ИТГЭЛИЙН зээлээс илүү ИПОТЕКИЙН зээл иргэдэд хэрэгтэй байна

Д.Тулга / Эдийн засаг

УИХ дахь МАН бүлгийн 27 гишүүн ард түмэндээ таалагдахын тулд санаачилан боловсруулсан "Итгэлийн зээл" хуулийн төсөл эсрэгээрээ иргэдийн итгэлийг алдаад байна.

МАН-ын бүлгийн Ажлын хэсгийнхэн эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг “Итгэлийн зээл” олгоход зарцуулах тооцоолол хийснээ зарласан ч баярлах хүн тун ховор байлаа.

5сарын 14-ний өдөр "64"-ийн бүлэг дэмжиж үнэмлэхүй олонхи санал нэгдсэнийг бодоход, чуулганы нэгдсэн хуралдаанаар шуудран хэлэлцэх нь. Эл хуулийн төслийн гол зорилго нь иргэддээ 20 сая төгрөгийн өртөгтэй итгэл хүлээлгэх зээл байхад оршино. Үүнийгээ намын мөрийн хөтөлбөрт тусгасанаар иргэдийг ажилтай, орлоготой болгох жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилтэй холбон тайлбарлаж буй.

image

Харин тэдний итгэлийг хүлээсэн иргэн нь барьцаа хөрөнгөгүй, ажилгүй, орлогогүй нэгэн ч байж болно. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эдийн засгийн баталгаагүй болон ямар нэг зээлгүй, батлан даагчгүй, зээлийн муу түүхгүй иргэнд олгох юм гэнэ.

Зээлд нь бор зүрхээрээ ажил хөдөлмөр эрхэлж, бизнес хийдэг нийгмийн дундаж давхрагынхан багтахгүй.

Учир нь дундаж ажилчин давхрагынхан ямар нэгэн зээлтэй, батлан даагчтай, зээлийн муу түүхтэй. Эл зээлээ ЖДҮХС-гийн нөхцөлтэй ижил жилийн гурван хувь, хугацаа нь ч гурван жил байх аж. Улмаар төр өөрийн мэдлийн байгууллагаараа дамжуулан зээлээ олгоно. Засгийн газар харьяандаа “Итгэлийн зээлийн сан” байгуулж тухайн сангийнхаа хөрөнгийг олон улсын байгууллагаас хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, Засгийн газраас гаргасан бонд, тусгай сан, улсын төсөв, бусад эх үүсвэрээс бүр дүүлэхээр тооцжээ. Олон улсын байгууллагууд итгэл хүлээлгэхгүй бол татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлнэ. Төсөвт дарамт учруулахгүй, иргэдийнхээ амжиргааг сайжруулна гэж ярих атал ахиад л татвар төлөгчдийн халаас руу гар шургуулах нь. Наана нь ярих уриа лоозон сайхан ч, ухаад үзвэл эрх баригч нам сонгуулийн шоуныхаа хундаамыг цутгаж буй нь илт. Удахгүй Хэнтийн нөхөн сонгууль, түүний дараа 2020 онд сонгууль болно.

Бэлэн 20 сая төгрөг амлаад ард түмэндээ итгэл хүлээлгэх гээд байна уу, эсвэл эрх баригчид татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдаж авах гээд байна уу гэдэг эргэлзээ төрүүлэв.

Учир нь эрх баригч нам улс орныг удирдаад хэдийнэ гурван жил өнгөрчихсөн. Бүрэн эрхийн хугацаа ганцхан жилийн дараа дуусах гэж байхад гэв гэнэт иргэдээ ядуурлаас гаргана, амжиргааг сайжруулна гэж орилов. Ядуусдаа 20 сая төгрөгийн итгэлийг зээл тарааснаар нийгмийн эмзэг бүлэг шууд байртай болоод, ажил хийгээд, бизнес эхлээд, баяжаад улс орныхоо эдийн засгийг чирч эхлэх нь. Итгэл үзүүлснээр ядуурлаас ангижирчихна гэж тооцжээ.

Өнөөдөр монголд 192 мянган ядуус тоологдсон. Мөн таван хүн тутмын нэг нь нэн ядуу, дөрвөн өрх тутмын нэг нь ядуу байгаа гэх судалгааг хуулийн төслийнхөн дурдсан.

Энэ нь эрх баригчид өөрсдөө хэрхэн ажилласаны нотолгоо. Бензин, мах, өргөн хэрэглээний барааны үнэ ард түмний нурууг сүүлийн хэдэн жил улам бөхийлгөсөн. Ийм байхад “Итгэлийн зээл” нэрийдлээр хавтгайруулсан халамж тараах сонгуульд зориулсан шоу хэнд ч таалагдахгүй. Тэдний энэхүү боловсруулсан төсөл нь ямар ч судалгаагүй, зээлийн эх үүсвэр хаанаас гарах гээд тооцоо судалгаа муутай байгааг ч харуулав.

