Мансууруулах бодис хадгалсан этгээдүүдэд нэг жил хорих ял оноолоо

Д.Тулга / Хууль

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр М гэгч нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Морфин бодисын агууламж бүхий 3 ширхэг шилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэх хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч М-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй дэглэмд биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.


Сэтгэгдэл

зочин [119.40.103.6] 2019-06-10 04:17:31

Монголд хар тамхины хэргийг зориуд хөнгөн ялтай болгосон нь гадны нөлөө гэж харж байна. Монголчуудыг үр удмаар устгах бодлого бололтой. Манай 76 -гийн олонх нь мөнгөнөөс өөр юм мэдэх биш, бүх хуульд гадны нөлөө ордог бололтой. Манай мэргэжлийн хуульчид нэгдэх, ард түмнээ уриалан дуудах цаг хэдий нь болсон . Тэд юу хийж байна. Хойч үе маань, улс орны тусгаар тогтнол үгүй боллоо.

Зочин [66.181.177.205] 2019-06-10 04:03:37

Ганцхан жил хорино гэнээ. Бусад улсад цаазаар авдаг биз дээ. Шүүх гэж гурилддаг бллжээ. Авлига авсан байх доо

Зочин [202.9.43.154] 2019-06-10 03:23:42

odo yaliig n changalsan n deer bishyy. udaan tolgoig n illee shdee. odoo hangalttai

Хуулиа чангалаач ээ [103.212.119.246] 2019-06-10 03:03:18

Хар тамхиний онц хүнд гэмт хэрэгт дэлхийд хамгийн зөөлөн бага ялтай улсуудын нэг нь Монгол байна. Ийм тулдаа Колумбийн мафийнхны автомашинаар нэг удаа тээвэрлэдгээс бүр илүүг буюу 70 кг -г Монголчууд тээвэрлэж, дэлхийд улсын нэрийг гутаалаа. Одоо Австрийн Вена-д буй НҮБ-ын Хар тамхитай тэмцэх байгууллага Монголыг онцгой анхаарч эхлэнэ. Ялангуяа гадаадын орнуудын хил дээр хилийн цэрэг, гаалийнхантай нь бүр Тагнуулын газрууд нь хамтарч Монгол хүн бүрийг маш хатуу удаан шалгаж эхлэнэ. Яарч яваа ялангуяа дамжин нислэгтэй манайхан бүр балрах нь.

123 [66.181.190.152] 2019-06-10 02:57:36

Ингэж толгойг нь илээд байхаар хар тамхи наймаалагчид даврахгүй яахав дээ

Зочин [103.10.23.111] 2019-06-10 01:57:36

Өө заа заа 1жил үү даанч дээ шүүх мөнгтэй хүнд ял өгч чадхаа болжээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.