Б.Чимид: Үндсэн хууль бол түр зуурын хөтөлбөр биш. Аль нэг судсыг нь тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг

Д.Тулга / Хууль

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Үндсэн хууль батлалцсан эрдэмтэд, улстөрчид, судлаачид олон талын байх суурьтай байгаа ч бид нэгэн зүйлийг ямагт санаж явах ёстойг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Үндсэн хуулийн үнэ цэнийн тухайд Үндсэн хуулийг эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Бираагийн Чимид агсан хэлэхдээ,

“...Үндсэн хууль бол түр зуурын буюу хэсэг хугацааны хөтөлбөр биш. Харин ард түмний нэгэнт сонгосон зам болох нийгмийн яс булчингийн тогтолцоог язгуураар нь зангидсан зүйл бүр нь авцалдаатай хууль бөгөөд түүнээс аль нэг судсыг тасалбал бусад сүлжээндээ шарх үүсгэдэг.

Үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харуулж байгааг олон жил ярьж байна.

Үүний тулд Үндсэн хуулийн үг бүрийн утга, үзэл баримтлалыг гүнзгий ойлгож хэрэгжүүлэх, нарийвчилсан зөв тодорхой Үндсэн хуульчилсан, органик хууль, ердийн хууль дэгээр оролдох нь зөв байдаг. Энэ нь олон улс оронд нотлогдсон зүйл болох нь маргаангүй. Юм л бол Үндсэн хуулийг ямар нэг хэрэглээний заавар, дэг журам процедур шиг ойлгож гоочилдгоо болих цаг болсон...” гэж шүүмжилж байжээ.

Монгол түмний эцэг хууль гэгддэг Үндсэн хуулийг өөрчлөх, зүйл заалтыг цаг үетэйгээ уялдуулах өөрчлөх шаардлага гарч буйг хэн ч буруутгаагүй. Өөрчлөн шинэчлэх санал санаачилга нэг бус нэлээд хэдэн парламент дамжиж байгаа ч бид бүхэн бэлхнээ мэднэ. Харин өөрчлөлт шинэчлэлт хийх процесс эхнээсээ л хууль зөрчөөд эхэллээ.

image

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Гэсэн хэдий ч хуульд заасны дагуу засч, залруулахын оронд албан бус тайлбар хийн УИХ хэлэлцэж эхлээд байна.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах учиртай. Монгол Улс дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиа өөрчлөхгүй. Бараг 20 гаруй жил олон хүний санал санаачилгын улбаа болсон энэ удаагийн өөрчлөлт хуулийн дагуу л байх учиртай.

Монгол Улсын Их Хурлаас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдрийн өөрчлөлт хууль зүйд нийцэхгүй байгааг харсаар байж нэг намын олонх шийдчихвэл маргаан дахин хэдэн жил ч үргэлжлэхийг таашгүй юм.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү туршлага нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь төсөл боловсруулахаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.

image

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал авахгүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх нь буюу эрх баригчдын улайрсан хууль зөрчсөн алхмууд

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ТГ/254 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Гэсэн атлаа УИХ-ын чуулганы танхимд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “ Ерөнхийлөгчөөс удаа дараа санал хүссэн, 30 хоногт хариу ирээгүй бол саналгүй гэж үзнэ” гэж мэдэгдэж байх юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, танилцуулаагүй байхад өөрийн байр суурь, саналаа хэрхэн гаргах талаар мэдэгдэл хийж буй хүмүүсээс асуух ёстой байх.

Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай хэмээн тов тодорхой заасан байхад хуулиа хэрэгсэхгүй байгаа хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг хуулийн дагуу хийж чадах уу.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн байж болох уу. Хуулийг зүйл заалтыг ягштал биелүүлж, түмэн олны эрх ашгийг дээдэлсэн хууль тогтоох дээд байгууллага хуулийг ийм ноцтой зөрчиж болно гэж үү.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг зөрчсөн хүмүүс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулахыг олон нийт хүлээж байна.


