Хөвсгөл нуур болон Онон-Балжийн аялал жуулчлалыг хөгжүүлэх 38 сая долларын санхүүжилт шийдэгдлээ 

М.Амаржаргал / Байгаль орчин

Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа.

Энэ нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болж байна. Хөнгөлөлттэй зээлээр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулна. Чингис Хаан аялал жуулчлалын цогцолбор, тасалбар түгээх цэг зэрэг аялал жуулчлалын төвүүдийг байгуулан, дэд бүтцийг шинэчилж, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө болон хог хаягдлын байгууламжуудыг суурилуулж, тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны менежментийг сайжруулах зэрэгт зарцуулах аж.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг. Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг. Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.


Сэтгэгдэл

Иргэн [103.26.195.55] 2019-06-15 10:21:42

2012-2016 онд АН, 16-20 онд МАН гээд 2 том луйварчдын бүлэглэл Монголд орныг өрөнд бариулж өтөнд идүүллээ. ЭНэ 38 саяын хэдий нь МАН-ы хулгайчууд 1 жилийн дотор идэх бол доо

zochin [202.126.89.164] 2019-06-15 05:56:24

бас л зээл явах хүнд үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг удахгүй сонгууль бно яаж ч үрж бсан яахав гэдэг сэтгэлээр хандаад бна уу. Монголчууд хүн төрөлхтөний наад захын төвлөрлийн соёлд ө\х гудамжанд нус, шүлсээ хаядаггүй жорлонгийнхоо асуудлыг шийдээд ирсэн зочинд хүн шиг харьцаад явуулаад байх юм бол тэр их зээл авалгүй жуулчид ирэх л бна. Тэгэхгүй гадны хүн харахаараа хүнийг биш мөнгөний уут харж байгаа юм шиг өлөн нүдээр харж, охид хүүхнүүд нь шууд өвөрлүү нь гүйдэг гадны хүмүүсийг үргээж бна, Үүнээс гадна тэр тэмбүү, БЗХӨнийхээ байгаа байдлыг шийдэхгүй бол өөрсдөө ч устах аюул нүүрлээд байгаа юм бишүү..

Иргэн [122.201.26.206] 2019-06-14 20:26:00

21-р зуунд тэмбүүнээсээ салж чадаагүй байж яаж аялал жуулчлалыг хөгжүүлэх вэ?! Тайланд бол арай л урагшаа юмаа?!

цэцэг [103.57.94.80] 2019-06-14 18:03:27

за тэгээд зураг төсөлгүй энэ тэнд чанар муутай хэдэн амбаар цэментлээд хаялгүй мэргэжилийн зураг төсөл боловсоруулаад гайгүй юм хийж үзээрэй

[202.131.227.178] 2019-06-14 17:59:21

арай амар хялбар малчин айлд хэрэгтэй жуулчлал хөгжүүлэх боломж байна.

Зочин [202.9.43.185] 2019-06-14 15:41:18

Тэмбуутэй гээд жуулчид ирэхээ больсон ингэж дэмий монго урж яах юм

Зочин [202.126.88.237] 2019-06-14 15:32:32

Худлаа даа хэдэн нөхдүүд хувааж идээд дуусгана даа, ер нь ийм хэрэггүй юманд баахан зээл аваад 27,0 тэрбум $ дахиад 38,0 сая $ нэмэгдлээ, арай ч дээ, энэ улс орон цаашдаа яах болж бнаа, ядаж төсвийн орлогоос давсан эх үүсвэрээр бол яахав гэсэн одоо болиоч ээ.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.