр дэвшүүлэх юм. Нийт 700 хүн нэр дэвшлээ гэж үзэхэд хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно гэсэн үг. Сонгогчид нам биш хүн сонгоно. Сонгуулийн энэ систем нь УИХ-д олон удаа сонгогдсон эсвэл мөнгөтэй, “поп” улс төрчдөд давуу байдал бий болгох магадлалтай бөгөөд эсрэгээрээ шинэ залуу нэр дэвшигчдийн боломжийг хаах сул талтай гэж улс төрийн хүрээнийхэн үзэж байна.

Харин улс орны эдийн засгийн чадавхид нөлөөлөх, төсвийн мөнгийг 76 жижиг тойрогт үргүй зарахгүй болох зэрэг давуу тал бий.


Монгол улсыг бүхэлд нь нэг тойрог болгох сонгуулийн системийг УИХ-ын гишүүд дэмжих эсэхээр БАЙР, СУУРИЙГ нь сонслоо.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Ц.НЯМДОРЖ, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН НАР УЛС ТӨРДӨӨ ДАХИН ҮЛДЭХ ГЭСЭН АРГА

- 20 гаруй нам 76 нэр дэвшигчийг нэр дэвшүүлнэ.Тэндээс нэг хүнийг олж дугуйлна. Иргэд улс төрд шинээр орж ирж буй хүмүүсийг огт танихгүй учраас нэг хүн маш олон санал авна. Үлдсэн нь цөөхөн хүний саналаар УИХ-д сонгогдох байх. Энэ бол Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан мэтийн хүмүүс улс төрдөө дахин үлдэх боломжийг хайсан сонгуулийн хувилбар гэж ойлгож болно. Энэ бол ардын намын шийдвэр. Түүнээс УИХ-аар хэлэлцсэн асуудал биш.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: МАШ САЙН СУДЛАХ ЁСТОЙ

- Монгол улсыг нэг тойрог гэсэн системээр сонгуулийг явуулбал дахиад намын асуудал гарах уу. Нөгөөтэйгүүр УИХ-д ганцхан удаа сонгогдсон шинэ гарсан гишүүдийн боломж хаагдана гэсэн байр, суурийг бүлгийн олон гишүүн илэрхийлсэн. Үүнийг бид бодолцох ёстой. Олон жил УИХ-д сонгогдсон ч ажил хийгээгүй хүн олон байна. Гэтэл нэг удаа сонгогдсон мөртлөө аливаа зүйлд өөрөөр хандаж байгаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж буй олон гишүүн бий шүү дээ. Маш сайн судалж байж асуудалд хандах ёстой .



УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан: СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ

- Улс ганц том тойрог байна гэдгийг МАН-ын бүлэг дэмжсэн. Жижиг тойрогт мөнгө тараах гэх мэт хууль зөрчсөн олон үйлдэл гардаг юм байна. Тиймээс том тойрог болгоё гэсэн байр, суурийг бүлэг илэрхийлсэн. Дараагийн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байх. Том тойрог болох нь улс орны ирээдүйн эрх ашигт их хэрэгтэй юм. Тэгэхгүй бол 76 тойрог руу төсвийн мөнгийг хувиарлаж татаад байхаар зарим тойрог нь сургуулийн илүүтэй, заримд нь огт сургуульгүй байна. Мөн лобби сайн хийсэн гишүүн нь нутаг руу гаа зам тавиад байдаг. Лобби хийж чадаагүй зам тавьж чаддаггүй. Тийм учраас нэгдсэн бодлого явуулах үүднээс том тойрог болгох нь зүйтэй гэж үзсэн. Миний хувьд сонгуулийн хуулийн төсөлтэй нь танилцаагүй учраас бусад зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна.


