Төрийн албан хаагчдын ажлыг сайжруулах зорилготой хяналтын картын тогтолцоог нэвтрүүллээ

Б.БУРМАА / Нийгэм

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ. Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасаны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг “eservice.ulaanbaatar.mn”-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ” гэв.

Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

image


Сэтгэгдэл

иргэн [103.10.23.111] 2019-06-14 12:10:46

Үхсэн хатсаны тарийн албан хаагч вэ муусаан бөхс долоогч нар ба даргад биеэ үнлэгч хүүхэн ба эрх мэдэлтэй том хулгайч нарын хүүхэд дүү нар ах дүүс төрөөр дүүрсэн тэд хахууль луйвар хулгай зэргээс өөр юм мэдэхгүй Хархаас хүний зэвүү хүргэсэн новшнууд Монгол улс энэ хулгайч нараас болож мөхнө шүү

Зочин [202.21.99.42] 2019-06-14 03:46:59

Ажлаа хийдаггүй төрийн албаныхан. Тэднийг ажлаа хийлгэдэг болохын тулд бас л татварын хөрөнгө зарцуулна. Ард иргэдийн хармааг ч төрөл бүрээр хоослох юмаа даа энэ засаг

Зочин [66.181.183.148] 2019-06-13 06:28:43

Хөдөөнийхөн эрт ирээд сууж чаднаа, харин мэдлэг, боловсрол, ажлын бүтээмж, хариуцлага гэж мэдэхгүй шүү дээ. Зүгээр л мэргэжлийн, хууль, гадаад хэлний шалгалт аваад тэр чигт нь халах хэрэгтэй. Тэнцэх хүн угаасаа ховор болсон, энэ байдлаар удвал бичиг үсэггүй хүмүүс нь ихэснэ. УБт бичиг үсэггүй гоё машинтай, сайхан хувцастай хүмүүс ихэссэн байна. Төртэй холбоотой ЖДҮ зэрэгт ажлаа мэдэхгүй мэргэжилтэн, төрийн албаны дунд тушаалын хүмүүсийн буруу их байгаадаа.

Зочин [202.179.31.54] 2019-06-13 05:08:31

Төрийн албан хаагчид ажлын цаг их идэж байгааг болиулах жишээ нь цайнд орохдоо 30 минутын өмнө ажлаа зогсоож цуг цайнд орох хүмүүсээ эрж олж авч байна. Ирэхдээ бодвол ингэнэ. Нийлээд 1 цаг идэж байна.Шууд карт уншсанаар нь цайны цаг тооц. Ажил дээрээ байсан эсэхийг дотоод сүлжээгээрээ хяна.

zochin [124.158.109.232] 2019-06-14 01:39:29

hoergui setgeleer handaj baigaa turiin alvan haagh tsai uuh ch erh baihgui umuu haashaa um be. harin ard tumnii es surtahuuniig deeshluuleh heregtei, End jilladg humuus chin ta nartai adilhan ar geree tejeeh gej yavaa jiriin l hun shu dee.

Зочин [202.179.31.54] 2019-06-13 05:06:38

Хамгийн эхлээд үйлчилгээний соёл гэдэг дээр хүнд ААН болон бусдад шууд үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн гадна мөн цахимаар эсвэл барууных шиг 10 үзүүлэлттэй сэтгэл ханамж буюу зөвхөн тэр хүний үйлчилгээний соёлын талаар шүүх юм хий. Эсвэл япончууд шиг өрөөнөөс нь гарахдаа үүдэн дээр нь инээсэн гунигласан эсвэл жирийн нүүр дарахаар ямар нэг тийм дүгнэх юм хий. Дарга нарыг бол ажилчид нь дүгнэдэг. Хагас жилдээ нэг удаа санал асуулгаар !

Зочин [202.179.31.54] 2019-06-13 05:02:49

Ингэж 100 эсвэл төдөн хувь дууссан хянасан гэсэн өгүүлбэр бичвэл цахим болсны хэрэг байхгүй. Цахимжина гэдэг чинь өөр зүйлийг хэлдэг юм !

ЗОЧИН [66.181.168.81] 2019-06-13 03:38:28

ТА НАР ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГААСАА ЭХЛЭЖ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ДЭЭ, ЦААНЬ ЧИНЬ ТӨРИЙН ЗҮТГЭЛТНҮҮД АМЬ НАСАА АЛДААД БАЙХАД ОРЧИНИЙГ НЬ СУДЛААГҮЙ БАЙЖ ОРОН НУТАГ РУУ ХАНДАЖ БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.