Ч.Улаан сайдаа, монгол малынхаа удмын санг яаж хамгаалах вэ

М.Амаржаргал / Нийслэл

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР АМЬДААР НЬ ЭКСПОРТОД ГАРГАХ ХОНЬ, ЯМААНЫ КВОТЫГ ТОГТООНО-

Хил, хэл, мал гуравтайгаа байхад

Хэн баян бэ, Монгол баян.

Хил, хэл, мал гурваасаа салбал

Хэн эмгэнэлтэй вэ, Монгол эмгэнэлтэй хэмээн Төрийн соёрхолт, соёлын гавъяат зүтгэлтэн Зундуйн Дорж монгол хүний бүрийн зүрхэнд сийлсэн байдаг. Гэтэл сүүлийн өдрүүдэд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-руу хонь, ямааг амьдаар нь экспортод гаргана гэсэн яриа хэлэлцээрийг хоёр жилийн өмнөөс хийсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанаас дараах тайлбарыг хийсэн. Тодруулбал, “Энэ асуудал одоо яригдаж буй асуудал биш. 2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон асуудал. Гэхдээ саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй. Ер нь хонь, ямаа амьдраар нь гаргах талаар шийдэх ёстой асуудлууд бий. Хоёр жилийн өмнөөс эхэлж яриад, бэлтгэлийг нь хангаад, бүтээн байгуулалтыг нь хийгээд төсөл нь сүүлийнхээ шат руу орж байна. Одоо мал эмнэлэг хорио цээрийн тохиролцоог нь хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд нь ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үүнийгээ тохироогүй байна. Засгийн газрын хуралдаанаар экспортод гаргах малыг амьдаар нь болон махан бүтээгдэхүүнээр нь гаргахдаа квоттой болох шийдвэр гаргасан. Жил жилдээ хэдий хэмжээний мах гаргаж болох вэ гэдгийг тогтооно гэсэн үг” хэмээн хэвлэлээр тайлбар хийсэн ч ард түмнийг тайтгаруулж чадсангүй, улам л дургүйцэлийг нь хүргэв. Олон нийтийн сүлжээнд ард түмэн “МАН-ын сайд Ч.Улаан улайрчээ. Хонь, ямааг амьдаар нь Хятад руу гаргана гэнэ. Монгол малын удмын санг хэдээр зарсан бол. Малтайгаа хамт удмын сан алдагдана. Монгол ноос ноолуурын үндэс Монголдоо үлдээсэй. Үүнийх нь төлөө сайдаас буулгаач ээ. Ерөнхий сайд аа. Монгол малаа Хятадуудад амьдаар нь шаруулмааргүй байна” гэх нэгэн ижил постыг нүүр хуудснаа нийтлэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Таван хошуу мал Монгол Улсын үндэсний өвөрмөц, нөхөн сэргээгдэх баялаг, монголын соёл, уламжлалыг хадгалан авч яваа дэлхийн үнэт өв сан, тогтвортой хөгжлийн үндэс, эдийн засгийн тулгуурын нэг бөгөөд хүн амын амьжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин өрхийн эдийн засгийн үндэс. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Мал төрийн хамгаалалтад байна гэдэг нь монгол хүний эрүүл мэндийг хамгаалж буй төрийн бодлого. Өөрөөр хэлбэл хүнсний аюулгүй байдлыг төр хамгаална гэдгээ Үндсэн хуулийн дээрх заалтаар баталгаажуулсан гэж болох юм. Олон мянган жилийн өмнөөс монголчуудын аж амьдралын гол эх үүсвэр, ахуй соёлынх нь салшгүй хэсэг болж ирсэн нүүдлийн мал аж ахуй өнөөгийн цаг үед экологийн цэвэр бүтээгдэхүүний эх үүсвэр, хүн амын эрүүл мэндийн баталгаа гэдгээрээ үнэ цэнэтэй. Тиймээс монголчууд хойч үедээ эрс тэс уур амьсгалд засан зохицох чадвартай таван хошуу малынхаа удмын санг хамгаалах үлдэх үүрэг хүлээдэг. Хонь, ямааг БНХАУ руу амьдаар нь экспортод гаргавал

