Хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулаагүй иргэн, ААН-ийн газрыг нийслэл эргүүлэн авна

Админ / Нийслэл

Улсын их хурлын Өргөдлийн байнгын хорооноос 2018 оны зургаадугаар сард Туул гол бохирдсон, усны нөөц багассан, голын эрэг дагуу газар олгосон, барилга барьсан, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон талаар иргэд, төрийн бус байгууллагаас ирүүлсэн өргөдлийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгахтай холбогдсон тусгай хамгаалалттай газар нутагт үүссэн суурьшлын бүсийн асуудал, газрын зөвшөөрөлгүй болон зөшөөрөлтэй ч гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчиж барилга барьсан зэрэг хэд хэдэн асуудлуудыг судлан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох эрх бүхий албан тушаалтан, албаныханд өгсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нараар ахлуулсан албаны хүмүүс тус тогтоолын хэрэгжилт болоод Туул голын дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй газруудын нөхцөл байдалтай танилцаж газар дээр нь ажиллав.

Туул голын эрэг орчимд амралт зугаалгын бүс байгуулахаар зөвшөөрөл авсан 18 ААН өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй байна.

“Аж ахуйн нэгжүүдэд олгосон газрыг эргээд төрд авахаар болж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах зорилгоор эргээд хэн нэгэнд олгохгүйн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлэхээр болсон байгаа. Учир нь төсвийн хөрөнгөөр хувийн эзэмшилд хөрөнгө оруулах боломжгүй. Цаашдаа хийх ажлынхаа ТЭЗҮ дээр үндэслэн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Ингээгүйгээс эргээд ажлууд гацах явдал гарч байгаа. Энэ жил газруудыг эргээд төр мэдэлдээ авч, арчлалт хамгаалалт зэрэг дээр иргэн ААН, хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллана. Бид хууль зөрчсөн газруудыг цуцлахыг нь цуцлаад явж байна. Эргээд бүгдээрээ шүүхэд хандаж, тохижилт хийх, ажил хийх хугацааг алдагдуулж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа ханган ажиллах хэрэгтэй. Усны тухай хууль энэ сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Хуулийн дагуу цуцлах ёстой газруудаа цуцалж, эмх цэгцэнд оруулах хэрэгтэй. Төрийн байгууллагууд хувийн хэвшлийнхэнтэй тэмцэлдэх гээгүй. Харин байгаль орчныг бохирдуулж, хариуцлагагүй хандаж, дур зоргоороо хашаа хатгаж замбараагүй байдлыг үүсгэж болохгүй. Төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хангаж ажиллах нь чухал байна. Шүүх дээр ялагдсан шалтгаан болон хэн гэдэг шүүгч дээрээс буцаад байгаа талаарх мэдээллийг нийслэлийнхэн Өргөдлийн байнгын хороонд энэ долоо хоногт гаргаж өг. Бид цааш нь холбогдох байгууллагуудаар шалгуулах болно. Үүний цаана авилгын асуудал ч байж болзошгүй байна” хэмээв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2017 онд 1000 гаруй газрыг чөлөөлүүлэх талаар нийслэлд хандаж саналаа өгсөн байна. Туул голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарагдаж байгаа зарим газруудын эрхийг 2018 онд цуцалсан боловч тухайн газрыг эзэмшигч ААН, иргэн нь шүүхэд хандаад шүүхийн шатандаа явж байгаа аж. Тиймээс хотын зүгээс ямар нэгэн тохижилт хийх, нөхөн сэргээлт хийлгүүлж болохгүй нөхцөл үүсээд байгаа гэдгийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан хэлж байв.