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: НАМЫН ГИШҮҮД ЭНЭ ХУВИЛБАРЫГ ДЭМЖВЭЛ ДЭМЖИХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

- Ажлын хэсэг Сонгуулийн хуулиар бүлгийн гишүүдээс урьдчилсан байдлаар санал авсан. Бидний саналыг сонсож, харгалзаж үзнэ гэсэн. Сонгуулийн хууль нь ард түмний эрх ашгийг хангах нь хамгийн чухал. Тиймээс бид иргэдийн эрх ашгийг бүрэн хангах саналыг санал болгох ёстой юм. Иргэд ч мөн маш сайн судалж байж сонголтоо хийх хэрэгтэй юм. Намын гишүүд маань нийтээрээ энэ хувилбарыг дэмжвэл дэмжихээс өөр аргагүй. Олонхийн санал чухал шүү дээ.


УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: ИРГЭД ОЛОН ХҮНЭЭС СОНГОХЫГ ХҮСДЭГ

- Өмнө нь энэ хувилбарыг ярьж байгаад техникийн дэмжлэггүй гээд дэмжээгүй хувилбар байгаа юм. Олон намын төлөөлөлтэй байх үед Э.БатҮүл, С.Оюун нарын гишүүд өргөн барьж байсан.

Тэр үед тоолдог машин байгаагүй. Хоёрдугаарт ийм урт жагсаал гарах юм уу гэж хүмүүс ойлгож байх шиг байна. Жагсаалтаас нэг л хүн дугуйлна гэж хуулийн төсөлд орж ирж байна. Иргэд бол сонголттой байхыг хүсдэг. Цөөхөн хүн оруулж ирээд сонгохоос өөр аргагүй байдалд тулгадаг гэж ярьдаг.

Тиймээс Монгол Улс нэг тойргийн талаар олон яриа гарч болно. Зарчмын хувьд Сонгуулийн хуулийг дөрвөн жил тутамд өөрчилдөг энэ байдлыг болиулах шаардлагатай байгаа юм. Иймээс хаврын чуулганы хугацаанд багтаад хуулийн төслийг өргөн бариад хэлэлцүүлэг эхлэх бэлтгэлийг хангаж, намрын чуулганы эхэнд баталж авахгүй бол сонгуулиас өмнө зургаан сараас багагүй хугацаанд баталсан байх ёстой.


УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: АРД ТҮМЭНД ТУЛГАРСАН АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРЛЫГ БУУРУУЛАХЫН ТУЛД 76 ГИШҮҮН НЭГ ТОЙРГИЙН ЗАРЧМААР АЖИЛЛАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗСЭН

- Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаа сонгууль зохион байгуулсан. Ингэхдээ дөрвөн удаа можаритор, нэг удаа холимог, бусад нь томсгосон тойргийн тогтолцоогоор сонгууль хийсэн байна. Ингээд бид өнгөрсөн сонгуулиудын судалгааг авч үзэн цаашид Монгол Улс ямар тогтолцоогоор сонгууль зохион байгуулах вэ гэдгийг авч үзсэн. Иргэд улс төрийн нам гэхээсээ илүү УИХд өөрийнхөө төлөөллийг туршлагатай, нэр цэвэр, тулхтай хүнээр бүрдүүлэх хүлээлттэй байна. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа тухайн үед эрх барьж байсан намд ашигтай байдлаар баталж ирсэн байна. Цаашид Монголын ард түмэнд ашигтай хувилбар нь юу вэ гэдгийг ажлын хэсэг дээр судалсан. Нийт дөрвөн хувилбар байна. Тухайлбал, одоогийн байгаа жижиг 76, мөн өмнөх томсгосон буюу олон мандаттай, бүсчилсэн, дөрөвдүгээрт Монгол Улс нэг тойрог гэсэн хувилбараар сонгууль хийх эрхзүйн боломжтой байна.

