Ё.Баатарбилэг: Нийгэмд багш, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсч байна

Б.БУРМАА / Боловсрол

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "Улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд есдүгээр анги төгсөнө. 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Төгсөлт, элсэлтийн шалгалтуудаа өгөөд явж байгаа эгзэгтэй хариуцлагатай цаг үе байгаа. Нийтдээ 80 гаруй их дээд сургууль элсэлт авна. Элсэлтийн журам, заавар, зөвлөгөө, тушаал, шийдвэр яамнаас гарсан байгаа.

Энэ цаг үед сургууль анги, засварын мөнгө нэхэж маш олон багш нар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнд залруулах хийх хэрэгтэй байх. Тийм зүйл байхгүй. Манай яам АТГ-тай авлигын эсрэг хамтарч ажиллаж байгаа. Нийгэмд багшийн, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсч байна.

Одоо эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Хүүхдийн хүчирхийлэл ямар орчинд үйлдэгдэж байна гэхээр гэр бүл, ахуйн орчинд, олон нийтийн орчинд, зам тээврийн осол зэрэгт хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Эцэг, эхийн хараа хяналт сулаас болж ийм асуудлууд маш их гарч байна.

Оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагаас авсан судалгаагаар 680 хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсан байна. 660 нь сургалтын бус орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой.

Ирэх есдүгээр сарын 1-нээс сургууль, эцэг эх, багш гурав гурвалсан гэрээ байгуулна. Хувийн сургуулиуд бол гэрээ байгуулдаг. Гэрээнд сургууль, эцэг эх, багшийн үүрэг тодорхой байдаг. Харин өнөөдрийн нөхцөл байдалд сургуулийн үүрэг, эцэг эх, багшийн үүрэг тодорхой бус байна. Эцэг эхчүүд эцэг эхийн хуралд ирдэггүй. Тэгээд байж байгаад гэнэт багшийг ирээд загнадаг, эцэг эх нь хүүхдийнхээ сурах нөхцөлийг хангаж өгдөггүй, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй, хичээлийн бус цагаар юу хийж явааг нь мэддэггүй зэргээс бол маш олон мянган хүүхдийн эрх зөрчигдөж байна" гэлээ.


Сэтгэгдэл

БСШУС яамны сайдад [66.181.161.25] 2019-06-13 05:01:06

Ерөнхий боловсролын сургуулийн 9, 12 -р төгсөх ангийн хүүхдүүдийг багш нарын зөвлөлгөөний хуралд хүүхэд тус бүрчлэн оруулмааргүй байна. Энэ нь хүүхдүүдийг амиа хорлох хандлагад турхирч байна. Жишээлбэл 45 дунд сургуулийн 2018 онд 12 ангийн охин амиа хорлосон мэдээлэл байна. Энэ үйл ажиллагаанд анхаарч өгөөчээ Захирал, сургалтын менежерийн дарамт шахалт хүүхдүүдэд хүндээр тусаж байна.

Зочин [64.119.26.174] 2019-06-11 01:55:54

84 -Р СУРГУУЛЬ 30 ЖИЛ БОЛОХ ГЭЖ БАЙНА ГЭЭД 1 ХҮҮХДЭЭС 100 ГАРАН МЯНГАН ТӨГРӨГ ТАТАЖ БАЙНА. ГЭХДЭЭ ҮҮХНИЙГЭЭ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ САЙН ДУРААРАА ТАТАЖ БАЙГААГААР ХАРАГДУУЛАН ХИЙЖ БАЙНА. АРГА НЬ УЛАМ НАРИЙСАЖ ЗАХИРАЛ БАГШ ХЭР НЬ ТАТААГҮЙ МЭТ ХАРАГДАХААР ХИЙЖ БАЙНА. ТӨГСӨГЧДӨӨСӨӨ ХҮРТЭЛ ХАНДИВ НЭХЭЖ БАЙГАА.МАРТ ЗАХИРЛЫН АРГА ОЛОН ЖИЛ БОЛОВСРОНГУЙ БОЛООД Л БАЙГАА.