Эдийн засгийн баталгаагүй хүнд итгэл үзүүлэхээс урьтаж зээлийн хүүгээ буулгах, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр асуудлыг шийдэх олон гарц байж болох. Гэтэл 20 сая төгрөгийг халамж хэлбэрээр олгочихоод, эргээд сонгуулийнхаа саналыг худалдан авах хэлбэрээ энэ гэж харж байгаа бол иргэдээ басамжилсан, үл тоомсорлож байна гэж ойлгогдохоор байна. Үнэхээр л итгэл хүлээлгэмээр байгаа бол байртай болох гэж зүтгэж байгаа залуусдаа байрны зээлийн хүү, урьдчилгааг нь буулгах арга хэмжээг авч ЖИНХЭНЭ ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭЖ яагаад болохгүй гэж.

Өнөөдөр Монголд байрны ипотекийн зээлийн хүү дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Иймд итгэлийн зээлээс илүү ипотекийн зээлийн хүүг бууруулах хэрэгцээ шаардлага амьдралд нь илүү хэрэгтэй байна.

Ард иргэдийнхээ ядуурал, үнийн өсөлт хөөрөгдөлтийн талаар ярилгүй гурван оныг үдсэн хэрнээ сонгууль дөхөхөөр мөнгө амлаж шоу ярьсан У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох ёстой.


Сэтгэгдэл

Багш 3 [66.181.161.20] 2019-06-08 06:43:32

Нийтлэлийн ерөнхий санааг 100% дэмжиж байна. Ипотекийн зээлийн хүүгээ 3% болгочихвол мөн ч олон ард иргэдэд буян болно доо. Тэр хэрээр ирэх сонгуулийн санал ч нэмэгдэх боломжтой. Яг энэ байдлаараа бол 2020 онд горьдсоны гарз. Та нарын энэ зээлд итгэж санал өгөх хүн мөн ч их гарах байх даа. Харж л байгаарай. Түүнийхээ оронд миний саналыг бодолцвол аминд чинь өлзийтэй байх болно.

zochin [103.9.90.3] 2019-06-07 13:19:14

Ингэж дэмийрч байхаар найман хувийн зээлийн нөхцлөө эргэж хараач ээ. зээл хөөцөлдөж байхад одоохондоо арилжааны зээл авч бай, 8 хувийн зээл гарангуут шилжүүлээд өгнө гэсэн байдаггүй, өмнө нь 8хувийн зээлд хамрагдсан болохоор боломжгүй гээд жилийн 19 хувийн хүү төлж байна. уг нь өмнөх зээлээ хугацаанаас нь өмнө төлөөд дуусгачихаад байхад. нэг хүнд нэг л удаа олгоно гэдэг утгагүй зохицуулалтаа эргэж хармаар юм. нэг өрөө байр авсан хүн тэгээд насаараа нэг өрөө байрандаа амьдарсаар дуусах уу, өөрсдөө хэдэн тэрбумаар нь хэд хэдэн удаа хүүгүй шахам авна, жирийн иргэдэд болохоор 8хувийн зээлийг ганц удаа олгоно!!!

зочин [202.131.227.30] 2019-06-07 07:28:33

Южн итгэлийн зээлийн вэ ипотекийн зээл хэрэгтэй байна ш дээ Нэг доор байр 100 хувь төлбөр хийгээд байр авч чадахгүй зээл л авна ч дээ

ИРГЭН [124.158.88.8] 2019-06-07 06:29:36

ИТГЭЛИЙН ЗЭЭЛ ХЭРЭГГҮЙ ЭЭ..ИПОТЕКИЙН ЗЭЭЛ НЬ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ БОЛЗОЛ ХАНГАЖ БАЙГААД НЬ ӨГӨӨЧ ЭЭ,, БАНКУУД НЬ ӨГӨХ СОНИРХОЛГҮЙ БАЙХ ЮМ . ӨӨРСДИЙНХӨӨ ӨНДӨР ХҮҮТЭЙ БАЙРНЫ ЗЭЭЛЭЭ ЯВУУЛЖ БАЙХ ГЭЖ,, ХҮҮНД НЬ ЦӨХӨРЧ БАЙНА.

Зочин [176.59.32.69] 2019-06-07 05:33:14

Ипотекаа л урьдчилгаагүй болго

Зочин [103.9.90.98] 2019-06-07 04:36:14

монголчуудыг сайн сайхан амьдруулж орон сууцтай болгож, УБ хотын агаарын бохирдлыг багасгъя гэвэл ипотекийн зээлийн урьдчилгааг 10 хувь болгож хүүг 3-5% болгочих. үхсэний тэр итгэлийн зээл мээл вэ

mm [66.181.167.69] 2019-06-07 06:44:16

mash zuv

Зочин [122.201.21.198] 2019-06-07 04:09:42

ОЮУНХОРОЛ ГЭГЧ ЭНЭ ХОЦРОГДСОН ЯРАВГАР ХОШНОГО АМАЛСАНАВГАЙ БҮҮ ХУУР. БИДЭНД ИТГЭЛИЙН ЗЭЭЛ ГЭХЭЭСЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХАРИН ХҮҮГ НЬ ЖААХАН БУУРУУЛАХ АРГА БОД. НОВШИЙН АВГАЙ ХНИЙ СЭТГЭЛ ЗҮЙ ДЭЭР ТОГЛОЖ БАС ЗӨӨЛӨНСУУДАЛД ЗАЛРАХ САНААТАЙ. ЧАМД ХУУРТАХГҮЙДЭЭ ОЛОН НИЙТ