Ажлын хэсэг нэлээд нухацтай авч хэлэлцээд дээрх хувилбарын аль нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод хэрэгтэй вэ гэдэг дээр давуу болон сул тал дээр судалгаа хийж үзээд Монгол Улс нэг тойрог гэсэн тогтолцоо нь зөв байна гэж үзсэн. Өнгөрсөн хугацаанд хийсэн жижиг тойргоор хийсэн сонгуулиуд улс орны эдийн засгийг сулруулж, тойргийн сэтгэлгээн дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хуваарилах эрхзүйн зохицуулалттай байсан. Иймд ард түмний өмнө тулгамдаж байгаа ажилгүйдэл, ядуурлыг бууруулахын тулд 76 гишүүн нэг тойргийн зарчмаар ажиллах нь зөв юм байна гэж үзсэн.

Удахгүй Засгийн газарт өргөн барина. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлэг, ТББ-ын зүгээс 280 гаруй санал ирсэн. Үүнээс 135 саналыг хүлээж авах боломжтой гэж үзсэн. Шат шатны сонгуулиуд бие даасан хуулийн дагуу сонгуульд оролцохоор туссан гэж ойлгож болно.


Сэтгэгдэл

иргэн [108.162.188.72] 2019-06-04 16:44:15

Иргэд санал хүсэлтээ тэр 76 хүний хэнд нь гэж тавих юм бэ? Тодорхой хүн эргэж уулзах, санал бодлыг хүлээж авах, төлөөлөх байдалаа бодож үзсэн үү? Тойрогт мөнгө тавиулдаг буруу юманд хөтлөгдөөд зарчмын асуудлаа бодоогүй байна.

Иргэн [108.162.188.72] 2019-06-04 16:38:45

Сонгуульд нам биш иргэд нь нэр дэвшүүлэх ёстой биш үү. Иргэдийн төлөөлөл байх ёстой. Тухайн нутаг дэвсгэртээ амьдарсан байх ёстой гэж ихэнх орны сонгуульд шаарддаг. Төсөв баталдаг зарчмаа л өөрчилж орхилдоо. Иргэдийн хуралд нам, ОНБ нэр дэвшүүлээд олонхийн санал авсан хүнийг УИХ-д нэр дэвшүүлж сонгох нь зүйтэй.

zochin [185.39.141.4] 2019-06-04 13:14:20

ug ni zub.... harin luivar hiih heden hvniii ner naash tsaash oruulah hamgiin amarhan ... hyanaltaa her tavih yum boldoo ... har mashin gar toollogo . .. 18 aimagt huduuud saihan budliantuulna shvv. ... 64 lalar tur barij baigaaa 120.000 turiin ajiltang halj uuriin lalaruudaa . huduu sum bag aimag dvvvregvvded chihsen .... yaaj budliantuulah yaaj deeremdeh yaaj deerzmdeh gartsaa ali hediin tootsooldon baigaa shvvv . !!!!!!!!!!!!!!!!!!! anhaar !!!!!! bolgoomjil... ! sudla ....... er ni ene lalaruudiin hereggvi yum bishvvv .??????? .bi hentiin irgen ... bandaashiin hervvl 2 jil vrgeljleed odoo manai aimag vnendee 3 jil gishvvnii tuluululgvi yvj irlee ... gishvvntei aimag sumd . manai aimgaas ch doloon tsaash . shaachihsan tonuulaad deeremdvvleed .. bohi amarzaya ni bohio vleegeed narnii horoolold orshvoi .... ... kkkk

Зоч [66.181.161.34] 2019-06-04 13:08:05

Мэдэхгүй юмдаа. Ер нь нэг тойргийн зарчмаар ажиллахад сонгуулийн систем ямар хамаатай юм. 76 тойрогт хөрөнгө цацахыг зогсооход энэ систем яахаараа ашигтай юм. Сонгогдох хүн чинь аль нэг аймаг эсвэл дүүргийн л хүн байна биз дээ. Баян-Өлгий эсвэл Ховдоос хүн сонгогдохгүй бол ...

Зочин [202.21.109.51] 2019-06-04 10:44:31

Хуучин нь илүү дээр.Том тойргоор бие даагч болон жижиг нам хэзээ ч гарч ирэхгүй.Ингээд дарангуйлагч коммунист насаараа удирдана гэсэн үг.

