Олон улсын сагсан бөмбөгийн холбооны төлөөлөгчид МҮОХ-д зочлов

М.Амаржаргал / Спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Улаанбаатарт хотод болж байна. Энэхүү тэмцээн багийн төрлөөр ДАШТ анх удаа Монгол Улсад болж буй гэдгээрээ ихээхэн онцлогтой. 43 орны 500 гаруй тамирчин тамирчин, төлөөлөгч оролцож байгаа тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрөл хариуцсан гүйцэтгэх захирал Алекс Санчес, хөгжил хариуцсан менежер Роберт Реблингер нар манай улсад хүрэлцэн иржээ.

Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлагууд Роберт Реблингертэй өчигдөр /2019.06.03/ уулзжээ. Уулзалтаар сагсан бөмбөгийн 3х3 төрөл нь Монгол Улсад эрчимтэй хөгжиж буйг онцлон цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ. “Токио 2020” Олимпийн наадамд сагсан бөмбөгийн 3х3 төрөл албан ёсоор багтаж, Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос сүүлийн жилүүдэд тус төрлийг түлхүү хөгжүүлэх талаар ихээхэн анхаарч байгааг дурдсан байна.

Д.Сүхбаатарын талбайд болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ ирэх Баасан гаригт өндөрлөнө.


Сэтгэгдэл

Зочин [202.21.96.212] 2019-06-04 06:29:48

кембриджийн хөтөлбөр хэрэгжжээ миний ханиа,,,,сайхан мэдээ,,,

Зочин [202.170.68.162] 2019-06-04 06:27:53

Минийх байгаа ,,,,надад байгаа,,,тиймээ энэ хугацаа энэ бүхэн яахав,,,,,,хүлээлт сайхан,,,,,,

Зочин [202.21.96.212] 2019-06-04 06:21:56

баярлалаа миний ханиа,,,,,06,02

Зочин [202.72.240.5] 2019-06-04 04:58:20

Хайж үзлээ...Банкны ажилтны өдөр гэж ойлголоо...хань нь баяр хүргэе...чи минь энэ салбарт хүлээн зөвшөөрөгдсөн...чадсан...хөтлөөд явна үргэлж...хайртай хайрлана...

Зочин [202.21.96.212] 2019-06-04 04:50:06

хайртай,,,, баярын өдөр болоод өнгөрсөн ,,,,хүлээгээд л байсан,,,баяр хүргээрэй Х даа.....

Зочин [202.72.240.5] 2019-06-04 04:00:37

Х минь...

Зочин [202.72.240.5] 2019-06-04 03:49:39

Миний бүхэн минь хайрлана...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.