О.Санчирбал: “KFC” харьяаллын бус цагдаад гомдол гаргаж, цагдаа нь мөрдөн байцаалтын журмаа зөрчсөн

Б.БУРМАА / Хууль

“KFC” сүлжээ хоолны газрын гомдол гаргасан зөрчлийн хэрэг шүүхийн шатанд очоод “унасан” гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр гарсан. Тодруулбал “Таванбогд фүүдс” ХХК хуулийн этгээдийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр иргэн Ууганбаяр болон C1 телевизэд гомдол гаргаж цагдаагийн байгууллагад хандсан байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс эл зөрчлийн хэргийг шалгаад иргэн Ууганбаяр болон C1 телевизийг “Таванбогд фүүдс” ХХК-ийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн байна гэх шийдвэр гаргаж, иргэнийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгосон байх юм. Харин иргэн Ууганбаяр болон C1 телевиз эл шийтгэх тогтоолыг эсэргүүцэж шүүхэд хандсанаар ялалт байгуулсан байна. Энэ талаар өмгөөлөгч О.Санчирбалтай ярилцлаа.

-“ТАВАНБОГД ФҮҮДС” ХАРЬЯАЛЛЫН БУС ЦАГДААД ХАНДАЖ, ЦАГДАА НЬ МӨРДӨН БАЙЦААЛТЫН ЖУРАМ ЗӨРЧСӨН-

-Таны өмгөөлөл үзүүлсэн зөрчлийн хэрэг шүүхэд ялалт байгуулсан гэлээ. Яг ямар учиртай хэрэг байв?

-2019 оны гуравдугаар сарын 19-ны өдөр 25-р эмийн санд байрлалтай KFC сүлжээ хоолны газраас нэгэн иргэн хүүхэдтэйгээ хоол идээд хордсон талаар анх фэйсбүүктээ бичээд, дараа нь С1 телевизэд мэдээлэл өгсөн. Уг иргэний мэдээллийн дагуу C1 телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө дээрх мэдээллийг олон нийтэд хүргэсэн. Уг мэдээллийн хөтөлбөрийн дагуу 2019 оны гуравдугаар сарын 26-ны өдөр “Таванбогд фүүдс” ХХК буюу KFC-ийн удирдлагуудын зүгээс цагдаагийн байгуулагад Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйл буюу Гүтгэх гэмт хэргийн зөрчлийн шинжтэй гэж үзээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Уг гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаад иргэн Ууганбаяр болон C1 телевизийг хуулийн этгээдийн нэр төрийг гутаан доромжилсон, худал мэдээллийг тараасан гэдэг үндэслэлээр иргэнийг хоёр сая төгрөгөөр, хуулийн этгээд болох C1 телевизийг 20 сая төгрөгөөр торгосон асуудал үүссэн. Ингээд C1 телевизээс таван сарын дундуур надаас өмгөөлөл хүсч хандсан. Өмгөөлөгчийн хувьд тухайн хэргийн материалтай танилцаад өчигдөр шүүх хурал товлогдсон хугацаандаа боллоо.

image

-Цагдаагийн байгууллагаас оноосон шийтгэх тогтоолыг шүүүхээс хүчингүй болгосон үндэслэл нь яг юу байв?

-C1 телевиз тухайн иргэний мэдээллийг тараасныхаа төлөө зөрчил үйлдээгүй юм. Харин хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу мэдээллийг олон нийтэд хүртээмжтэйгээр хүргэсэн. Огт болоогүй зүйлийг гүтгэж яриагүй юм. Тухайн KFC-д хоол идээд хордлогын шинж тэмдэг өгсөн үү өгсөн. Улмаар эмнэлэгт очиж хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Уг асуудлыг хохирогч талаас нэр төрд халдсан, манай талаас гүтгэх шинжтэй мэдээлэл тараагаагүй, болсон үйл явдлын талар мэдэээлэл хүргэсэн гээд хоёр талаас мэтгэлцлээ. Ингээд шүүхээс Ууганбаяр болон C1 телевизийг хүний нэр төрд халдаж гүтгээгүй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болголоо. Үндэслэл нь нэгдүгээрт цагдаагийн байгууллага тухайн зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээж авахдаа нутаг дэвсгэрийн харьяалал зөрчсөн, мөн хуулиар олгогдсон процесс, мөрдөн байцаалтын ажиллагааны журам зөрчсөн гэдэг үндэслэлээр оноосон торгуулийн арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл цагдаа шалгавал зохих байдлуудыг шалгаж тогтоогоогүй. Нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн. Ерөнхийдөө цагдаагийн алба хаагчийн хариуцлагагүй, хайнга хэрэг мөрдөн шалгасан, хэргийг хэт түргэвчлэх гэсэн нь алдаа болсон.

-Тэгэхээр “Таванбогд фүүдс” ХХК-г танил цагдаадаа хандсан гэж хардаж болох уу?

