Зуслангийн болон шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүллээ

М.Амаржаргал / Нийслэл

Зуны улирал эхэлж Зуслан чиглэлийн иргэдийн зорчигч урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зургадугаар сарын 15-ны өдрөөс дараах гурван чиглэлд эхлүүлээд байна. Тодруулбал, Зуслангийн чиглэл буюу “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 35 минут тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос, “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус нэг цаг 30 тутамд “Тэнгис” кино театрын зогсоолоос “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлд нэг, их багтаамжийн автобус хоёр цаг тутамд мөн “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07.00-22.00 цаг хүртэл үйлчилж байна.

Мөн аялал, зугаалгын улирал эхэлж иргэдийн орой, үдшийн цагаар зорчих эрэлт хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ зогссоноос хойш шөнийн 02.00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Чингэлтэй өргөн чөлөөнд шөнийн тээврийн үйлчилгээг хүргээд байна. Үүнд: “5 Шар–Ботаник” чиглэлд их багтаамжийн дөрвөн автобус 25 минут тутамд, “Нисэх–МУБИС–Ард кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 23 минут тутамд, “Зунжин–7 буудал– МУБИС” чиглэлд их багтаамжийн гурван автобус 27 минут тутамд үйлчилж эхэллээ.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 болон 11-323176 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.


Сэтгэгдэл

Номин эрдэнэ [103.229.122.21] 2019-10-16 23:13:45

Маш гоё

Зочин [202.70.33.242] 2019-06-20 09:38:44

Автобусны доторхи цэвэрлэгээг юу ч хийдэггүй хянагч хүүхнүүдээрээ хийлгэж байгаач, зүгээр цалин авсан хэрүүлч хүүхнүүд сул байхад ядаж суудлын бүрээснүүдийг нь угаалгаж байгаач. Энэ халуунд цагаан хувцастай хүн суухын аргагүй хир толбо байх юм

Зочин [202.70.33.242] 2019-06-20 09:36:14

07,00- оос 24 цаг болтол үйлчлэхгүй юмуу Шөнийн гэдэг нь хаана байгаан бэ

zoch [182.160.32.222] 2019-06-19 08:18:53

3.4-r horoolol ruu yavah avtobus gargaacheeee,arai denduu yumaa,hotiin tuv baij 10 tsag bolov uu uguui yu avtobus yavahaa bolichih um.Er ni 24 tsag hurtel avtobusaa yavuulj bgaach ee,sots.niigmiin ued tegdeg l bsan biz de

Зочин [202.179.24.63] 2019-06-19 08:06:33

худлаа шаагаад байгаарай

Зочин [66.181.183.24] 2019-06-19 06:09:19

Awtobusnii jolooch nar nemelt orlogotoi bh ymaa kamer tavi irged uhamsaraara kartaa tsenegleed yw awtobusnii joloochid ugdug munguuruu awtobusnii sandaliiin bureesiig shinevhilj tsewerhen uzemjtei bolgo mun shine hogiin saw awch tavi

Зочин [202.21.96.212] 2019-06-19 13:24:44

big like


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.