  • Нэгдүгээрт: Монгол малын удмын сан алдагдана
  • Хоёрдугаарт: Малаас гарах түүхий эдийг дотооддоо боловсруулж эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй
  • Гуравдугаарт: Махны нийлүүлэлт багасч, нийслэлчүүд ирэх хавар нэг кг махыг 20 мянган төгрөгөөр худалдаж авна. Ингээд тоочоод байвал барагдахгүй.

image

-МОНГОЛ МАЛ ЯМАР ОНЦЛОГТОЙ ВЭ-

Монгол малын мах хамгийн эрүүл, цэвэр, экологийн хүнс. Химийн бордоогоор бөмбөгдүүлсэн фермийн гахай, тахианы махтай харьцуулалтгүй. Жишээлбэл, монгол хонь 80 гаруй төрлийн эмийн ургамал иддэг бол монгол үхэр 40 гаруй нэр төрлийн эмийн ургамлаар хооллодог. Бог, бод малын иддэг өвс, ургамлын төрөл зүйлд иймэрхүү ялгаа байх боловч нийтлэг утгаараа бол монгол мал эмийн ургамлыг боловсруулдаг амьд үйлдвэр гэсэн үг. Б.Ринчен гуайг өмнөд хөршид айлчилж явахад хятадууд энэ ногоо тийм ч өвчинд сайн, тэр ногоо тийм ч юманд сайн хэмээн тайлбарлахад, “Монголчууд бид ногоо иддэггүй. Мал маань ийм ногоонуудыг идчихдэг. Харин бид малынхаа махыг иддэг юм аа” хэмээн хэлж амыг нь тагласан гэдэг. Их эрдэмтний энэ үг монгол малын гайхамшгийг товч тодорхой хэлж байсан нь өнөөдөр түүх болон үлджээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд мал аж ахуйн салбар чамгүй нөлөөтэй. Ноос, ноолуур, мах, арьс шир гээд малаас хаях зүйл үгүй. БНХАУ руу экспортод гаргах гэж буй хонь, ямааны ашиг шимийг дурдвал,

ХОНЬ: Монгол хонины үндсэн ашиг шим нь амт чанар сайтай мах. Монгол хонь богино өөхөн сүүлтэй, ноолуур, сор, завсрын болон ямаан үс оролцсон холимог ширүүн ноостой. Монгол хонины нядалгын жин дунджаар 23.51 кг, гарц 48.12 хувь. Монгол хонь дунджаар 30-45 хоногт буюу 6-7 дугаар сард саагдаж 29.7 кг сүүний гарцтай байдаг. Сүүний тослог 6.35 хувь. Уураг нь амин хүчлээр баялаг бөгөөд дунджаар 92.69 хувь байна. Одоо манай улс 30 сая 553.5 мянган хоньтой.

ЯМАА: Эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа бэлчээрээр таргалах чадвар сайтай бөгөөд намар,

  • Бүдүүн ухна 55-58 кг
  • Эм ямаа 37-41 кг
  • Шүдлэн ухна 35-38 кг
  • Охин шүдлэн 29-31 кг жин дардаг.

Мөн ухна 250-350, эм ямаа 240-270, борлон ухна 200-240, охин борлон 200-230, эр ямаа 240-380 гр ноолуур өгдөг. Монгол ямаа саалийн долоон сарын хугацаанд 50-60 л сүү өгөх бөгөөд үүнээс таваарын зориулалтаар 20-30 л сүү сааж ашиглах бололцоотой, сүүний хуурай бодис дунджаар 15.44, нийт уураг 3.87, тослог 5.81, чихэр 4.78, ерөнхий эрдэс 0.89 хувь байдаг. Манай улс 27 сая ямаатай. Олон улсад ямааны хуурай сүү хамгийн өндөр үнэтэй, хамгийн эрэлттэй байдаг. Тиймээс монголчууд ямааны ноолуураас ашиг олно гэлтгүй сүүг нь дэлхийн зах зээлд гаргах бүрэн боломжтой.