Сэтгэгдэл

Зочтн [202.9.42.128] 2019-06-25 10:03:13

Оюуны хомосдолтой хүмүүс их болжээ

Зочин [66.181.191.241] 2022-06-21 15:19:53

Яг үнэн ямар улсууд сонгосон юм бол доо Гэрийн эзэгтэйгээс цааш сэтгэдэг хүмүүс их олон байна аа

Зочин [202.126.88.67] 2019-06-23 13:26:25

Энэ маш олон хуульчид иргэд санал гаргаад хэлэлцээд байсан. Одоо уих хэлэлцэж эрлээд байгаа үед улс төр хийлгүй яг л МОНГОЛ УЛС МӨНХӨД ОРШИГ гээд сэтгэл зүрхээ бүгд гаргамаар юм.

Зочин [202.126.89.33] 2019-06-19 17:06:34

Новшнууд өөрчилж болохгүй жлүчид өөряилдөг юм уу даа

Үнэн [202.9.45.168] 2019-06-21 03:56:27

Чимид гэж нэг гайтай өвгөн Монголчуудын өнөөдрийн байдалд хүргэх Үндсэн хуулийг хийсэн. Өнөөдөр ард түмэн ядуу, залуучууд ажилгүй, гадагшаа Солонгос явж боол болохыг мөрөөдөж байна. Эмэгтэйчүүд нь гадныханд биеэ үнэлдэг, улс төрчид нь банзны эзэддээ биеэ үнэлдэг ийм л улс боллоо. Энэ бүхний буруутан бол хуучин коммунистууд болох Лүндээ, шинэ цагийн олигархууд болох Мие, Эби, С.Эрдэнэ, С.Баяр, Сайханбилэг, Баярцогт нар юм. Тэд л энэ Үндсэн хуулийг алтанд ороож, өөрсдийг бүтээсний төлөө дээдэлдэг.

Зочин [202.126.89.79] 2019-06-20 03:25:53

АРД ТҮМЭН ӨӨРЧЛӨНӨ 76 ХУЛГАЙЧ БИШ ШҮҮ.

зочин [66.181.161.28] 2019-06-19 11:48:46

үндсэн хууль бол жидүүчдын тоглодог тоглоом биш

Зочин [112.72.11.121] 2019-06-19 11:04:42

Ардчилсан намд ард түмэн санал өгч сонгохоос нааш Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй шүү гээд байна даа. АН.ч сонгогдох аргаа хүчээр хийх гээд л оролдоод байна даа. Дотроо хэд хуваагдаад саналын хайрцагаа аваад зугтдаг нам одоо төрийг авч явах уу

Зочин [73.111.17.243] 2019-06-19 10:00:14

Ene neg dampuu uvguniig shuteed mgl huuli dampuursan daa . Um l bol chimed bagsh geed uheed baih um . Tiim l surhii baisan bol odoogiin baidald hurehgui baisan dampuural huulias ehtei

Зочин [66.181.160.117] 2019-06-19 13:48:29

Битгий донгос! Чи энэ хүний хумсны толионд ч хүрч чадахгүй байж битгий донгос.

Зочин [103.229.122.130] 2019-06-19 09:57:53

Бирагийн Чимид гэгч "Үндсэн хууль бол бүх ард түмний эрх ашгийг хамгаалсан Монгол төрийн үзэл санааг агуулсан Улс орны оршин тогтнох Амин хууль" гэдгийг мэддэггүй эрдэмтэн нэртэй комммунист шүү дээ. Коммунистуудын давамгайлсан Үндсэн хууль Монголыг элгээр нь хэвтүүллээ.

Цогзол [66.181.183.207] 2019-06-19 09:34:50

Байгалийн баялаг. ан амьтан нь төрийн өмч мөн гэж тэр чимид гэгч хүн Үндсэн хууль болгосон биздээ? Хорын судсыг чимид хийсэн бнаштээ. Ард түмний өмч гэдэг үгнээс сэжиглэдэг байж дээ тэр АН Чимид???

