Цаатан фестиваль ирэх сарын 6, 7-нд болно

М.Амаржаргал / Орон нутаг

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль" 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болох юм байна.

Тус наадам Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ зохион байгуулагдах ажээ.

Цаатан фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, зургаа авахуулах зэрэг олон боломж иргэдэд олддог бөгөөд наадмыг "Монтрейвэл" компанийн Хөвсгөл далайн эрэгт байрлах жуулчны баазад зохион байгуулах юм байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа цаатан иргэдийн аж амьдралтай танилцаж, олон сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой ажээ.


Сэтгэгдэл

zochin [185.39.141.4] 2019-06-09 17:51:30

taigiin mod amitan huu hydaj ustgaj bui huuligvi bvleg aluurchid shdee. ovoohoi urtsaa 14 honogt otorlon nvvh toolondoo 40 50 garui shurgaag hudaj ogtolj haydag lalaruud .. mongoliin turd shurgalsan tonuulchid yuun vvniig anzaarah suhuugvi .. mongoliig bvheld ni zarj tonoj baritsaalan shahaa shaan dur hanasaar ...

Зочин [202.9.43.244] 2019-06-09 12:47:11

Чукча феставал хэдэн тува якутуудыг сурталчилаад хэрэггуй дээ монгол амьдралаа гайхуулж баймаар юмда малууд минь

Зочин [194.228.76.84] 2019-06-09 20:40:06

Хэдэн цаа бугаа, цаатан ардыгаа сөнөөж санаа нь амрахнээ.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.