БНХАУ-ын дарга ОХУ-д төрийн айлчлал хийхээр мордов

М.Амаржаргал / Гадаад мэдээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад Төрийн айлчлал хийхээр энэ сарын 5-нд Бээжин хотоос тусгай онгоцоор мордов. Айлчлалын үеэр дарга Ши Жиньпин ОХУ-д зохион байгуулагдах Петербургийн олон улсын эдийн засгийн 23-р форумд оролцох юм.

БНХАУ-ын даргын айлчлалыг дагалдан яваа хүмүүсийн бүрэлдэхүүнд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны нарийн бичгийн дарга Дин Сю Шян, ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Төв хорооны гадаад харилцааны зөвлөлийн Тамгын газрын дарга Ян Жечы, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн. Мөн гадаад хэргийн сайд Ван И, Бүх Хятадын УТЗЗ-ын орлогч дарга Хятадын өөрчлөлт шинэчлэлийн зөвлөлийн эрхлэгч Хэ Лифэн нарын төр засгийн өндөр дээд тушаалтнууд багтжээ.


Сэтгэгдэл

хх [202.55.191.205] 2019-06-05 08:03:07

оростой худалдаагаа өргөжүүлэх нь дээ тэгвэл манайд ашигтайдаа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.