Монголд амьдарч байхдаа хар тамхи хадгалсан Ким Ён Жүг өнөөдөр шүүнэ

Б.БУРМАА / Хууль

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жү нь гэртээ хар тамхи хадгалдаг, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хийж дуусан яллах дүгнэлттэйгээр хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал өнөөдөр буюу 2019.06.10-ны өдрийн 11:30 цагт болох тов гарсан байна.

Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жүд Эрүүгийн хуулийн 20.7.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Улмаар ял эдэлсний дараагаар Монгол улсаас албадан гаргах юм.

Хар тамхины хэрэгт холбогдсон Солонгос улсын иргэн Ким Ён Жү гэгчийг Монгол улсаас албадан гаргах бас нэг үндэслэл нь тэрбээр хууль бусаар интернет орчинд худалдаа хийдэг байсан аж. Тэрбээр аяллын визтэй амьдарч байгаа бөгөөд худалдаа эрхэлж ашиг олж байгаа нь Монгол улсаас албадан гаргах үндэслэл болж байгаа юм байна. Бид шүүх хурлын талаар эргэж мэдээлэх болно.

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.186.31] 2019-06-11 13:43:40

udaan hori

Зочин [202.126.88.204] 2019-06-10 12:03:53

Жаахан өвс илрүүлчээд сүртэй юм болхымаа

Хэргийн зохион байгуулагч, нийлүүлэгчдийг олох нь чухал. [202.131.228.118] 2019-06-10 11:41:51

Германд баригдсан 70 килограмм ЦЭВЭР хар тамхины хажууд 159 грамм "канабис ӨВС" бол өчүүхэн зүйл юм биш үү? Энэ солонгос зүгээр л нэг муу хэрэглэгч этгээд бололтой. Гол нь бэлтгэн нийлүүлэгчдийг нь олох хэрэгтэй ш дээ.

Хн [202.179.24.16] 2019-06-10 10:27:01

СОЛОНГОСЧУУД МОНГОЛД 159 ГР ХАР ТАМХИ ЗАРАХ ГЭЖ ЯВСАН НЬ ЮУ Л БОЛ.... ШААЛ ӨӨР ЮМ Л ДУУЛДДАГ ШҮҮ. ЭЦЭСТ НЬ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.