Татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулах болсон тул УИХ-ын тогтоолд тавьсан хоригийг буцаав

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан.

Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мэдэгдлээ.

ХОРИГ БУЦААХ ТУХАЙ БИЧИГТ:

Нийт иргэн, аж ахуйн нэгжийн хууль ёсны эрхийг зүй ёсоор хөндсөн татварын багц хуульд иргэд олон нийтийн ашиг сонирхолд илт харшилсан, Үндсэн хууль болон бусад хуультай зөрчилдсөн, засаж залруулбал зохих асуудлууд байгааг Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч, мөрдөж эхлэх хугацаанаас нь өмнө тухайн хуулиудад зохих өөрчлөлтийг оруулах ажлын хэсгийг тал бүрийн төлөөлөлтэйгөөр байгуулан ажиллуулах болсонд талархаж байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь аливаа ашиг сонирхол, хувийн явцуу зорилгоос ангид байж, тухайн хуулиудыг үндэсний эрх ашиг, нийт иргэн аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулна гэдэгт найдаж байгаа тул Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд тавьсан хоригоо буцааж байна.

Авлигаас ангижрах, төрийн албаны хүнд суртлыг халах, баялгаа тэгш, хүртээмжтэй ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай шударга нөхцөлөөр хамтран ажиллах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дундаж давхарга, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалах, хөдөлмөр эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг асуудал нь улс орны эдийн засгийн хөгжил, аюулгүй байдалд нэн чухал нөлөөтэй тул төрийн аливаа бодлогод бүрэн тусгалаа олж, өөр хоорондоо уялдан хэрэгжвэл зохихыг анхаарч ажлын хэсгийг үр дүнтэй, шуурхай ажиллуулахыг хүсье” гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.61] 2019-06-09 19:31:36

Энэ тэгээд татварын хууль нь хэрэгжинэ э Гээд бгаам уу хэрэгжихгүй болсон гээд бгаам уу

Zz [59.153.115.85] 2019-06-08 05:41:08

Horig tavih n ch zov bsan zasah bolson n ch zov

Зочин [64.119.21.226] 2019-06-08 04:37:47

Яг энэ дээр төрийн ажил ингэж л хаана хаанаа итгэл хүлээж явагдах эхлэл гэж сайшааж байна. Хүмүүс минь юмаа ойлгож уншаад бичиж байл даа. Зөвхөн харлуулахын тулд бичиж байгаа нь сэтгэцийн өөрчлөлттэй эрхэм л ийм үйлдэл хийж байгаа тул Хотын зүүн захад нэг сүрхий эмнэлэгт төгс эмчилдэг гэсэн . Тэнд хандвал илүү дээр байх. Хандахгүй бол тэр хүн хэнийг ч хөнөөж мэдэхээр сэтгэцийн юмтай байгаа. Тиймэрхүү хүмүүс хүний аминд хүрээд байгаа шүү.

Зочин [202.126.88.232] 2019-06-07 15:54:49

Ерөнхийлөгч үндсэн хууль зөрчих хэл амнаас айгаад хоригоо цуцалсан уу!!!!!

Irgen [66.181.178.176] 2019-06-07 11:39:22

Boljdee. Turiin terguun maani ih huraldaa itgel ilerhiiljee. Aldaa madagaa zasaad tumendee ulam tustai huuli bolgoj zalruulaarai

Зочин [202.179.25.47] 2019-06-07 10:36:36

Маш зѳв ухаалаг шийдэл байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.