Сэтгэгдэл

ард түмэн [202.131.238.166] 2019-06-12 09:22:09

Зүгээр дуугүй огцор. Энэ манай дээд эрх бүхий албан тушаалтангууд юманд орооцолдонгуутаа яагаад цэвэрхэн огцордоггүй юм болоо. Сарангэрэл, Улаан, Нямдорж, Цогтбаатар гээд ичих нүүр байна уу

Зочин [166.216.158.9] 2019-06-12 02:55:57

Ulaan nertei ULAAN deeremchnees malaa yaj hamgaalahuu

Зочин [103.26.195.142] 2019-06-12 02:25:20

Мах хэдий үнэд орсонч малчид малаа дуусгахгүй ээ.Хотынхныг малчидаас бэлчээрийн татвар аваад тэр мөнгөөр нь мах гаргаж байгаа ААНэгжүүдээр хямд нөөцийн махаар хангачих...Бэлчээрийн даацгүй болж байгаа энэ үед 40сая орчим малтай болгоход хаа хаанаа алдахгүй...Энэ их туйлширал эмх цэгцгүй замбараагүйтэл сайны ёр биш шүү.

Зочин [66.181.191.222] 2019-06-11 22:38:29

ХУВИЙН ХЭДЭН МАЛАНД МИНЬ ЯАСАН ИХ САНАА ЗОВЖ БНАА ТАМИНЭЭ, МАХ ҮНД ОРСОН МАЛЧИН БИДНИЙ ОРЛОГО ӨСЛӨӨ АМЬДРАЛ ЖААХАН ДЭЭШИЛЛЭЭ ХОТЫН ТА НАРТ ДАНДАА ХЯМД ЮМ ИДҮҮЛЭХ ГЭЭД ХӨДӨӨ ХӨХӨРЧ ГАДАА ГАНДАЖ АМЬДАРХУУ... ХЯМД МАХ ИДЬЕ ГЭВЭЛ МАЛЧИН БОЛ ХҮНИЙ ХӨРӨНГӨНД УДМЫН САН МАН ГЁН МЭН ГЭЭД ЯАСАН ИХ САНАА ЗОВЖ БНАА ХУЦ УХНАА ХААНААС ТАВИХАА БИ МЭДЬЕ.....

4909 [202.126.89.65] 2019-06-12 07:53:43

Хувийн өмчит их баян чи ингээ бичээгүй, чиний нэрийг барьж Улааны бөгс арчигч бичсэн байлгүй гэж бодъё.

Зочин [103.10.22.116] 2019-06-11 21:58:22

Улаан энэ яаманд ирээд олигтой юу ч хийсэнгүй .Харин ч хэрэгжиж байсан ажлуудыг унтраасан .1рт малчдын урамшууллыг 1р сард өгдөг байсныг одоо болтол өгүүлэхгүй байгаа гол буруутан нь нөхөр 2рт үйлдвэрлэлийг дэмжих,зээл олгуулах тал дээр үнэндээ юу ч хийсэнгүй ёстой л өөрийгөө болгож байх шиг байна даа .Энэ нөхрийг зайлуулаалаа хүүкэ.

Зочин [66.181.188.18] 2019-06-11 19:30:08

Улаанд удамын сан хамаагүй дээ. Мөнгө л олох нь чухал байх даа

zochin [66.181.179.104] 2019-06-11 18:51:33

uhernuudees maliig ni salgahad l uursduu gazar nutgaa bariad gigeed irvaa.

зочин [103.57.93.108] 2019-06-11 17:44:06

сайд болох болгондоо авгайгаа сольдог гээ биз дээ .

Иргэн [122.201.24.219] 2019-06-11 17:21:29

УЛАЙДАГГҮЙ УЛААН САЙД МӨН Ч ОЛОН УДАА САЙД БОЛЛОО. НЭГ Ч ӨӨДТЭЙ ЮМ ХИЙЖ, НЭГ УДАА Ч БОЛОВ ҮНЭН ЮМ ЯРЬЖ БАЙГААГҮЙ. ДАНДАА Л ЦАЛИН ТЭТГЭВЭР НЭМЭХ МӨНГӨ БАЙХГҮЙ.....МӨНГӨ БАЙХГҮЙ ... ТЭГЭХ ГЭЖ БАЙГАА ИНГЭХ ГЭЖ БАЙГАА ГЭЭЭД Л ХУДЛАА ЯРЬСААР 20 ЖИЛ БОЛЛОО. СҮХБААТАРЧУУД ХУУРТАЖ ХАНАДГҮЙ ЭЭЭ !!!!!

