Байт харваачид олимпийн эрх хүртэж чадсангүй

М.Амаржаргал / Спорт

Голландын Хертогенбош хотод манай гаригийн шилдэг харваачид хуран цуглаад байна. Тус хотод болж буй байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Токио-2020” олимпийн эрх олгож байгаа нь өрсөлдөөнийг бүр ч нэмсэн нь мэдээж. Эрэгтэйчүүдийн рекөрв (уламжлалт) нумын төрөлд оролцсон 200 тамирчнаас Монгол Улсын туршлагатай тамирчин Ж.Гантөгс 658 оноогоор 71 дүгээрт, Б.Отгонболд 641 оноогоор 121 дүгээрт, Б.Адьяасүрэн 636 оноогоор 135 дугаарт тус тус шалгарсан байна. Улмаар хасагдах шатанд Ж.Гантөгс ганцаараа өрсөлдсөн ч эхний даваанд ОХУ-ын буриад залуу Бэлигто Цынгуевт 2:6-гаар ялагдаж тэмцээнээ өндөрлөжээ.

Эмэгтэйчүүдийн рекөрв төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Урантунгалаг 644 оноогоор 52 дугаарт, А.Энхтуяа 637 оноогоор 63 дугаарт, Г.Уянга 617 оноогоор 97 дугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Энэ төрөлд орон орны 152 бүсгүй харваач цэц мэргээ сорилоо. Хасагдах шатанд Б.Урантунгалаг эхлээд Японы К.Чинацүг 6:4-өөр ялаад Мексикийн А.Валенсиад 0:6-аар ялагдав. Харин А.Энхтуяа, Г.Уянга нар Франц, Тайванийн бүсгүйчүүдэд ялагджээ.

Манай оронд саяхнаас хөгжиж буй компаунд (роликтой) нумын төрлөөр хоёр эрэгтэй тамирчин Хертогенбошд оролцлоо. 137 харваач энэ ангилалд цэц мэргээ сорьсноос Ш.Ганзориг 649 оноогоор 134 дүгээрт, үндэсний сурын мэргэн Ш.Даваахүү гавьяат 640 оноогоор 136 дугаар байрт шалгарчээ. Ийнхүү манай байт харваачид ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрхээ биелүүлж чадсангүй.


Сэтгэгдэл

Зочин [103.9.90.130] 2019-06-14 02:44:59

urantungalag bol olimp delhiin avarga ch boloh bolomjtoi tamirchin.daanch manai uls yaduu uchiraas num sumaa shinechilj chadahgui baigaa.69 uur landtai uraldaj baina gesen ug.

Зочин [202.131.228.167] 2019-06-13 08:48:56

ЯДУУ ОРОН!!!!!! гэнэ үү коммент бичиж байгаа хүмүүс мэтийн ядуу туйлдцан сэтгэлгээтэй хүмүүсээс болж л чиний хэлж байгаа харж байгаа шиг ядуу орон чинь байгаа байхдаа. Миний хувьд Монгол бол баян орон дайн тулаангүй, энх тайван, өргөн уудам газар нутагтай зэрэг. Баян гээд байгаа улсуудад чинь манай оронд байгаа шиг баян зүйлс байхгүй. Тамирчиний амьдралаар амьдарч үзээгүй байж битгий ийм юм ярилдаа. Ямар хөлс хүч, сэтгэл зүрх, золиос гардагийн бас бодож үзэх хэрэгтэй. Дэлхийн тавцанд байтугай жалгандаа ч амжилтгүй хүмүүс байж ийм юм яриж бичихгүй ээ. Туйлширахаал больчихолдоо

Зочин [176.179.141.137] 2019-06-13 07:52:49

Ter buhchuud bol bur bolioson ni deer

Зочин [202.179.31.54] 2019-06-13 07:45:10

Сонин шүү. Монголчууд хамгийн сайн хийж чаддаг байсан юмаа чадахаа байдаг ? Гайхаад байдаг юм ! Яагаад ? Зогсоогоороо бүү хэл морин дээр давхиж яваад нисэж яваа шувуу харвадаг байсан хүмүүс зөгсөөд хөдлөгүй бай онож чаддаггүй ?

Зочин [59.153.114.98] 2019-06-13 07:40:59

Линк тавьчих хөө. Хүний хөдөлмөрийг ингэж хуулж болохгүй

Монголчуудын үндэсний зан. [202.131.228.118] 2019-06-13 07:36:31

Монголчууд саваагүй улсууд ш дээ. Дуртай юмаа хийгээд, хүссэн юмандаа хүчээ үзээд л явж л байг л дээ. Тэртээ тэргүй герман, хятадууд шиг бүх зоосоо тоолоод цуглуулах сэтгэлгээ манайханд байхгүй. Яг хүүхэд шиг. Монголчууд мөнгөгүй өлсөөд л явна, гэхдээ дуртай юмаа хийнэ шүү.

gg [202.9.43.217] 2019-06-13 07:15:51

Manaih shig yaduu orond ene hoolnii savnuudiiin hereg banuu bas ter baahan duuriin duulachin baletchin nar. Bayan ornuud ted nariigaa hogjuuleed yavgldee bid nar diilehgui nohoi buluu huraana gedeg shig bhiin

Зочин [202.21.111.170] 2019-06-13 08:29:35

chi ch mal bn daa sain duraaraa hvsleereee balet sport huuj bga hvmvvsiig ingej heldeg uueuu hoolni sav mal bna ddaa chinii munguur yavj bga ayum uu mal aa


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.