Zochin [112.72.11.108] 2019-06-11 01:26:06

Tsaling ni nemeed ajillah nuhtsuliig ni saijruulaad'daraa ni shuumjil.bagsh ni huviasaa angi zasah uu

Bolor [66.181.161.26] 2019-06-10 13:11:45

Танай хүүхдүүд чинь тэр засвар хийсэн ангид л сууна шүүдээ улсаас олигтой өгдөггүй шд анги засврын мөнгө хураалаа л гэх юм бүтэн нэг жил хичээллэсэн юм чинь өгөхөд яах вэ дэ ? 20000 төгрөг айн Би багш биш шүү.... тэр мөнгө хураалаа гээд байгаа хүмүүс өөрсдөө багш хийгээд үздээ өөрөөсөө бичгийн цаас энэ тэр гаргаад

Зочин [103.229.120.136] 2019-06-10 16:22:11

Жилд ганц удаа багахан хэмжээний мөнгө төлчих сэтгэлтэй бгаачээ, бэлэнчлээл бэлдүүлээл сурсан арчаагүй аав ээж нараа!!! сайд та харин хүүхдүүддээ нийгэмдээ гологдоод хоцрогдоод бгаа багш сурган хүмүүжүүлэгч нараа чадваржуулахдаа анхаар!!! Хамгийн бүдүүлэг ууртай харгис хүмүүс багш нар боллоо. Хэддүгээр зууны ямар иргэд бэлтгэх гэж буйгаа ч ойлгохгүй, утга найруулгын болон зөв бичих дүрмээ сайн мэдэхгүй, боловсрол ба хувь хүн талаасаа хоцрогдсон сурган хүмүүжүүлэгч нартаа зөв бич, зөв найруул, загнаж зодож хүчирхийлж бус СУРГАЖ ХҮМҮҮЖҮҮЛ гэдгийг ойлгуулж, шаардлагатай бол өөрсдийг нь хичээлд хамруул.

Dolgor [202.131.243.190] 2019-06-10 09:09:57

Baga angid huuhdee oruulvaa 47 huuhedtei Arai bugchim haluun denduu l yum bna lee Zuragtaar Bolovsrol gazriin darga oroltsoj baihaar ni 47 huuhed ihk bna gesen chn Standart ni 33 bdg Tiim zuil bhgui dee shalgii gecheed TAG bolson doo Am ajil zornoo gej

Erdenet [202.131.243.190] 2019-06-10 09:06:52

Sain bagsh gehleer ni huuhdee 1r angid oruulsan chn Bagsh ni 3 sar nohroo emchilj bgaa geed Solongos garchaad irsen hereg garsan Surguuli ni ch bugdeeree eeljleed yavdag gehiim Huuhedee yah gej ter bagshid shavi oruulav daa gej bodson shyy SAIDAA

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:19:13

Багш чинь бас хүн шдээ өөр багшид өг чамайг албадаагүй юу бичээд байгаа дурак вэ хангалттай цалинтай бол явахгүй шд

ЗОЧИН [66.181.184.227] 2019-06-10 08:31:02

Хяналтаа сайн тавь. Сайд хүү гайгүй ажил эхлүүлээд байгаа хугацаа өг хүмүүс ээ.

зочин [150.129.140.209] 2019-06-10 07:40:15

Миний бодлоор ингэж хэн хэндээ хэл ам болж байхаар Улсын сургууль цэцэрлэг тодорхой хэмжээний 20-50000 төгрөг жилд авдаг болвол таарна.

зочин [103.26.195.254] 2019-06-10 10:17:29

Ядарсан зүдэрсэн гээд бэлэнчлээд сурсан хөдөлмөрийн чадвартай хүмүүс байдаг ш дээ. Наад сэтгэлгээнээсээ сал. Монголд төрсөндөө баярлаж яв.