-Бидэнд хардах эрх байгаа. Ямар учиртайг нь бид хэлж мэдэхгүй. Ямартаа ч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгах ёстой субъект биш гэдийг шүүх тогтоосон. Прокурор ч мөн дүгнэлтээ гаргасан. Зөрчил үйлдэгдсэн газар нь ХӨСҮТ буюу Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэст хамаарч байгаа ч тухайн иргэн ярилцлага өгсөн газар нь Чингэлтэй дүүрэгт харьяалагддаг. Үр дагавар нь хаана бий болсон бэ гэдэг маргаан шүүх дээр явагдсан.

-ХӨСҮТ-өөс хүүхдийн шинжилгээний хариу нь юу гэж гарсан байдаг вэ?

-Шинжилгээний хариу нь хордлогын шинж тэмдэг илэрсэн гэж гарсан байдаг. Шүүх хурал дээр ХӨСҮТ-өөс ирүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар авч үзээгүй. Яагаад гэвэл хуулиндаа тухайн дүгнэлт нь эх хувиараа ирэх боломжгүй бол баталгаажсан тамга тэмдгийн дардастай ирэх ёстой. Тийм тамга тэмдэггүй ирсэн учраас шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Тэгэхээр бид хордсон, хордоогүй гэх асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй.

-Зөрчлийн хуулийн гүтгэх зүйл заалтын талаар өмгөөлөгч хүний хувьд ямар үзэл бодолтой байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 6.21-д заасан хүний нэр төр, алдар хүндэд, хуулийн этгээдийн нэр хүнд, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг тараасан гэдэг шинжийг илэрхийлсэн. Ер нь худал зүйлийг зохиож ярьсан байх юм бол энэ зүйл заалтаар шийтгүүлнэ. Гэтэл бидний кейс, үйл явдал дээр тэр хүний хүүхэд нь өвдсөн үү өвдсөн. Шинжилгээ өгсөн үү өгсөн. Түүнээс биш телевиз тухайн хувь хүний өгсөн мэдээллийг нийтэд дэлгэсэнийхээ төлөө хариуцлага хүлээх нь хууль бус юм. Сэтгүүлч тухайн хүнийг ийм худал мэдээлэл өгчих гэдэг байдлаар хандаагүй.

Иргэн болсон үйл явдлыг ярья гэсний дагуу сэтгүүлч ажлаа хийсэн. Ажлаа хийснийхээ төлөө сэтгүүлч буруудах ёсгүй.

-KFC-ээс дахин давж заалдах эрх нь нээлттэй биз дээ?

-KFC талаас итгэмжлэгдсэн хоёр төлөөлөгч шүүх хуралд оролцлоо. Энэ хүмүүс манай нэр төрд хандсан, худал мэдээллийг дэлгэсэн, байгууллагын нэр хүндэд халдсан гэдэг асуудал ярьдаг. Тэдэнд давж заалдах эрх бүрэн нээлттэй. Шүүхийн шийдвэрээ хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор дотор давж заалдах эрхтэй.

KFC: ШҮҮХЭЭС ГҮТГЭСЭН ҮЙЛДЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЯМАР НЭГ ДҮГНЭЛТ ГАРААГҮЙ

Харин энэ асуудалд “Таванбогд фүүдс” ХХК-ийн зүгээс тайлбар хийхдээ “Өмгөөлөгч нь олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байна. Хэрэг хянан хэлэлцэх явцад гүтгэсэн үйлдэлтэй холбоотой ямар ч асуудал яригдаагүй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь процессын алдаа гарсан гэж дүгнэсэн. Шүүхээс гүтгэсэн үйлдэлтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт гаргаагүй болно.” хэмээсэн байна.

image


Сэтгэгдэл

Зочин [211.36.141.103] 2019-06-16 03:52:36

ХУЖАА ТАХИА ИДЭЖ ХОРДОХОО БОЛЬЦГООЁ МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГАМААР ЮМ ДАА ОРОСУУД ШИГ

Зочин [202.126.88.50] 2019-06-16 09:12:13

Oros huusiimuu? Baij l bn le sh de

зочин [103.10.22.77] 2019-06-09 00:14:21

манай монгол стандарт сахилга хариуцлагад ер нь чанд мөрдөж хэвшсэн ард түмэн мөн үү. зөрчил гархаар байгууллагын нэр хүнд гэж юу ярьж байгаа юм. олон хүн хордсон асуудлыг яаж шийдэв мартагнуулаад өнгөрч байгаа шүү дээ. авч хэрэглэхээ больцгоовол яасан юм бэ. тахиан мах монгол хүний язгуур хоол мөн үү.

