ТОЙМ: Өнөөдөр болсон ОНЦЛОХ ТАВАН ҮЙЛ ЯВДАЛ

М.Амаржаргал / Нийгэм

Камер, дохио тэмдэг, дэд бүтцийн шугам сүлжээ хааж байрлуулсан самбарыг буулгаж байна. Захирагчийн ажлын албанаас он гарснаас хойш 103 ширхэг хаяг, хаягийн байгууламж, 30 ширхэг хулдаасан хэвлэл, 15 ширхэг түр самбар, 24 ширхэг тулгуурт байгууламжийг албадан буулгаад байна. Цаашид зөрчил бүхий гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

image

УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас 2019 оны VI сарын 4-ний өдөр таалал төгслөө. Тэрбээр олон нийтийн хүндэтгэл, итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд нэр дэвшин Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдон ажилласан юм. УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа Улс төрийн намуудын тухай хууль, Байгаль орчны үнэлгээний тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль гэх мэт олон хуулийг санаачлан батлуулж, сонгогч олны өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байсан.

image

“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгсөн. Тэрбээр энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан асуудлаар ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдүүлэг авч 48 цагийн хугацаанд саатуулаад байсан юм.

image

Ирэх намар 38 мянга гаруй сурагч нэгдүгээр ангид элсэн орно. Нийслэлийн хэмжээнд зургаан настнуудыг бүртгэх ажил өнгөрсөн сарын 13-27-ны өдрүүдэд явагдаж бүртгэлийн явц 75,7 хувьд хүрчээ. Нийт 38 мянга 232 хүүхэд бүртгүүлэхээс 28 мянга 940 хүүхэд бүртгүүлжээ.

image

Хуульч, өмгөөлөгч Б.Гантулга өнөөдөр Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүгч нарыг сонгон шалгаруулдаг ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Дотоод аудитын газрын дарга С.Мөнхтөр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т. Мэндсайхан нар бүлэглэн төсвийн хөрөнгө, шүүгч болохыг хүссэн иргэдийн мөнгийг завшсан гэдэг нь илэрсэн учир АТГ-т гомдол гаргажээ.


Сэтгэгдэл

Зочин [103.14.36.218] 2019-06-05 10:01:16

ehner soronzontoigoo niilj idsen baih

Зочин [103.14.36.218] 2019-06-05 10:00:03

lunde elbeg baasiin hun mach ih mungu idsen de

Zochin [202.126.89.188] 2019-06-05 04:42:32

Uneng meddeg kheldeg khumuus bdag l bn. Lundendorj uuruu tetgevert suukh bolokhoor bas boloogui uuriinkhuu gar khuliig zuvluld uldeekh gej bdag yasan ch khanaj tsaddaggui shunal bnaa

хх [202.55.191.205] 2019-06-05 01:53:49

ЭНЭ ЛҮНДЭНДОРЖ ГЭЖ ЯАСАН ХУДАЛЧ ХУУРАМЧ ӨВГӨН БЭ ХУДЛАА БҮЛТЭРЧ НЭГ ИХ АЖИЛ ХИЙСНЭЭ ГАЙХУУЛААД БАЙДАГ ГЭТЭЛ ШҮҮХ НЬ ӨДРӨӨС ӨДӨРТ УЛАМ ДООШОО ОРООД БАЙХЫН


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.