Автотээврийн хяналтын байцаагч нар автобусны зогсоолуудад ажиллаж байна

Б.БУРМАА / Нийслэл

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад суудлын автомашинууд саад учруулснаас автобус, троллейбус зогсоолдоо бүрэн орж зогсох болон иргэд зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.

Иймд зорчигчдын ая тухтай зорчих /бууж, суух/ нөхцөлийг хангуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх автобусны зогсоолуудад ажиллаж байна.

Үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусыг буудлын эхэнд шахаж зогсоолгох, хөдөлгөөнд нь саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг фото зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх зэргээр нийтийн тээврийн техникийн болон үйлчилгээний байдалд тавих хяналтыг эрчимжүүлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн ооронд хүн буулгах, суулгахын тулд үр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасан байдаг тул жолооч та бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.190] 2019-06-12 09:01:51

Наад автобусныхаа цагийн графикт анхаарал хандуулаачээ!Нэг буудал дээр 10 автобус зогсож байх нь элбэг байна. Өрөөр хэлбэл нэг талдаа гарчихдаг юмуу хайшаан? Тэгээд тэр зааж өгсөн 1-р эгнээрээ л яваач, Өөр эгнээ рүү шилжиж явах нь үнэн дээрэлхүү, дээрээс гар утсаараа ярьж явдаг жолооч нар их харагддаг . Чи болоиочээ өөрийнхөө эгнээрээ яваач гээд хашгирахаар утсаараа яриад л дайраад байдаг бүгд мал жолооч нарыг сонгож авч ажиллуулдаг юм шиг. Эсвэл автобусны тоо нь хэрээс хэтэрсэн байх.

Зочин [59.153.87.6] 2019-06-11 18:10:58

хотын тѳвын буудлуудаар зогсоод яахав дээ.нэг их иашин зогсоод баыдаг ч биш. хотын захын буудлууддаа л хяналт сайн тавь ялангуяа баянхошууны хууёин эцсийн автобусны буудлын зогсож байгаа машин дийлдэхээ болилоо.

Зочин [182.160.32.134] 2019-06-10 17:07:35

Ээ чааваас. Өөр ажил алга уу. Шал тэнэг юм

зочин [66.181.184.227] 2019-06-10 16:33:09

Микроавтобусны кондуктор орилж хашгирахыг болиулаач хөгшин настай хүний толгой эргээд унаж байна чиглэлээ бичсэн бол болоо биш үү хатуу арга хэмжээ ав байцаагч нараа.

Зочин [202.55.191.130] 2019-06-10 12:31:22

Deer l lav gar utsaaraa Ulaanhuaran suuh geed shalgaj baisan 2 ch bus oirhon irj baisiin. Tegeed yum haragddgui. buudal unguruud yamar ch avtobus yavaagui. Gaihaa dahiad shalgasan minii buudliig unguruud yavchihsan bsan 2 uulaa. Ene yu gesen ug ve geheer avtuus baazuud ul uzegdeh avtuus uilchilgeend gargasan yum bna. Esvel jijig tereg dotor unshuulagchuudaa buunuur in hiigeed hii yavalt burtguulj ulsaas mungu hulgailj baina.

Зочин [202.55.191.130] 2019-06-10 12:29:04

Ingej il zogsood yahav dee. buur Shalgalt chin genetiin baidag shd ee. bi shalgaj bna shuu geed huvtsas hunaraaraa hurtle zarlaad. hend heregtei yum be ingej urgui zardal gargaj ajil hiisen dur uzuulj baih?

зочин [139.5.218.202] 2019-06-10 12:23:57

Хий хоосон ангуучилсан үзэгдэл,

Зочин. [203.91.118.180] 2019-06-10 11:31:21

Автобусны зогсоолд зогсохгүй, байгууллагын гадаа зогсоол байхгүй, зам дээр зогсож болохгүй, уулзвар дээр зогсож болохгүй, тэгээд энэ машин чинь зогсох газар байгаа юм уу. Эхлээд наад зогсох байрыг нь бэлдчихээд дараа нь арга хэмжээ авч болохгүй юм уу? шууд л иргэд рүүгээ дайраад байх юм. Нөгөө иргэний ардчилсан гээд байгаа чинь тэгээд хаана байна аа. Төрийн нудрага болсон юм биш үү. Энэ зөрчлийн тухай хуулийн торгууль чинь арай л хатуудаж байна лээ шүү. нэг бодмоор юм. Хүүхдийн мөнгө гэж сардаа 20000 төгрөг жилд 120000 төгрөг өгчихөөд зөрчлийн тухай хуулиар нэг арга хэмжээ авахдаа 400000 төгрөгөөр шууд торгож байна. Энэ чинь ариун явдал уу Төр засаг минь.

Оожоо [202.9.43.74] 2019-06-10 11:15:21

Энэ сарын 5 өдөр Саппрогийн автобусны буудал дээрээс утсаар ярисан хөдөөний хүнээ түр зогсож авсан юм. Түр зогсоход 10-15 сек болсон байх цагдааг харж байхад зогсоод хүнээ авсан машинаач унмтаагаагүй. Гэтэл намайг торогсон. Цагдаа нь 18789 хувийн дугаартай дэслэгч С.Ууганбаяр гэдэг гэрээт зохицуулагч байна. Өөрсдөө ингэж журамаа зөрчиж болохгүй шүү дээ. ЗХ-ний шинэчилсэн дүрмийн 14,8-д Хүн буулгаж суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрсөн л байна шүү дээ. Мөн нэг удаа уулзвар гарахад гэрлэн дохио зөрчсөн гэсэн үндэслэлээр торгуулсан. Тэр зөрчил нь 0,077 сек гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ? Би ямар сансарын хөлөг унаж яваа биш дээ. 1 секундыг 1000 хувааж байгаад түүний нэгжээр нь торгоод байхдаа яахав дээ. Замын хөдөлгөөний дүрмийн биелэлт шалгаж оноож байгаа алба өөрсдөө дүрмээ ингэж гажуудуулж ард түмнийхээ халаасруу гараа шургуулж байна. Эрх мэдэл албан тушаалаар далайлгаж дураараа авирлаж байгаа хжлбэр шүү. ЗЦГ удирдлага анхааралдаа авч ажилдаа дүгнэлт хийх хэрэгтэй.

Зочин [124.158.109.140] 2019-06-10 12:53:52

Хүчтэний дэргэд хүчгүй нь буруутай гэдэг шүү дээ.

irgen [103.9.90.130] 2019-06-10 10:45:33

байцаагч нар өдөр бүр зогсож шаардлага тавиарай жолооч нарт ганц өдөр зогсоод л алга болвол дэмий ш дээ БАЙЦААГЧ нараа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.