Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өрсөлдөгч багаа 2:0-оор хожлоо

М.Амаржаргал / Спорт

“Катар 2022” ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны эрхийн төлөөх тоглолт өчигдөр /2019.06.06/ Монгол, Бруней Даруссаламын багуудын хооронд боллоо. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, Бруней Даруссаламын багтай өөрийн талбайдаа тоглож, 2:0-оор хожлоо. Тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Монголын багийн ахлагч Н.Цэдэнбал чөлөөт цохилтоос оруулсан бол 69 дэх минутад Н.Наранболд хоёр дахь гоолыг оруулсан.

Талбайдаа заавал хожих даалгавартай байсан “Талын хөх чононууд” хөгжөөн дэмжигчдээ баярлуулж, эхний тоглолтыг 2:0-оор өндөрлүүлэв. Хоёр багийн хариу тоглолт зургадугаар сарын 11-д Бруней Даруссалам улсын Боромей аралд байрлах Султаны нэрэмжит талбайд болох юм.

image

Монголын багийн дасгалжуулагч, Герман мэргэжилтэн Майкл Вайсс: “Үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ ганц тоглолтоор шийдэгдэх асуудал биш учраас тайвширч болохгүй. Бид нар Бруней руу 12 цагийн нислэгтэй учраас залуус маань сайн амрах ёстой. Мэдээж бидний хувьд дахин ялалт байгуулж, цааш тоглохыг хүсэж байна. Бид нар эсрэг багийн хамгаалалтын алдааг ашиглах хэрэгтэй. Гарааны 11 тоглогчдод сэтгэл хангалуулан байна. Тэднийг үнэлэхгүй байж болохгүй. Н.Наранболд, Х.Цэнд-Аюуш, Д.Төрбат нар маш сайн байлаа. Мөн П.Энхбилэг ч онцгой байсан. Бид Брунейд 35 градусын халуунд тоглоно. Тэнд нөхцөл байдал яаж өрнөхийг мэдэхгүй байна. Тухайн нөхцөл байдлыг харж байгаад шийдвэрээ гаргана. Бидэнд маш сайн нөөц боломж байгаа. Бид техникийн ур чадвартай гэдгээ харуулсан. Манай баг хамгаалалтад илүү байж чадсан учраас үр дүн 2:0-оор дууслаа. Брунейн тоглогчид өөрийн талбайд сайн тоглож чадахаар баг байна. Тиймээс биднийг ямар нөхцөл хүлээж байгааг хэлж мэдэхгүй байна. Бид боломжоо алдахгүй” гэв.

image

image


Сэтгэгдэл

зочин [203.91.118.180] 2019-06-07 09:47:01

сайн байсан шүү

НАРАНБОЛДОД [202.70.34.115] 2019-06-07 07:13:03

НУТГИЙН ДҮҮДЭЭ ДУНДГОВЬЧУУДЫН ӨМНӨӨС ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ,,,,,,,,,,,,,,,,,,, ЖАРГАЛАН НУТГИЙНХ НЬ УУЛ УС ТҮШИЖ БАЙГАА ГЭДЭГТ ИТГЭЖ ЯВААРАЙ.......... АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин [150.129.140.185] 2019-06-08 05:20:15

Юм болгон дээр л жалга довоо яриад солиороод явчих юм хедеегийн хееснууд

Зочин [89.85.244.136] 2019-06-07 09:56:44

Tegeed l nutgarahaa l bolichooch bvgd l mongolchuud !!!

би [202.70.44.46] 2019-06-07 04:53:16

негрүүд халуун оронд дассан байдаг


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.