МЭДЭЭ.МН ОНЦЛОВ

Б.БУРМАА / Нийгэм

image

УЛААНБААТАР ХОТЫН АНХНЫ ГУДАМЖНЫ НОМЫН САН 120 МЯНГАТЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД БАЙГУУЛАГДЖЭЭ

Хан-Уул дүүргийн 120 мянгатын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “УБ-Гудамжны номын сан”-г сурвалжлахаар өчигдөр 13:00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн ихтэй гадаа нарлаж суугаа хөгшчүүд “Хачин сайхан санаа хэрэгжүүлсэн байна” хэмээн ам уралдан магтсаар биднийг угтав. Гудамжны номын санг хийхдээ хуучин хөргөгчийг анхаарал татахуйц шар өнгөөр будаж, нүүрэн хэсэгт нь “Бичвэрээс гадна юу ч байдаггүй” гэж бичсэн нь ихэд содон байв. Номын сангийн хаалгыг нээхэд “Монголын Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллагын улирал тутам гаргадаг хүний эрхийн төлөв байдлын Вирэ/WIRE сэтгүүл, дунд ангийн сурах бичиг, хэд хэдэн зохиолын ном харагдав.

image

ЖАГСАГЧИД: Ц.НЯМДОРЖИЙН АНХБАЯР МОНГОЛ УЛС, АРД ТҮМНИЙГ БҮРЭН ТӨЛӨӨЛӨХ ЁС ЗҮЙГҮЙ

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардсан жагсаал хоёр ч удаа болсон. Өчигдөр л гэхэд түүнийг огцрохыг шаардсан “Зурагттай жагсаал” хийсэн. Харин өнөөдөр түүний хүүг Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн иргэд Австралийн элчинд өргөх бичиг, хүсэлтээ хүргүүллээ.

Монгол Улсын иргэн, АН-ын жирийн гишүүн Т.Гантөмөр тус хүсэллтийг бүрэн эхээр нь уншив. Хүсэлтэд “Эрхэмсэг ноён элчин сайдаа, Авсралийн холбооны улсыг төлөөлөн Монгол Улсад суугаа элчин сайд таны энэ өдрийн амар амгаланг эрж мэндчилж байна. Таны хариуцлагатай ажлын цагаас багавтар хэсгийг зээлдэн баж нэг асуудлыг таны сонорт хүргэж буйдаа хүлцэл өчье. Та Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, Монголын ардчилалд учирч байгаа аюул занал, хүндрэл бэрхшээл, Монголын ард түмний шудрага ёсны төлөөх тэмцлийн талаар тодорхой ойлголттой болсон гэдэгт итгэж байна. Өнөөгийн эрх баригчдын зүгээс болон Гадаад хэргийн яамны зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн албан ёсны мэдээллээс үзвэл Монгол Улсыг төлөөлөн танай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Н.Анхбаярыг томилсон нь тодорхой байна. Н.Анхбаяр нь тухайн үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эцэг Ц.Нямдоржийн шууд оролцоотойгоор Эрдэнэт улсын үйлдвэрийн газарт бараа үйлчилгээ нийлүүлэх эрхийг ямар ч өрсөлдөөнгүйгээр олж авч хувьдаа их хэмжээний ашиг орлого олсон нь нэгэнт тогтоогдсон. Мөн Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байх үедээ сонгон шалгаруулж гадаадад явуулсан ажилтнуудын зарим нь олон улсын хууль, ёс жаягийг ноцтой зөрчсөн гэмт хэрэгт холбогдоод байна. Дипломат эрх ямбаа ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн энэ гэмт хэргийн улмаас Монгол Улсад учирсан ёсзүйн хохиролын төлөө хариуцлага хүлээх албан тушаалтнуудын нэг бол яах аргагүй Н.Анхбаяр мөн билээ. Монголын сөрөг хүчний гол төлөөлөл болж буй АН-ын гишүүд бид Н.Анхбаяр нь Монгол Улс, Монголын ард түмнийг бүрэн төлөөлөх ёсзүйгүй гэж үзэж энэхүү бичгийг таны сонорт хүргэж байна. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн авлигал, хээл хахуулийн эсрэг дэлхий дахиныг манлайлагч орны хувьд Австрали улс бидний тавьж буй асуудалд анхааралтай хандана гэж гүнээ итгэж байна. Өнөөгийн эрх баригчид парламент дахь хэт олонхдоо дулдуйдаж сөрөг хүчний байр суурийг үл харгалзан Н.Анхбаярыг Австрали улсад суух элчин сайдаар томилох аваас манай намын зүгээс түүний энэхүү томилгоог бүх талаас эсэргүүцэх арга хэмжээг олон улсын хэмжээнд зохион байгуулах болно гэдгийг мэдэгдэж байна.” Гэжээ.