зочин [103.9.88.154] 2019-06-07 04:05:40

Итгэлийн зээлийг болиулах хэрэгтэй.Энэ зээл монгол улсыг дампууруулах байх шүү. МАН ямарч арга хэрэглээд нэмэргүй .Та нар зүгээр мөр бүтэн дээрээ яасан нь дээр

Зочин [64.119.20.35] 2019-06-07 04:01:07

Оюунхорол хоцрогцсон пиздаа өөрийгөө юу гэж бодоод байгаа нь тэнэг , зүгээр л ипотекийн зээлийн эх үүсвэр ээ нэмэгдүүл тэгээд л болоо тэртээ тэргүй чөлөөт зах зээлд шилжээд 28 жил боллоо, ард иргэд чинь зөв шийдвэр хүлээж харж бна,

Зочин [59.153.112.217] 2019-06-07 03:27:57

Батзандангийн намыг нийтээрээ дэмжицгээе Монголчуудаа. Одоо энэ 2 намд хангалттай хулхидууллаа

Зочин [59.153.112.217] 2019-06-07 03:25:23

фсдакуудыг 20 онд арчаад огье л доо ухсэн хатсаны чинь итгэлийн зээл .инфляции юу болох вэ гахай фсданы чавганц Оюунхорол оо

ulaanbaatarin emegtei [77.87.228.70] 2019-06-07 03:18:54

Ipotekiin zeelee 1 % bolgooochee. Ajil hiideg hedhen hun chin sohirch unalaa shdee.

Оожоо [202.9.42.218] 2019-06-07 03:18:30

Итгэлийн зээл гэгчээс ипотикийн зээлийн хүүг бууруулвал томоохон итгэл үзүүлж байгаа нь тэр болно доо

Zochin [202.179.27.72] 2019-06-07 03:13:17

Haha yag uguh deeree tulbal bas l yaduuchuud ni ch avch chadahgui de, tolgoi ni hurehgui. Nuguu bayachuud ni 18 hursen erhiin teneg huuhed, ajilgui hamaatniihaa ner deer baahan avtsgaana biz. Novshiin yum gej bas bh yum. Ipotekdoo uguh ni zuv. Ipotekiin zeel garanguut shiljuulj ugnu gej bas nileed humuusiig banknii zeel avahuulchaad, odoo shiljuulj uguhgui geh zeeliig ch ipotekoor sanhuujuulmeer.

Иргэн [203.91.118.180] 2019-06-07 03:08:18

2018 онд шинэ баригдаж байгаа байр захиалаад 30 хувийг компанидаа өглөө, гэтэл компаниас Хаан банкнаас байрны зээл аваад өгвөл байр хурдан ашиглалтад орох гээд байна гэхээр нь өндөр хүүтэй байрны зээл авч өгч 100 хувь төлөлтөө хийсэн, Тэр Үед банкны эдийн засагч байр ашиглалтад орж гэрчилгээ нь гарсаны дараа ипотоект хамруулах боломжтой, таны шалгуур материал бүрдсэн гэсэн. За тэгээд сайхан байр ашиглалтад орж гэрчилгээ нь гарч нөгөө зээлээ ипотект 8 хувьд шилжүүлэх гэтэл өмнө нь манай банкнаас өндөр хүүтэй ч хамаагүй байрны зээл авсан бол ипотект хамруулахгүй ээ, тийм журам захирал гаргасан гээд хүлээж авдаггүй, би сүүлийн 4 жилд энэ ипотект хамрагдах шаардлага хангах гэж ямар хичээл зүтгэл гаргасан гэж сананаа, УЛС ТӨРЧИДӨӨ, НОВШНУУДАА, ХААН БАНКНЫ АВИЛГАЛЧДАА та нар ард түмнээр тоглож ханахгүй байна уу, 2020 онд жинхэнэ тооцоо бодноо, Би өөрийн бүх нөлөөгөө ашиглаж ямар ч байсан 300 санал Та нарын эсрэг нэр дэвшсэн хэнд ч байсан өгүүлэн, мөнгөөр ч дэмжинэ АМЛАЖ БАЙНА, АМЛАЖ БАЙНА,

zochin [202.179.27.72] 2019-06-07 03:16:48

Bi bas banknii zeel avchaad odoo 8ruu shiljuulj chadahgui hohirood yavj bna o. TDB ediin zasagch ter ued 8% zeel garanguut shiljuulne geel bsan. Odoo bhgui, songuuliar bi lav boslogo gargana gej bodoj baigaa, davarsan baasnuudiig bordoo bolgoh tsag irnee gaigui.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.