ЧҮЛТЭМИЙН УЛААН [122.201.21.163] 2019-06-11 17:09:31

МАЛЧИД ТА НАР НАМАЙГ СОНГОСОН ХОХЬ ЧИНЬ ТЭГЭХ ҮҮ ?

зочин [203.91.118.180] 2019-06-11 17:02:37

Монголын мал сүрэг төрийн хамгаалалтад байх хуультай даа. Та больчих тэгэх үү

Зочин [223.62.179.83] 2019-06-11 15:51:56

yasan ch tenegtej hanadaggui eumbedee chaawaas ..mgl iin geh undesnii eumgui bolohnee.eu hiigeed bgaagaa oilgoh uhaan bdaggui durakuud eumaa..ireedui hoichoo bodoj uhaantai alham shiidwer gsrgaj bgaachee..

Зочин [66.181.170.73] 2019-06-11 15:18:49

Төрийн мэдлийн махны үйлдвэр байгуулж, иргэдээ эрүүл хямд махаар хангахын зэрэгцээ илүүгээ экспортолохгүй бүх зүйлийг ченжийн гар дамжуулж улс төрчид ашиг хардгаа болих хэрэгтэй. үнэн чанартаа ченжүүд нь улс төрчдийн ах дүү амраг садан халаас нэгтэй нөхдүүд байгаа нь үнэн бодит байдал шүү дээ.

БУХИМДАЛ [124.158.109.232] 2019-06-11 13:20:55

Малын удмын сан ч яамай.... МОНГОЛ цуст ахан дүүсээ ХҮНИЙ удмын сан устлаа янз янзын өвчин газар авч гаарлаа МӨНГӨНӨӨС болж нүдээ ухахаас бусдыг хийж яваа САЙД дарга нараа наад ӨНДӨРЛӨГ дээрээсээ ДООШОО нэг сайн хардаа...СЭТГҮҮЛЧ, КАЗИНОЧИН авгайд ард түмний ЭРҮҮЛ мэндийг даатгаж байгаа ХҮРЭЛСҮХ сайдаа нэгийг бодож, хоёрыг ТУНГААА .........АШУҮИСургууль байхын хэрэг байна уу......МЭРГЭЖЛИЙН ГЭХ ТОДОТГОЛ АЛГА ЮМ ЧИНЬ

би [66.181.169.66] 2019-06-11 12:48:31

улаан минь дээ сайд дарга байх боломж хугацааг чамд дэндүү их олголоодоо одоо монголчууд. танд сэтгэл зориг их дутуу харагдаж байна . 3 сая монголоос учир мэдэх ухаан золбоотой ганц залуу олоод энэ чадна би өвгөрч ертөнцийн жамаар хоцорч байгаан байна гэх ухаан дутаж байна шүү хө . монгол мал монголдоо л байг зүгээж чи явж болно ямар хятад таны түр төлийг үлдээв гэж .

Зочин [43.242.243.121] 2019-06-11 15:39:15

Улаан ухаангүй новш байжээ хятад нутаг руу нь хөөж зайлуул

Зочин [66.181.184.182] 2019-06-11 12:34:55

Улаан гуай их л олон жил дарга даамал хийлээ Eр сайн юм хийлээ гэж дуулдахгүй юмаа Хэдхээн хоногын өмнө мах 2000 -3000 төгрөгөөр буурлаа л гээд бсан худалаа л бсан ш дээ

Зочин [43.228.131.239] 2019-06-11 12:26:35

МОНГОЛ МАЛАА АМЬДААР ГАРГАН ХЯТАДУУД ТАРХИН ДУНДУУР НЬ АЛХААР ЦОХИЖ АЛНА Ш ДЭЭ ТАНУУСТ МОНГОЛ МАЛАА ХАЙРЛАХ СЭТГЭЛ БАЙНА УУ.