арга барагдав [66.181.169.70] 2019-06-04 09:11:57

тэр нь дээр байх өө

Зочин [202.126.89.76] 2019-06-04 08:30:42

СОНГУУЛЬ БОЛГОНЫ ӨМНӨ СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЮМ ДАНДАА ӨӨРСДӨӨ АШИГТАЙГААР ШҮҮ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛДЭГГУЙ ХУУЛЬ БУС ЮМАНД ОРООЛЦОЛДОЖ БАЙСАН ГЭР БҮЛИЙН ТОГТВОРГУЙ ЮМНУУДИЙГ НЭР ДЭВШҮҮЛЭХГУЙ ГЭЭД ХУУЛЬ ГАРГАЧИХ ТЭГЭЭД БОЛОО

Зочин [103.26.193.171] 2019-06-04 08:27:56

Зарим хүн 76 хүн дугуйлах юм шиг ойлгоод байна. Тэгэхгүй байхаа. Нэг сонгогч нэг л хүн дугйдуйлна байх. Тэгээд эхний 76 нь гишүүн болно шдээ.

Зочин [219.142.99.4] 2019-06-04 08:25:19

Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж 76 биш 116 ч юмуу олон гишүүнтэй болгоё. 116 хүн лоббидох мөнгө өгөх 76-д өгөхөөс бэрх болно шүү

Зочин [202.179.26.90] 2019-06-04 08:16:49

76 нэр дугуйлмаар байна. 500 хүнээс нэг хүн гэдэг чинь ай даа мэдэхгүй.

Yamar ch argaar yavuulsan adil [108.218.234.108] 2019-06-04 08:11:47

Yamar ch argaar yavuulaad tooloh humuus ni MAN-iin humuus baival ur dun oilgomjtoi

Зочин [202.131.245.34] 2019-06-04 07:43:29

Баахан бөхчүүд, дуучид, орж ирэх байх.

Зочин [202.179.30.42] 2019-06-04 07:04:14

АН л биш бол хэн ч яах вэ, Эрдэнийг их хуралд дахиж хармааргүй байна

Зочин [64.119.24.200] 2019-06-04 12:04:10

жаран тэрбум жидүүчид зайласай

Зочин [101.235.52.61] 2019-06-04 10:36:36

Muruudtsun ulin hutsmaruud ve !?

Зочин [202.9.42.71] 2019-06-04 08:14:43

Санал нэг бна

зочин [64.119.24.200] 2019-06-04 06:22:27

Сонгуулиа ингэж хийе саналын хуудас дээр ганц МАН гэсэн нэртэй тэрийг дугуйлна , Дугуйлах дургүй бол яагаад гэдгээ дор зайнд бичнэ , Тэр бичсэн зүйлсыг нь дараагын гишүүн анхааран ажиллана

Иргэн [202.179.31.77] 2019-06-04 06:20:39

Энэ бол маш зөв Одоо ард түмэн хэн луйварчин хэн нь гайгүй вэ гэдгииг мэдэх болсон Нутаг нугаараа биш ниит монголчуудаар сонгох болохоор нутгиин нэрээр муухан нөхдүүд сонгогдох магадлал нь багасна Ниит монголчуудад мөнгө тарааж чадахгүй. Төсвиин мөнгииг сум багбүхнээр тарааж хэнд ч хэрэггүй болгодог байдал багасаж улс оронд хэрэгтэй томоохон төслүүдэд мөнгө зарцуулах боломж гарна Хуучин хуулиас үнэхээр илүү ашигтай шүү

Зочин [203.91.115.43] 2019-06-04 07:49:36

Дэмжиж бна

Зочин [1.25.90.157] 2019-06-04 05:48:16

ene bol mash zuw huwilbar harin surtalchilgaanii hugtsaag ni sungaj uguh heregtei ingewel mungu taraadag asuudal bagsana hamgiin olon sanal awsan 76 hunl songogdono ali ert ingeh baisan yumdaa

Иргэн [103.229.122.106] 2019-06-04 05:46:06

НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИОД НИЙЛБЭРИЙН ЧАНАР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ЭЭ. ТОГТОЛЦООГОО ӨӨРЧИЛӨХГҮЙ БОЛ ХЭН Ч ГАРСАН ДАХИАД 76 ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР Л БОЛНО. БАЙДАЛ ӨӨОЧЛӨГДӨХГҮЙ.