Сэтгэгдэл

утаа [103.10.23.111] 2019-06-14 20:37:10

Гаднаас ирсэн хүн манай даргад ийм санал тавьжээ Хотыг чинь утаанаас салгаад өгий зөвшөөрөлөө өгөөч гэжээМанай дарга надад ямар ашигтай юм тэдийг надад өгчөх гэж мөнгө нэхжээ Үнээс болоод хот нөгөө л утаатай хэвээр үлджээ Дарга утаанаас өөрөө салган хэмээн их мөнгө авчээ талыг нь өөртөө хувь хэшэг болгон авчээ Утаа хэвээрээ үлджээ

9 р хорооы хэсэг иргэд [103.10.23.111] 2019-06-14 20:31:50

ХУД ийн 9р хороо Нэсхийн эцийн буудалын ард хуучан Өндөр настаны үүлдвэрийн газар байсан газарт том хэрмэн хашаа хулган дүүрсэн нурсан хуучин байшан сав болсон газар олон жил болож байна Батүүлийн үед хураах сургаар айлуудын нэр дээр болгосон боловч эзэндээ очсон газар нэгч алга байдгаараа гадна доторгүй хог дүүрсэн цэвэрлэх эзэнгүй өнөө ч байж л байна дотор нь хоер айл байдаг манаач нэртэй нэг айл байдаг юм бэлээ тэд бол нэг их хайхар ч цэврэлдэгүй хүний хашаанд хоног өнгөрөөж байгаа хүмүүс Гэтэл 9 хороонд сургуулын өргөтөл барих Цэцэрлэг барих газар алга олдохгүй байна юм

Zochin [122.201.31.55] 2019-06-14 09:07:11

Oyunchimeg shoychin

Зочин [122.201.21.190] 2019-06-14 08:14:19

Irgenii nisehiin urd talin hashaa ongorson jil yg ingej hutsaj bgx so nuud xvrch ireel hashaa tattsan odoo buynt uhaa 2 t bdg ulsuud bvvr toirch yavdag bolson .sod mongol kolonkiin baruun tal bs yalgaa bhgui so nuud ireel hashaa tataad avsan .ergvv malnuud hashaand huurtaal toirood yavaad bdg

Зочин [122.201.21.190] 2019-06-14 08:09:25

Naad medeeg chin sonsood end tend bolson boloogui hashaa tataad bn ergvv garuud shuu

Зочин [182.160.33.225] 2019-06-14 07:15:20

ТӨВ ШУУДАНГИЙН БАРУУН ТАЛЫН МАКСИЙН ГАЗРЫГ ХУРААЖ АВНА УУ? 20 ЖИЛ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ.

Зочин [182.160.32.134] 2019-06-13 19:20:53

Энэ нөхдүүд худлаа шоудахын оронд ТӨВ Шуудангийн БАРУУН ТАЛЫН ГАЗРЫГ ХУРААЖ АВЧИХ. ТА НАР ЯГ ЧАДАЖ ХАРАГДААЧ

Ард [150.129.142.223] 2019-06-13 18:21:47

Одоо хуурах аргаа олжээ буцаад л анх авсан үйл ажиллагаагаа эрхэлээд болоо .... нүд ирмэх зуур л аргаа олчихно энэ Авилагачид

Зочин [203.91.115.43] 2019-06-13 18:16:56

Tgd l ue ue garch ireel hudlaa shaahiin haa bgn tgd huraaj avsan ni? Butsagaad ulsad avaad saikhan baigalaar bolgoson ni haa bn ??

Зочин [202.126.88.202] 2019-06-13 17:33:45

Хуулиа тэгш үйлчлүүлж хураасан шиг хураах л хэрэгтэй дээ.

Зочин [103.9.89.18] 2019-06-13 17:12:41

Хурааж аваад цааш нь хахуулиар өгнө.

Z [202.126.88.69] 2019-06-13 17:10:35

Amjih yy

зочин [202.21.100.210] 2019-06-13 16:35:29

Наад шүүхээс шударга зүйл нэхээд хэрэггүй цаана нь бөөн авилга байгаа хураах нь зөв наадуул чинь хахуулиар авчихаад үнэ хүргэж зарах гээл байж байгаа

зочин [202.179.26.62] 2019-06-13 16:23:28

Оюунчимэг шантааж л хийнэ. Мөнгө хусна өөр юу ч хийх билээ тэр


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.