Зочин [64.119.18.242] 2019-06-10 08:26:08

ядарсан хүмүүсийг бодооч чи

Дарь [202.126.88.230] 2019-06-10 07:33:29

Цаана чинь Соронзонгийн гэх нэртэй 3-р Орос сургуулийн цэцэрлэгт нь элсэлт авах нэрээр 40000 төгрөг хурааж байна. Цэцэрлэгт оруулна гээд конкурс нэрээр мөнгө хурааж байна. Түүнд нь 500 хүүхэд бүртгүүлж, зүгээр л 20 сая төгрөг болж байна. Ариун явдал мөн үү?

Зочин [103.229.120.136] 2019-06-10 16:24:11

Соронзонгийн нэрийг сонсоол айдаг юм бишүү хууль, АТТ, боловсролын салбарынхан болон сайд нь

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:16:58

Энэ хүүхдээ оруулж чадаагүй хүн их л уур нь хүрчдээ

Zochin [202.126.88.220] 2019-06-10 07:01:03

Erhem saidaa !dongoj 6 nastai hvvhdees surguulid oruulahin tuld shalgat audag yriltslaga audag baidlig alban esoor zogooj ogooch tedend bolousrol olgoh vvregtei bolousrolin surguuli ajilldag tednees ym zaagaagvi ymar shalgalt auahiin ted ajlin yriltslaga ogch bgaa bish iim buruu gaj togtoltsoo Mongold bn

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:04:06

Улсын сургуульдаа тэгээд өгөөчдээ

банхар [202.21.120.66] 2019-06-10 06:49:34

алиа цэнгэл архи тамхинд мөнгөө харамгүй зардаг байж алаг үрээсээ хармлах ч гэж дээ та голдоо нүхтэй хүн мөн үү

иргэн [202.179.25.122] 2019-06-10 06:36:38

Сайд гуай Та Бодит амьдралаас тасархай тээр дээр байж юу мэдэхэв дээ Хий Худлаа салбараа Өмгөөлөөд суухаас яахав дээ Бодит амьдралд дотор нь ороод үз зүгээр наад захын нэг хоёр сургуулЬ Цэцэрлэгийн эцэг эхчүүдтэй Улаан нүүрээрээ уулзаад ярилцаад үз тэгвэл бүх зүйл Ойлгомжтой нүдэнд чинь харагдаж чихэнд чинь аятайхан үг нилээн сонсогдох байх өө

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:15:54

Юу ярих юм эцэг эхчүүд айн...

Зочин [64.119.16.35] 2019-06-10 05:46:10

Эцэгьэхчууд давардаг шуу Архи уух болохлоор монго олддог Хуухдийнхээ ангийн засвар гэхлээр авилгал гээд бахирчихдаг Засварын монго огоогуй хуухдийг сургуулиас нь хас хас Намраас унэгуй хоол иднэ

Зочин [64.119.18.242] 2019-06-10 12:34:26

чи нэг муу архичин багш л биз. Хүүхдэд ямар ч буруу байхгүй. Эцэг эхэд нь дургүйдээ ч юм уу эсвэл хүүхдэд өөрт нь дургүйдээ дарсаар байгаад муу төгсгөдөг. Гэтэл мал минь чи ямар ч гэмгүй хүүхдийн ирээдүйг алж байгаагаа мэдэж байна уу? Насаараа чамд гомдоно. Хүүхдийн ирээдүй гэж байдаг юм!!!!

ENE [103.14.38.134] 2019-06-10 08:18:04

Ene balai bagsh yum bna l daa. ULsaas tusuvlusun mungiig zartsuulah erhtei bolohoos ail gerees mungu huraah erh baihgvi baih shvv

Зочин [124.158.110.82] 2019-06-10 05:54:19

Үндсэн хуулиар олгосон хүүхдийн сурах эрхийг хааж боодог хэн бэ чи? Хүүхдийг алаг үзэж, ялгавралан гаруурхдаг "багш" уу?