Зочин [103.26.193.171] 2019-06-04 05:38:40

Нэг сонгогч нэг л хүн дугуйлах учир түүнийгээ аль эрт сонгочихно шдээ. Түүнийгээ л дугуйлчихна. Бусад нь хэд байсан ч тэр хамаагүй. Унших сонирхох ч хэрэггүй. Унших улс нь аль эрт уншчихна шдээ. Түүнээс биш кабинд орсон хойно нь л одоо энэ мянган хүнтэй танилцаад зураарай гэхгүй. Урьд нь сар шахуугийн өмнө мянган хүнтй нэрийг өгчихнө л дөө.

kub [202.126.89.185] 2019-06-04 05:17:05

khamgiin gol ni bi ter 500-600 kh7niig unshaad duguilakhaar kher khugatsaa orokh uu ... neg udurtuu bagtaj sanalaa ugch amjilkh bolov uu todorkhoi tsaguudad achaalal ikhesdeg ... teriig sain tootsokh kheregtei k baikh dor kgataj

ИРГЭН [203.91.115.45] 2019-06-04 05:14:53

700-800 ХҮНИЙ НЭРИЙГ 10 ГАРУЙ ХУУДАС ЦААСАН ДЭЭР ХЭВЛЭХ ҮҮ? ТЭГЭЭД ---"МАНАН"---Н ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ХАМГИЙН ДЭЭР НЬ НЭРЭЭ ЗООХ УУ ?????? ЭНЭ БОЛ ЦЭВЭР ЛУЙВАР !!!!!!!!!

ИРГЭН [202.70.34.115] 2019-06-04 04:51:14

ТОЙРОГТОО УНАХ НЬ ТОДОРХОЙ БОЛСОН , АМЛАЛТАА БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ДУРАКУУДЫН БУЛЗААРУУЛЖ ДАХИН ГАРГАХ ГЭСЭН АРГА ЗАЛЬ ЮМ. ТЭР ТОЙРОГТ НЬ БЭЛДЭЭД МАШ ИХ ЮМ ХИЙСЭН ОЛОНД ТАНИГДАЖ НЭР ХҮНДТЭЙ БОЛСОН НЭР ДЭВШИГЧДЭЭС АЙСАНДАА ИЙМ ЮМ СЭДЭЖ БГАА НЬ ТЭР ... БҮҮ ДЭМЖ , ХАРИН ӨМНӨХӨӨР НЬ ЯВУУЛЖ ЭНЭ 76 Г БҮГДИЙГ НЬ УНАГАХ ЁСТОЙ .. ХЭРЭГТЭЙ БАЙНА........... ЭРҮҮЛЭЭР ХАРААД БОДООРОЙ............

Баатар [202.9.43.5] 2019-06-04 04:47:29

Хариуцлагас бултах гэсэн муу арга заль хэрэглэж байна заавал томсгох гээд байгаа бол нэг биш таван тойрог болгож явуулах нь зѳв

зочин [202.126.89.56] 2019-06-04 04:35:03

хуучнаараа хийсэн дээр ман ынхан бас нэг хужаа санаа гаргаад ирлээ

АН-ын залуус [103.26.193.171] 2019-06-04 04:32:19

Манай АН-ынхан эсэргүүцэж байгаа бол үнэхээр сайн хувилбар даа.