зочин [66.181.184.227] 2019-06-07 02:15:53

Үхэр Монголчууд үр хүүхдүүдээ дагуулаад л гудраад байна больчих эх оронч сэтгэл алга даа хордож үхэж байхдаа таарсан малнууд.

tumur [203.91.115.37] 2019-06-06 14:04:03

ene novshiin kfc-iigxaajxooj yavuul.orost xooj yavuulsan shig

Монгол [103.26.193.171] 2019-06-06 07:47:19

Манай шүүх, прокурор ийм л болчихоод байгаа юм. Ямар сайндаа Төр засаг маань, төрийн өмч хөрөнгө, эд баялгаар тогтохгүй аягүй бол "улс орноо" ч алдахна шиг байна гээд, зарим үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шүүх прокуророор оруулахгүй байх тухай хуулинд өөрчлөлт оруулж байхав дээ. Арга ядсан л хэрэг юм. Шударга шүүх прокурортой бол хаанаас ингэхэв! Таван богд ч мөнгийг нэг цутгаж өгөө л дөө. Тэр шүүгч, прокурор нар ч ёстой нэг " хага шааж" л дээ.

Найз [27.123.213.131] 2019-06-06 06:36:33

Энэ өмгөөлөгч ер нь их чадвартай өмгөөлөгч бололтой зөв бурууг нь ялгаж өгсөн байна.

Зочин [202.126.88.170] 2019-06-15 11:58:34

Чадвартайдаа биш цагдаагийн байгууллага шалгахдаа процессийн алдаа гаргасанд хамаг учир нь байгаа юм. Тухайн хүн юунаас болж өвдсөнийг нягтлаагүй худал мэдээлэл цацаж байгаа нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэж байгаа асуудал мөн л дөө.

Зочин [66.181.182.232] 2019-06-06 06:30:44

Tsagdaa nar iim l bna sh dee. Hel amgui hun bol hohirood uldehne bnshdee.

Зочин [202.9.42.100] 2019-06-06 06:29:32

Орохоос татгалзах хэрэгтэй

zochin [198.16.74.43] 2019-06-06 06:10:30

KFC -ээс хоолыг мөнгөө төлж авчихаад тэгээд идээд хордож өвдөөд эмчилгээ хийлгэчихээд тэгээд 2000 саяаар бас торгуулах уу тээ Яаж ичихгүй ийм юм ярьж чадаж байна аа Харин ч тэр иргэнийг хохиролгүй болгож нөхөн төлбөр төлөх ёстой тэгээд нийтийн өмнө уучлал ирэх ёстой биш бил үү

Зочин [202.126.88.170] 2019-06-15 11:59:51

KFC-ээс авч идсэн хоолондоо хордоогүй юм биш үү!

Зочин [182.160.3.17] 2019-06-06 05:15:31

ter tsagdaa ni mungu awsan ym bishuu shalguulaach

Зочин [64.119.19.200] 2019-06-07 15:35:32

ммн

tusa [66.181.168.81] 2019-06-06 03:17:33

Хоол ундны хордлого гарсан нь батлагдсан юм бол шууд тэр үйлчилгээний газрыг хаах хэрэгтэй. Өөр олон үйлчилгээний газар байгаа ш дээ. KFC-ээр монголчууд дутав гэж. Хууль дүрмээ мэддэггүй цагдаагийн холбогдох албан хаагчид арга хэмжээ аваад олон нийтэд мэдээлэх хэрэгтэй. Тэгж байж цагдаагийн байгууллагын нэр хүнд дээшилнэ

Irgen zochin [202.131.241.210] 2019-06-06 01:39:19

Neg l uchir bituuleg zuil yarisan bn daa. Yag shinjilgeenii bchig ni yu gesen bsan yum bol oo. Umguulugch ni hereg oldohgui KFC urdaa barij PR usgeh gej bga yum shig l unshigdaj bn daa naadah chini

Зочин [202.131.241.210] 2019-06-06 01:37:09

Энэ нийгэм чинь яачихсан нийгэм бэ. өөрийгөө дөвийлгөх гэсэн гар байдаг тэр л байна. энэ нөхөр юу ч гэж магадгүй шдээ. Яанадааа энэ хуульч зайлуул

Зочин [66.181.178.166] 2019-06-06 01:35:13

KFC орж яадын. Хүмүүс хордсон л бол хордсон шд. Таньж мэддэг эргэн тойрны хүмүүс маань лав орохоо байсан.

Зочин [202.9.42.100] 2019-06-06 01:17:26

Цагдаагиинхан болио заваан өмхиинүүд ялгадаггүйээ ха ха цагдаа тахиа адил шивэр

Зочин [66.181.188.108] 2019-06-06 00:19:43

Kfc zavaan gazar haagaach baliar muu todond gormonoor usgesen tahia sharj mongolchuudiig horduulj bn

Зочин [202.9.45.90] 2019-06-06 03:34:56

chi l orohoo bolichioch .yum bolgond gomdolj yavdag erguu pizda l biz dee chi.zailuul gertee ayataihan janhuu ch samarch chadahgui erguu pizda bh daa zailuul


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.