Зочин [43.228.131.239] 2019-06-11 12:25:41

МОНГОЛ МАЛАА АМЬДААР ХИЛИЙН ДЭЭС ГАРГАХ НЬ МОНГОЛЧУУД ҮР ХҮҮХДЭЭ ЭКСПОРТОЛЖ БАЙГААТАЙ АДИЛ УЛААНАА ЧИ БУЗАР УЛААНЫ ХЭРГЭЭ ЗОГСООООООООООООООООООООО

Зочин [202.179.24.98] 2019-06-11 12:07:48

Малын удмын санг Улаан сайд биш малчид өөрсдөө хамгаалах ёстой шүү дээ. Хүний төлөө ажил хийж байгаа юм шиг. Бэлэнчлэх сэтгэлгээнээс хэзээ салах вэ...Малчид руу хандаж бичээч ээ. Нэг сайд яаж 66 сая малын маллах билээ..малуудаа....

Наран [103.26.195.38] 2019-06-11 11:45:08

Мал мах аа урагшаа битгии гаргаач ээ

Зочин [103.26.195.38] 2019-06-11 11:43:49

Урагшаа гаргасан юм болгон л эвгүйтэж сүйрдэг нэн ялангуяа мал махаа урагшаа битгии гаргаачээ ард түмэндээ хүрээж чхдахгүй бж ,

Зочин [122.201.24.244] 2019-06-11 10:48:10

хот аймгийн тѳвд иргэд нь махны үнийг дийлэхгүй хоосон хонож байхад хятад руу мал тэжээж гаргах нь хэд үйлчилж байгаа хэрэг вэ. сайд аа

Зочин [66.181.166.196] 2019-06-11 10:47:35

Улайдаггүй Улаан гэдэг хүн дээ, мөн ч сайн хүн шүү, тайван амгалан байж улайдаггүй сайдаа шүтэж амьдарцгаа

Зочин [66.181.161.2] 2019-06-11 10:46:14

Eniig chini xarin buudchixmaar noxor bna daa

Зочин [176.179.164.143] 2019-06-11 10:29:18

Ene shunalt zunusun uvgun yu hiideg yum

Zochin [202.126.88.215] 2019-06-11 10:21:50

Mal heleer ni gargaj bolohgui ee! Ulaan bolj uz

irgen [202.55.191.194] 2019-06-11 10:00:57

Manaihan yumand jaahan uhaantai zuv talaas ni harah heregtei shuu dee . Alivaa neg zuiliig uls turjuulj bh yum daa . Ene tusul arga hemjee bol Ulaan nsaidaas umnu 2 ulsiin zasgiin gazar hoorond geree heleltseer ni hiigdej beltgel ajil ni hangagdaad odoo id heregjij ehelj bna . Maliig gadagsh gargah ni mash zuv , gehdee ene ajil bol zuvhun urjliin bus mal gedgiig manaihan sn oilgoh heregtei . Mongol maliin geni ene terend yamar ch nuluu uzuulehgui shuu dee . ene setguulch guai jaahan bodoj zuv talaas ni bichih heregtei . Harin ch mania tsuljilt yavagdaj bgaa gazar nutagt bekcheeriin daats heviin boloh , nuguu t5al deer malchid maani heden tugrugtei boloh geh met sain tal ihtei shuu dee . Yumiig zuv talaas ni bodojn bna manaiohaan

mongol huu [103.10.22.91] 2019-06-11 10:50:40

hulsnii bicheech mni boli doo.mongol malig amidaar ni gargah ni mash butuu.ene fsag ued byr bolohgui .

kkk [202.21.99.42] 2019-06-11 09:41:52

china ruu malaa gargaj saijruulna genee

бодлын хулгайч [66.181.167.53] 2019-06-11 09:20:15

ЧИНИЙ УХААН ХҮРЭХГҮЙЭЭ. ЧИ ЗӨНӨЖ. ОДОО БОЛЬ. ЗАЛУУСТ АЖЛАА ӨГ


33 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
33 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.