зочин [202.9.42.84] 2019-06-04 03:51:27

нэг тойрог луйварчдад ашигтай булзааруулах өөрөөсөө холдуулах хариуцлага хүлээхгүй лобидох хүмүүст маш ашитай ямарч чадамжгүй хүн мөнгө , танил талаараа намын нэрсийн жагсаалтаар гарах боломжтой мөнгөний луйварчдын тойрог АН-д ашигтай

Зочин [202.126.89.162] 2019-06-04 05:38:14

Маш. Сайн байх тал бий зөв зөв хүнээ олох

Зочин [66.181.170.73] 2019-06-04 03:20:32

тэгвэл бас 76 бие даагч нэр давшиж болно ш дээ. лаларын намуудад талцалгүй эрдэмтэд бие даан нэр дэвшиж гарах хэрэгтэй

Зочин [122.201.22.38] 2019-06-04 08:10:01

Дэмжиж байна нам хэрэггүй.

Зочин [103.229.122.134] 2019-06-04 03:03:45

ЯНЗ БҮРИЙН АРГУУД ХЭРЭГЛЭЖ ҮЗСЭН Ч ТҮШЭЭДИЙН ОНХИОГҮЙГЭЭС ОЛОНТАА УЛСААРАА ТОГЛУУЛСАН. ХАРИН АГУУЛГА НЬ ЖАЛГЫН ҮЗЛЭЭС НЭГ УДАА Ч БОЛТУГАЙ САЛААД ҮЗЭХ НЬ БУРУУГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ХЭМЭЭН ЭНЭ ХУВИЛБАРЫГ ЯРЬЖ БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА. ДЭМЖИНЭЭ

Зочин [66.181.186.49] 2019-06-04 02:57:10

Багадаа 10 намаас УИХ-д нэр дэвшижээ гэж бодъё доо. 760 хүний нэрийг ная шахаж яваа Дорж,өвөө,Дулмаа эмээ нар тогтоох болов уу? Тогтоожээ гэж бодоход 760 хүнээс нөгөө 76-н хүнээ олж дугуйлж чадах болов уу Жаахан баримжаатай юм ярьж баймаар байна шүү энэ МАН-ы хэдэн нөхөд.

Зочин [66.181.176.84] 2019-06-04 03:11:06

76 хүнийг биш 1 хүнийг дугуйлна гэж б.наа....унш.

Irgen [66.181.161.30] 2019-06-04 02:55:59

En chin harin zugeer ym bishu nam dagaj huvalz gahai shunaltanguud garch irehgui

76 саальчин сонгох гэж юун их догдолдог юм вэ [64.119.16.88] 2019-06-04 02:52:38

76 авлигачин 76 хулгайч 76 саальчинг сонгох гэж бөөн юм болж хий хөөрцөглөх ард түмэн хөөрхий дөө. Иргэдийг ингэж хөөрцөглүүлэх зууртаа авлигач хулгайчдаа шургуулдаг нам гэсэн ашиг хонжооны бүлэглэл шимэгч хорхой Монголын булай. Та нарыг хөөрцөглүүлж сэтгэл хөдлөллөө автаж дэмий балай чалчиж хэл амаа билүүдэхийг чинь харж таашаал авч байгаа Ардын намынхныг үзэн ядаж байна. Тэд улс онныг шимж цус сорж таргалж баяжихаас өөрмйг үл боддог гэдгийг энэ 100аад жилд Монгол харлаа . Гутамшиг

Зочин [202.9.43.63] 2019-06-04 02:42:10

Хөөрхий, Казах, дөрвөд хүн сонгогдохгүй Баян-Өлгий, Увсынхан их гомдолтой үлдэх нь дээ. Үнэндээ бол УБ-ын иргэдийн санал голлоно гэсэн үг. Ховдоос өөр хаанаас ч хэдэн санал зулгаах аргагүй Пүрэвдорж мэт нь гоншигнох нь зөв л дөө. Хэхэ

