Ерөнхийлөгч шүүгч нарыг томиллоо

М.Амаржаргал / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Хавсралтад дурдсан хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсугай.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  • Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Хоёр. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  • Сангаагийн Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Хаянхярваагийн Эрдэнэтуяаг Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Лидагийн Одбаатарыг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Лхагважаргалын Тунгалагийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Цэрэннадмидын Батсүрэнг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Гурав. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:

  • Доржийн Байгалмааг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Халамханы Мейрамбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Цанжаагийн Үйтүмэнг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Дашцоодолын Нямбазарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Даваагийн Уранчимэгийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Цэдэвдоржийн Оюун-Эрдэнийг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.
  • Дөрөв. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд:
  • Ягнайжавын Туулыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Сэрдамбын Насанбуянг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Батаагийн Гэрэлмааг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд;
  • Баасанжавын Эрдэнэхишигийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.

Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Будын Отгонсүрэнг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянгийн Мөнхзаяаг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Болдбаатарын Батсайханыг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүийн шүүгчийн, Цэрэнчимэдийн Амаргэрэлийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Пүрвээгийн Ариунболдыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Заминдийн Төмөрхүүг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан шүүгч Төмөрхүүгийн Батжаргалыг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Заминдийн Төмөрхүүг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Оросоогийн Зандрааг Улсын дээд шүүхийн шүүгчийн, шүүгч Пүрэвсүрэнгийн Батсайханыг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өөр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилогдсон тул Дашцоодолын Нямбазарыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй


Сэтгэгдэл

зочин [66.181.184.227] 2019-06-09 02:11:03

Монгол хүмүүс бол хүн нэрээ тогос өдөө гэгчээр шудрага ажиллаж аалзны тор болсон нохдыг байх газар нь байлгаж улс орноо үтэр түргэн цэвэрлэнэ үү. Ажлын амжилт хүсэн ерөөе.

Zo hin [59.153.113.98] 2019-06-09 01:42:45

Chimgee sodom datjaa nariig hurdan sulal

Монголжав [194.228.76.84] 2019-06-08 19:08:05

Мөнгөнтуяаг төрийн зардлаар Москвад хуулийн дээд сургуульд сургаж шүүгч болго. Ийм аргаар шударга шүүгч нарыг бэлтгэ. Монголын шоронг хулхи улстөрч, авилгач хулгайч нараар дүүргэ.

Зочин [66.181.186.212] 2019-06-08 15:20:58

Томилгдсон шүүгч нар шударга ажиллаарай МОНГОЛ УЛСЫН ТӨР томилж байгаа болхоос Элбэгээ Баттулга томилоогүйштээ үүнийг л ойлгож ажиллах хэргтэй

uvur mongoliin zaluu [111.196.246.247] 2019-06-08 06:48:14

hvvl n hahuul ruu zalhai n zasag ruu

Зочин [66.181.161.79] 2019-06-08 05:58:45

Хошин шог юун шинэчилэл юун шудрага ёс

Зочин [103.212.119.158] 2019-06-08 05:37:46

Дээд шvvхээ бvгдийг нь соль хэлмэгдсэн Содном Чимгээг суллаа


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.