Зочин [124.158.110.82] 2019-06-10 05:40:41

багш хүний сурган хүмүүжүүлэх үүргийг яагаад ярихгүй байгаа юм бэ? Сайн багшийн ачаар зөв төлөвшиж, ирээдүйн амьдралдаа хөлөө олсон хүүхэд олон байна

zochin [103.80.210.64] 2019-06-10 04:30:35

chi ooroo sda mini 2 karmaandaa gar hiichiheed lalar tsarailaad zogsoj bnalee shuudee

зочин [66.181.179.189] 2019-06-10 04:21:58

Сар болгон 20000 авдаг бол асуудал жилд 20000 ийг авах бол байх асуудал гэж хувь хүний зүгээс би боддог. Бүх юм улсаас үнэгүй байхад эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг харицлагаа ухамсарлах хэрэгтэй.. төсөв байдаг бол юу гэж ингэхэв дээ. Маш олон талтай асуудал сургууль цэцэрлэг багш нарыг чичлэхээ болиосойдоо

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:14:47

Яг зөв жилд 20000 болно би бас ингэж боддог

Зочин [66.181.179.189] 2019-06-10 04:15:57

Засвар хийхээр нэг юм ярина хийсэнгүй гээд нэг юм ярина. Би цэцэрлэгийн багш өөрөө баахан будаг эмульс авч ангиа янзалсан гурван дамжлагатай бол гэсэн бас л өөрөө мөнгө гаргаж хийсэн. Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлах л хэрэгтэй сургууль цэцэрлэг хүүхдийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд сурч хөгжөөсэй гэсэндээ засвар хийдэг юм шүү дээ.

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:14:11

Өөрийнхөө хүүхдийнхээ идэх мөнгөнөөс хасаж ангидаа будаг авдаг юмаа баяндаа биш

багш [150.129.140.209] 2019-06-10 07:34:31

Удирдлага тэгж шаардаж тооцооны хуудсыг зурахгүй гэсэн учираас өөрийнхөө карманаас гаргасан юм даа. Шүүмжлээд байхаар өөрөө нэг өдөр хийгээд үзэх хэрэгтэй дээ

зочин [202.126.88.133] 2019-06-10 07:03:24

энэ багшийн цалин хүрэлцээтэй юм бна.тэгээд өөрийнхөө мөнгөөр анги засварын материал аваад сайн багш бна.бусад нь туршлага авах хэрэгтэй. эцэг эхээс мөнгө нэхэхгүй болдог л юм байнаш дээ

зочин [139.5.218.202] 2019-06-10 04:13:18

Монголчууд өөрсдөө авилга өгөх дуртай юм шиг бгаа юм,үүнд харамсах зүйл алга даа,багш,эмч нарт авилга өгөөд сургачихсан,эмч багш нар аваад сурсан юм бгаа биз дээ.өгөөд бай,аваад бай, өөр яаалтай билээ

Хурд хороололд шинээр нээгдсэн 141 сургууль [203.91.118.180] 2019-06-10 04:11:21

Хурд хорооллын 141-р сургууль тохижолт үйлчилгээ хийх нэрээр 1 хүүхэдээс 20000 төгрөг, хэрэв 2 хүүхэд нь сурдаг бол дундаас 30000 төгрөг сая 6 сарын эхээр авсан, сайдаа та үнэхээр ажлаа мэдэхгүй байна, эсвэл мэдэн будлиад байна уу

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:12:35

Хүүхдээ сургуулиас нь гаргачих яршиг зүгээр

Зочин [66.181.161.26] 2019-06-10 13:06:22

Авалгүй яадаг юм танай хүүхэд чинь тэр ангид хэдэн жил сууна за битгий гоншигноод бай

Зочин [103.57.95.237] 2019-06-10 09:59:58

Хүүхдийнхээ төлөө 2 3 аяга пивоны мөнгө өгчихгүй балай вэ Архичин аав байна би

Зочин [202.5.205.34] 2019-06-10 04:42:43

Хүүхдүүдийнхээ төлөө 30000 төлчих л дөө. Наанадаж хүүхдүүд чинь дажгүй орчин сурч боловсроод өөрсдөд нь хэрэгтэй шд. Бүх юмын улсаас нэхсэн ядуу амьдарч байгаа төр лүү чихдэг сэтгэлгээгээ л боличих


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.