“Талын салхи-2019” олон улсын мото наадмын цувааг Ерөнхий сайд ахална

Д.Тулга / Энтертайнмент

Монголын чопперчин ахан дүүс ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран "Талын салхи" наадмыг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус наадам энэ сарын 8,9-ний өдрүүдэд болох бөгөөд зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл өгсөн юм.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.

Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцохоор болжээ.

Наадмын нээлт энэ сарын 8-ний өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан 800 гаруй мотоциклын цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөх юм.

Харин мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. Тоглолтод Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice top, Digital, Click click boom, рэппэр Gee, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нараас гадна нийслэлийн Улаанбаатар чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэр сонирхуулах аж.

Монголын мотоцикл сонирхогчдод үлгэр дууриалал болдог чопперчидтэй Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ хамтран ажилладаг бөгөөд наадмын аюулгүй байдлыг хянаж ажиллана гэдгийг хурлын үеэр онцоллоо.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, “Монгол улсад мотициклын хэрэглээ, стандарт соёлыг чопперчин залуус тогтоон, залуучуудад үлгэр дууриалал болдог. Энэ жил гадны зочид төлөөлөгчид ирж байгаа учраас тус наадамд оролцогчид Монгол Улсын нэр хүндийг олон улсад мандуулах тул техникийн аюулгүй байдлаа хангаж соёлтой оролцох хэрэгтэй. Цаашдаа чопперчин залуучуудтайгаа хамтран нэг ч хүн мотоциклын ослоор амь насаараа хохирдоггүй болоход хамтран зүтгэхийг уриалж байна” гэв.

Тус наадмыг нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулах тул иргэдийг өргөнөөр оролцож монголын мотоцикл сонирхогчдын хөгжил ямар түвшинд байгааг ирж сонирхоорой гэж наадам зохион байгуулагчид хэллээ.

Чопперчид гэж хэн бэ? Чоп буюу chop гэсэн англи үг нь тасдах, цавчих гэсэн утгатай бөгөөд Дэлхийн II дугаар дайны дараа Америк цэргүүд өөрсдийн мотоциклыг засаж тоноглосноор шинэ загварын чоппер мотоциклын үүсэл тавигдаж байв. 1960-аад оноос дэгжин мотоцикл хөлөглөсөн мотоциклчдыг чопперчид гэх болсон бөгөөд Монгол Улсад 1990 оноос энэхүү ангиллын мото спорт хөгжлийн сууриа тавьж байжээ.


Сэтгэгдэл

baatar [202.55.188.33] 2019-06-07 00:20:18

naad hel amchin tatmaruud hulsni bicheechid hujaa tsustanguud bid mongol hun tana ci zinpingua chin mototsikol bittiil morche unaj chadahgui timu ai unenu ai xa xa xa

Zochin [202.126.89.66] 2019-06-06 14:22:16

Ulsaas hulgailsan munguuruu avsan Harley unaj har shil zvvj zam haan haruul hamgaalalt bolj ard tumii uur buhimdaliig turuulj showdohoo bolioch uhersuhee. tolgoi hooson ni ulam bur medegdeed bhiimdaa. Enhbayrtai Hentiid uzehees uhtelee aisan archaagui mulguu Uhersuh daruihan ogtsroh heregtei. Enhbayrt l Hentiid nam avahuulna geheer chinii ner hund humsiin chineehen bna daa mulguu haraa.

xaxa [66.181.178.18] 2019-06-06 12:49:26

xaxazaza shita

Зочин [66.181.189.126] 2019-06-06 11:27:26

Ажлаа хий Ерөнхий сайд гуай. Муухай харагдуулж байна.

Зочин [122.201.31.88] 2019-06-06 09:40:36

Эсгий хийх газар нохой хэрэггүйэ гэж мөн ч үнэн үгдээ

Зочин [66.181.161.5] 2019-06-06 09:13:38

Arai arai, icheed bolih heregtei

мэдээ [202.126.89.143] 2019-06-06 08:18:20

Сундлаад явах юмсан.

Зочин [178.196.87.18] 2019-06-06 07:59:22

Hoshnogo Hurelsuh gichii chi ajilaa hiigeech

Монгол [202.126.88.163] 2019-06-06 07:47:45

Ерөнхий сайд гуай ажлаа хий. Шоу чинь дэндлээ.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.