image

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫН АСУУДЛААР ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдаж байна. Манай дипломатууд 70 кг героиныг Чех улсаар Герман улсын хилээр нэвтрэхдээ тээвэрлэж явсан нь баригдаж, шалгагдаж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тус байнгын хорооны хуралдаанд 1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар дээрх асуудлаар мэдээлэл хийж байна.

Сайдын мэдээлэл байнгын хороонд хаалттай зарчмаар ирсэн байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан: “Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаарх ГХ-ны сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонсоно. Тагнуул, цагдаагийн байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг ярилцана. Гэмт хэрэгт холбогдсон асуудалтай танилцана. Нууцын зэрэглэлтэйгээр байнгын хороонд ирсэн. Хууль тогтоомжийн дагуу хуралдааныг хаалттай сонсоно. Тиймээс хуралдааныг хаалттай горимд шилжүүлье” гэлээ.

image

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН КИРГИЗ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Төрийн тэргүүнийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайд М.Д.Абылгазиев болон тус улсын Гадаад хэргийн дэд сайд Н.А.Абдрахманов нар угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийнэ.


Сэтгэгдэл

АН-нзалуу гишүүн [182.160.34.96] 2019-06-13 03:24:53

МАНАН амьсгалаа хурааж мананд мансуурсан хэдэн авгайг АН-н дарга иЭрдэнэ хэдэн төгрөгөөр х хөлсөлж жагсаасан гэдгийг нэг жагсагч илчлэв Барьж байгаа транспрантуудыг НЕПКО хэвлэлийн газар хэвлэж бэлтгэсэн гэв Эрх мэдэл дуусч очих газар тодорхой болждээ 461-д "зочлох"цаг болсон. Эрдэнээг Элбэгдорж шоронд илгээж оронд нь АН-н дарга болно гэсэн нууц ажиллагаа явагдаж буй ажээ

Зочин [66.181.161.96] 2019-06-13 01:51:20

Баттулга гэж ямарч боловсролгүй нөхөр стануудаар тэнэж яваад Монгол улс ШХАБ д элсэнэ гээд донгосчих вий гэхээс айх юм.Боловсролгүй хүн ямар аюултай байдгийг Венесуйлын таксины жолооч ерөнхийлөгчөөс дэлхий нийтээрээ мэдлээ шүү дээ.

Зочин [202.126.88.38] 2019-06-13 01:32:41

Сайн эцгийн хүү яагаад сайн хүн болж болдоггүй юм бэ. Ямар эцэг нь дарга гээд хүүхдүүд нь муу явалтай нь биш. Хэний ч үр хүүхдүүд ялгаагүй. Юм болгоныг харлуулж хамаатуулах ямар ч утгагүй, зүгээр л муутгахын дон шүглэгчдийн хөлсний бичээчдийн зорилго бүхий оролдлого

Зочин [202.21.96.212] 2019-06-13 00:55:31

Депломатууд, тэдний хүүхдүүд нь хар тамхи шахаал, баригдаал шившигээ дэлгэж, улсны нэр хүнд унагаагаад бж бхад энэ нөхөр энд үхсэнээ хж яваан бэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.