СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим голын усны түвшин огцом нэмэгдэж үерлэжээ

М.Амаржаргал / Байгаль орчин

Хэнтий аймгийн нутаг дахь зарим голын усны түвшин огцом нэмэгдэж, үерлэсэн гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. Түүнчлэн баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр өнөөдөр, баруун, төв, говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар маргааш, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн бүсийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагынхан аялж, зугаалахдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, гол, усны ойролцоо буух, эрэг дагуу хүүхдээ тоглуулах зэргээс зайлсхийж, бага насныханд тавих хараа, хяналтаа сайжруулан, суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь, эд хөрөнгийг хамгаалж, ослоос урьдчилан сэргийлэхийг сануулсан юм.


Сэтгэгдэл

зоч [202.126.88.128] 2019-06-15 09:10:48

Өдөр ирэх бүр ховордож байгаа хурын ус нэг орохлоороо саваа халин багтаж ядан хальж хаашаа зүтгэж байна, мэдээж хятад, оросруу... Тэгвэл энэ усыг төрийн бодлогоор нөгөө 21 аймаг 9 дүүргийн хүмүүсийг тэжээж байгаа Оюу толгойруугаа татаж илүүдэл түвшин өндөрссөн хэсгийг нь авч ашиглах монгол сэтгэхүй байна уу? эргээ хүртэл гэмтээгээд, эрэг дагуу ногоон ойгоо сүйтгээд хаашаа урсаж байгааг ойлгож байгаа монгол толгой байна уу? Хүмүүсийн мал амьтны амийг аван одож байгаа ус хэнийг тэтгэх гээд хаашаа урсаад байна вэ? Хариулаарай...Өдөр ирэх бүр биднээс зугтан холдож байгаа ус эрдэнэ хайрлая гэвэл нэгэнт эхэлсэн уул уурхайдаа илүүдэл усаа ашиглацгаая монгол эрдэмтэд, монгол төрийнхөөн!!!!!!!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.