зочин [202.179.31.31] 2019-06-04 02:38:52

энэ зөв байхаа вогон шорооний мөнгө тараагаад л улсыг самрах гээд байгаа шүү

зочин [202.126.88.193] 2019-06-04 02:37:14

Хамгийн сайн хунээ дугуйллаа гэхэд тэр хун чинь гарах магдлал харагдахгуй байна учир нь МАН намийн зальтнууд сонгуулийн зар машин дээрээ аль насны еерийн 76 хунээ товлоод байршуулцан байна энэ бол яаж ч луйвардаж болно хянаж чадахгуй сонгуулийн дараа гэхэд негее буг болсон хэдэн юмнууд чинь бугд гараад ирцэн сууж байх болно тийм сайн хувилбар биш байна МАН намд л ашигтай байх ард тумэнд ашиггуй байх

Зочин [122.201.22.38] 2019-06-04 08:20:23

Хар машин нам 2 байгаа цагт үнэн сонгууль болно гэж ёстой Лөөлөө.

Зочин [103.26.193.105] 2019-06-04 02:23:18

Ямарч хэлбэрээр сонгууль явуулахад МОНГО тараахгуй байна гэж буу горьд , ИДЭМХИЙ НАТРИУД ямар нэг аргаар ( ж нь : том тойргоор явууллаа гэхэд , ах дуу - долдойнуудаараа улс орон даяр тараана !!) монго тараанаа ?! , Гагцхуу сонгогчид ухаантай хандаж чадвал МОНГИЙГ аваад ЦОО ШИНЭ ХУН ( 3 уеийн намтарт нь л сайн анализ хийх !!) сонгох ЦОР ГАНЦ АРГА бий дээ... ???!!!!! СОНГОГЧИД ОО гэж ...

Ner devshigchidiig [66.181.179.10] 2019-06-04 02:22:56

76 bish 700-800 hunii ner, uuruur helbel heden huudas ner unshij baij duguilna.

Зочин [103.26.193.171] 2019-06-04 02:21:33

Ганц хүнээ аль эрт сонгоод тогтчихно шдээ. Нэр дэвшснээс хойш юугаа хийхэв. Бусад 20 намын нэрийг харах ч хэрэггүй. Сонгох гэж байгаа хүнээ л дугуйллаа, бусдыг харах ч хэрэггүй. Харах хэрэгтэй бол гэртээ харчихна шдээ.

ЗОЧИН [124.158.95.14] 2019-06-04 02:13:41

76 ХҮНИЙ НЭР УНШААД СОНГОСОН ХҮНЭЭ ДУГУЙЛНА ГЭХЭЭР МАШ УРТ ЖАГСААЛТ ГАРЧ ИРЭХ НЬ ДЭЭ??? ТЭНДЭЭС НЭРЭЭ ОЛЖ ДУГУЙЛЖ ЧАДАХ УУ?? ХАХАХА

Зочин [103.26.193.171] 2019-06-04 02:07:20

АНус-ынхан л эсэргүүцэж байгаа бол тун зөв сайн хувилбар юм даа!

зочин [139.5.218.202] 2019-06-04 02:06:13

Ингэж нэг тойрогоос олон намын гишүүд дэвших юм бол монголчууд манан бүлэглэлээс нэг ч хүнийг сонгохгүй л байхад бусад намаас сайн хүнийг сонгож болно доо,мөн шинэ хүн сонгож төрөө цэвэрлэж болох талтай,дуучин, бөхчин,шоучин,жүжигчин, бүжигчин цаашаа л гэх хэрэгтэй,сайн эдийн засагч,хуулич хүнийг сонгох чухал,олон жил суусан бугнуудад цэг тави,санал өгөхдөө нэгдмэл нэг, саналаар хуулич,эдийн засагч хүн байвал өгцгөө,нэгдмэл нэг саналтай байхад чухал

