Д.Эрдэнэбат: Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байна

Б.БУРМАА / Улстөр

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “АН-ын зөвлөл хуралдаж хоёр үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ Баасан гарагаас хэлэлцэж эхлэх гэж байна.

АН-ын зөвлөл Үндсэн хуульд өөрчөлт оруулах цаг үеийн шаардлага байна гэж дүгнэж байсан. Харин Үндсэн хуулийн өөрчлөхөд гурван гол шаардлага байгаа гэдгийг эрх баригчдад анхааруулж байсан байр суурь хэвээрээ. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг хэлэлцэхэд ард нийтийн саналыг авах зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг хэлэлцэхийн өмнө Их хурлын нэр хүндийг унагаад байгаа асуудлыг заавал нэг тийш болгох ёстой. Гуравдугаарт, Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн явцад бид ажлын хэсэгт тодорхой байр суурь илэрхийлнэ гэж байсан.

Үнэмлэхүй олонхын саналаар Үндсэн хууль өөрчилж болох уу үгүй юу гэдэг асуудал эргэлзээ дагуулж байгаа. Бид өмнө нь ард нийтийн санал асуулга явуулна гэж байсан бол өнөөдөр ард нийтээрээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах ёстой гэдэг шаардлага тавьж байна. Гэвч энэ Үндсэн хууль сөрөг хүчингүй батлагдах магадлал өндөр байгаа. Ялангуяа Ерөнхийлөгчийн саналыг авсан уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Нэгэнт үнэмлэхүй олонхоороо хэлэлцэж байгаа учраас АН хэлэлцүүлэгт оролцоно.

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногт Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөл Монгол Улсад ажилласан. Энэ үеэр АН-ын зөвлөл уулзаж, С.Зоригийн амь нас хохирсон хэрэг болон Г.Батхүү агсны хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн. АН С.Зориг агсны хэргийг илрээсэй, зөв шударга шийдэгдээсэй гэдэг байр суурин дээр байсаар ирсэн. Эрх баригчид С.Зориг агсны хэргээр 2-3 удаагийн сонгуулиар шоудсан. Энэ байдал одоо дахин давтагдах вий гэсэн болгоомжлол байна.

Г.Батхүү агсны асуудал өнөөдөр мөрдөн байцаалтын шатанд явж байна. Асуудлыг учир битүүлэг байдлаар шийдэх гэж байна. Дахин нэг нотлогдохгүй хэрэг болчих вий. Урьдчилсан байдлаар Г.Батхүү агсны зүрх нь зогсоогүй, тархины цус харвалт болоогүй нь тогтоогдсон. Тиймээс хөндлөнгийн ямар нэгэн нөлөөтэй байгаа асуудалд бид зайлшгүй анхаарал хандуулах ёстой.” Гэв.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.152] 2019-06-10 17:13:48

Эрдэнэ та хоёрын муугаас болж байгаа юм. Энэ зөваөн эхлэл нь...

zochin [202.131.230.20] 2019-06-10 15:45:54

chamaar dutahgui chi bitgii huts medvuu

Зочин [202.21.108.158] 2019-06-10 13:10:02

Чи зайлаачээ

Бор [202.9.45.133] 2019-06-10 13:23:25

Эрдэнэ,Эрдэнэ бат нар ардчилсан намыг амьдаар нь булшилчихаад олон долоон юм ярихаа боль.хогчино.

Зочин [66.181.161.10] 2019-06-10 13:01:05

Эднийг ард түмэн сонгохоос нааш хууль батлах ёсгүй гэсэн үг үү. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд эрдэнэбатыг сонгож таарах нь дээ

Зочин [64.119.21.226] 2019-06-10 10:36:26

Одоо Үндсэн Хуулийг ямар гавъяатай хүмүүс батлах гээд байна.. Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн санал Байнгын хорооны хурлаар 60 гаруй хувийн санал авчээ. Үндсэн хуулийг бүх хүн хүлээн зөвшөөрөх ёстой хууль. Бүрэн зөвшөөрөхгүй байна гэдэг НО -той юм. Амлалтаа биелүүлдэггүй ард түмэнд хэлэх үггүй МАН Үндсэн хуулиар шоудож засгийн эрхийг булаах арга зохиож байна.

Зочин [150.129.141.249] 2019-06-10 10:32:14

Selengiihen ene luivarchniig 2020 ond bitgii songooroi. Bayartsogt gej bas neg hulgaich baigaag bitgii martaarai.

zochin [202.126.89.168] 2019-06-10 10:03:44

ene hulgaichaar dutahgee

АН-ын залуу [103.26.193.171] 2019-06-10 08:29:59

Энэ халзан толгойт 10 сая долларын авилгад холбогдсон сайд байна, ЗГ түргэн огцор гэж Хүрэлсүх рүү дайраад байсан чинь өөрөө сайд байхдаа шаасан 1,3 сая евро нь болж таараад бажигадаж байгаа гэл үү????

АН [122.201.31.90] 2019-06-10 07:29:46

Энэ халзан хужаад ямар хамаа байна аа Эрдэнэ хошноготойгоо жагсаалаа хийгээч ээ

Зочин [64.119.23.38] 2019-06-10 06:42:24

ТА НАРЫГ ХЭН ТООХ ЮМ, ЖИНГЭР НОХОЙ ХУЦАЖ БАЙХАД ЖИНГИЙН ЦУВАА ЯВЖ Л БАЙДАГ ТУЛ МАН-ЫНХАН ТА НАР АН-ЫН ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧДЫГ ОРОЛЦУУЛАЛГҮЙ ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ.

Зочин [64.119.27.140] 2019-06-10 06:20:11

Ene lalraar dutab gej zail dampuursan nam

Зочин [64.119.25.33] 2019-06-10 05:46:04

ӨӨРСДӨӨ ТАРААЖ ХАЯЧААД...

Зочин [119.40.103.3] 2019-06-10 05:23:16

ene erdenebat erdene geh metiin iim lalaruud mongoliin turuus zailj baij l uls oron udluh bhdaa

зочин [203.91.116.118] 2019-06-10 05:22:54

АН сөнөсөн

иргэн [192.82.66.152] 2019-06-10 05:06:29

АН-хаан хүний үхлээр шоу хийж болохгүй шүү.Учиргүй юм байхгүй.Зорилготой гэж худлаа ярих чинь улам л АН-н нэр хүнд унах нөхцөл болж байгааг анхаарах хэрэгтэй.Зүгээр л ард иргэдийнхээ амьдрал төрийн ажлын талаар л сайн ярьж тэмцээчээ үр дүнд хүргээчээ.Энэ 2 хүний үхлээр АН нэр хүнд олох нь өнгөрсөн.Шударга баримттай зүйл ярьдаа АН-хаан.

Иргэн [202.126.89.71] 2019-06-10 05:04:59

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧДӨДТ ГЭЭЧ.

Зочин [202.179.26.220] 2019-06-10 04:53:22

Батлах хэрэгтэй. зөв


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.