Хүүхдийн асрамжийн газарт гал гарч, 78 хүүхэд эмнэлэгт хүргэгджээ

Д.Тулга / Нийгэм

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 8-ны өглөө Баянзүрх дүүргийн XVI хороонд байрлах “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газарт, мөн тус дүүргийн нутаг дэвсгэр “И март” худалдааны төвд гал гарсан билээ. “Өнөр бүл” асрамжийн газар 2-18 насны 190 гаруй хүүхэд амьдардаг бөгөөд гал гарсан хэсэгт 78 нь байрлаж байсан аж. Онцгой байдлын алба хаагчид 17 хүүхдийг утаажилтын бүсээс гаргаж, есийг нь яаралтай түргэн тусламжаар ЭХЭМҮТ болон ГССҮТ-д хүлээлгэн шилжүүлэн өгсөн байгаа юм.

Нийт 78 хүүхдэд эмнэлгийн анхан шатны иж бүрэн тусламж үзүүлсэн бөгөөд эдгээрээс 13 нь эмнэлэгт хэвтсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтсэн 12 хүүхэд эдгэрч, эмнэлгээс гарсан. Нэг хүүхэд үргэлжлүүлэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, тогтворжжээ.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Д.Мөнхсайхан “Галын шалтаан 14 хоногийн дараа гарна. И-Март худалдааны төвийн нэг давхарт гарсан гал харьцангуй бага, утаажилт их байсныг саармагжуулж бүрэн унтраасан. Тус төвд галын улмаас шатсан зүйл бага, цахилгааны болон кабелийн утаснууд шатсаныг унтрааж аюулгүй болголоо. Хүний амь нас эрсдээгүй, гараашт байрлуулсан автомашинуудыг гаргаж гал түймрийн эрсдэлээс сэргийлж ажиллаа. Ер нь аж ахуй нэгж байгууллагад гал түймэр гарах тохиолдол цөөн, гэр хорооллын өрхүүдээс галын дуудлага их ирдэг” гэлээ.

Тухайн өдөр гал гарснаас нэг давхар утаажсан, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бөгөөд Чингэлтэй дүүргийн онцгой байдлын албаныхан шуурхай ажилласан байна. Онцгой байдлын газарт галын дуудлага 12.30 цагт ирсэн бөгөөд оройн 21.00 цагт бүрэн унтрааж, угаарыг гаргасан байна. Гал унтраах аврах ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвөөс иргэдийг гаргасан байсан тул хүний амь нас эрсдэх, бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй аж.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус төвд ажиллах явцдаа Яаралтай Тусламжийн Тасаг, Мэс Заслын Эрчимт Эмчилгээний Тасаг, Хүүхдийн Эрчимт Эмчилгээний Тасгуудын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцаж, эмч мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсч ярилцан, тодорхой үүрэг чиглэл өгчээ.

Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн өнөр бүл төвийн товч танилцуулга

Түүхэн хөгжил

МУХГБХ-ийн “Өнөр бүл” төв нь 1974 онд Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр анх байгуулагдсан. 1979 онд Хүүхэд асрах байр байгуулагдсан. 1991 онд 58-р тусгай цэцэрлэгтэй Хүүхэд асрах байрыг нэгтгэж “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” болгон нэгдсэн удирдлагаар ханган үйл ажиллагаа явуулж байсан.

2013 оны 1-р сарын 21-нээс МУ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн “ӨНӨР БҮЛ” төв болсон бөгөөд МУ-ын Засгийн газрын 2014 оны 4-р сарын 4-ний өдрийн 112-р тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг “Өнөр бүл” төвд нэгтгэн хүүхдэд үзүүлэх хөгжил, хамгааллын үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжийг өргөтгөн үйл ажиллагаагаа явуулдаг.

Танилцуулга:

МУ-ын хүүхэд, гэр бүл хөгжлийн ӨНӨР БҮЛ ТӨВ нь 02-18 насны нийт 310 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай.

2018 оны байдлаар тус төвд 02-18 насны нийт 230 гаруй бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуур эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүд түр болон урт хугацааны нийгэмшүүлэх, хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээнд хамрагддаг.

Image result for Өнөр бүл” хүүхдийн асрамжийн газар


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.111] 2019-06-14 10:04:15

шинэ байрны асуудал шийдэх тал дээр холбогдох байгууллагууд ларга нарт уламжлах хэрэгтэй

Zochin [64.119.20.123] 2019-06-14 00:29:11

Huuhdiin asudal hariutssan yam Agentlagtiin tusuv hangalttai bdag. Surgalt turslaga soliltsoh nereer gadaad dotoodgui zugaalj ur ashiggui tsatsaad baidag. Odo edgeer huhduuded zoriulah heregtei

Зочин [202.179.31.65] 2019-06-14 09:07:36

хуц

зочин [66.181.184.227] 2019-06-10 08:26:43

Хүүхдүүдийн бие гайгүй бол боллоо баячуудын хөрөнгө шатна уу алга болно уу маньд хамаа алга.

Зочин [64.119.16.35] 2019-06-10 05:40:03

Цахилгаан станц дээр юу болсоныг шалгаач ябаянзурх дуургийн нэгэн байранд бас цахилгааны утас шатаж туймэр гарахаа шахсан Яг и мартад гал гарсан тэр уед


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.