совет [85.117.109.36] 2019-06-04 02:46:22

Эхлээд зов бичиж сур, заваан юм бэ уншихын аргагуй нуль алдаа

Зочин [202.9.42.233] 2019-06-04 02:04:41

Тэгвэл зика лав 2 хон хуний санал авах нь гое гое

Ard [202.21.117.178] 2019-06-04 02:02:16

Demjij bn

Зочин [66.181.184.104] 2019-06-04 01:55:38

мөнгөний сонгууль явуулахгүй байх дээр л анхаармаар юм. жишээ нь сонгуульд оролцох эрхийг ард иргэд хорооныхоо хурлаар хэдэн хүн сонгож гаргадаг ч юмуу. харин тэр хэдэн хүний өөрийгөө танилцуулах хөрөнгийг улсаас гаргадаг байх гм. тэднийгээ хооронд нь харьцуулж шалгаруулж байгаад дараагын түвшинд оруулдаг байх гм. ингэхэд төр засаг иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэхэд хэр зэрэг анхаарсан бэ. иргэдийг зөв сонголт хийх чадамжид сургаж ухуулж ойлгуулсан уу. эсвэл зөвхөн өөрсдийгөө сурталчилж өөрсдийгөө сонгуулах тал дээр л анхаарч байв уу. үнэн дүр төрх нь хэн бэ тэд. иргэд сонголт хийх боловсрол мэдлэг дутмаг нөхцөлд сонгууль өгөх эрхийг сонголтоор олгодог юмуу яадаг юм бгаан. сонгуулиас наана иргэд сонгуульд хэрхэн хандаж бга талаар бэлтгэл судалгааг сонгуульд оролцох бүх иргэдэд явуулж сонгуульд оролцох эрхийг нь өгөх хэрэгтэй ч юму.за аль нь ч бсан ялгаагүй гэж тоомжиргүй хандаж мөнгөөр сонгож бга иргэд олон хүнийг хөлдөө чирч буруу сонголт хийлгэсэн болгодог.

Зочин [66.181.184.104] 2019-06-04 02:01:09

хороо бүрээс хэдэн хүн дэвшүүлж сонгоод тэд нь цаашаагаа шигшигдэж яваад ард иргэдийн жинхэнэ төлөөлөл дээшээ гарвал л зүгээр санагдах.

Зочин [202.179.26.220] 2019-06-04 01:55:01

Хулгай хийх сайхан арга болно доо. Нэр дэвшигчид бүгд шүүхэд гомдол гаргана, УИХ аа байгуулж чадахгүй болно. Ямар жонхуу хийх гэж байна даа.

ИӨ [66.181.165.246] 2019-06-04 01:39:42

ЯМААНУУД ...76 -УУЛАА.

Зочин [99.203.17.226] 2019-06-04 02:02:01

Гэхдээ чамайг маллаад саналыг чинь аваад л бгаа ямаанууд.... Ямаанд маллуулсан чи ямар амьтан бэ?

Зочин [202.179.31.254] 2019-06-04 01:39:09

баахан попуудаар дүүрэх болно

зочин [202.126.88.41] 2019-06-04 01:33:53

хужаа санаа гаргаж байна манынхан хуучнаар нь явуульяа

Зочин [202.126.89.82] 2019-06-04 01:10:24

Odoo bga gishvvdeees negiiig n ch songohgvi de

Зочин [203.217.139.225] 2019-06-04 01:05:32

МАН-ыг л лав 20 онд дэмжихгүй шүү. Луйварчдын цугларал болсон тул

Иргэн [203.217.139.225] 2019-06-04 01:01:46

60 тэрбумыхан, ЖДҮ-чин луйварчдыг бүгдийг нь төрөөс зайлуулна. Ард түмэн мартахгүй. Иймд МАНгарууд та нөр өнгөрсөн

яяя [103.212.119.22] 2019-06-04 00:59:07

ӨӨРСӨДДӨӨ ЗОРИУЛСАН ЮМ ХИЙХ НЬ МЭДЭЭЖ.ЗАВААН ГАРУУДААС Ч АМАР САЛАХГҮЙ Л ДЭЭ.ХАМ Л ТОЛГОЙ ДЭЭР ГАРЧ СУУХ НЬ ДЭЭ.


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.