харамсал [66.181.187.160] 2019-06-19 09:09:46

ҮХ-д Төр шашныг хүндэтгэнэ. Шашин нь төрөө дээдлэнэ хэмээн заасаар байхад зөрчөөд ШАШИН НЬ ТӨРӨӨ доромжлон доордуулах уншлага айлдаж байх юм. Ном мэдэхгүй, мөнгө хардаг лам нарыг яаядаа Чой хамбаа. Зуд болбол чоно цадна. Зовлон ирэхэд лам баярлана гэдэг л болоодохвоодоо. Тэр 3-н лам энгийн хувцастай жагсаалд оролцсон бол иргэн хүний эрх. Ном айлдаж\зөв уншсан эсэх нь эргэлзээтэй\ утаа гаргах нь иргэний эрх бус шашны ёс.Ийм шашныг яаж ч хүндлэхээ сүсэгтэн олон мэднэ.Ингээд бурханы ёс номын хүчин будаа болвоо хөөрхий. Үүний санаачлагч эмэгтэй ямар хэмжээний мэдлэг оюунтай, хэр зэргийн зөв сэтгэлгээтэйгээ харуулж АН-ын нэр хүндийг арван алхам ухрааваа гөөлгий?????

Зочин гэе [66.181.187.160] 2019-06-19 08:48:27

Ерөнхийлөгч албан ёсоор албан бичиг хүргүүлсээр байхад хариугаа өгөөгүй л байна шүүдээ. Ерөнхийлөгч уг нь ерөнхийлөгчийн засаглалд ихээхэн санаархаж байсан даа.Тиймээс "нэмэлт өөрчлөлт" гэхээр санаа нийлээгүй учир хариу өгөөгүй биз. Харин ерөнхийлөгчийн засаглал тогтооё гэхээр 1-рт нэрэлхээд 2-рт багийнх нь нөхөд төсөл. албан бичгийг нь бэлтгэж өгч чадаагүй байх гэж хардах юмдаа.Тамгын газрын дарга нь ЗИ байхад Баттулгын бодлого үзэл өөрийнхөөрөө явах, зөв үзэлд нь чөдөр үгүй ээ гав л гэсэн үг. Монгол ингээд гавтай учир хөдлөхгүй, хөгжихгүй гучаад жил болсон л юмсанжээ.

Зочин [202.9.43.137] 2019-06-19 08:35:18

Чимэд гуай та юунд тийм муухай хорлол билэгдэлтэй пийвний боглоо онгойлгогчыг торийн сулд болгож залав 7 хоног архидаж босч ирээд 10 минутын дотор зохиож билээ гэж ярьсан шуу дээ тэрийг зурсан зураач нь

Зочин [64.119.26.57] 2019-06-19 08:29:17

ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧИЛЖ БОЛОЛГҮЙ ЯАХАВ, ГЭХДЭЭ ЗӨВ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ

Хуульч [202.126.89.124] 2019-06-19 08:25:34

Б.Чимид шүү. Хүний нэрийг зөв бичиж бай.

Зочин [202.126.88.198] 2019-06-19 08:18:18

Нээх хүрч болохгүй алтан цээжтэй мөнгөн бөгстөнгүүд лаг юм хийцэн гээд л бодоод байх юм хэдэн нэгдлийн дарга цуглаад хийцэн хууль ш дээ сүрхий юм юу ч байхгүй 30- д жил харлаа таарч тохирохгүй зүйлийг өөрчлөх нь зөв хүн ирээдүйгээ мэдэхгүй алдаанаасаа сургамж авч засч залруулж явах нь өлзийтэй аймагын төвүүд хот байх естой шүү юун сум бэ хэдэн өгүүлбэр солиод болох юман дээр үндсэн хууль руу чихээд олон жил мунгиналаа

Зочин [192.82.67.138] 2022-06-22 13:13:42

Үнэхээр гадаадынхны заавар,зөвлөгөөгөөр хийгдсэн маш муу хууль гэдэг нь үнэн болж амьдралд эсрэгээрээ үйлчилж батлагдлаа.Бид бүгд л харж,үндсээр нь буюу тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай болсныг ярилцацгааж байна.Ямар ч нам нь монгол эх орныг минь хөгжүүлж чадахгүйг ойлгуулах гэж хичээж байна даа

Зочин [121.161.224.122] 2019-06-19 08:31:11

zov. dund surlagatny zohion bichleg. chimid geed burhan bish sagsuu yum l bn. er n mongold sain huulich sain ediin zasagch 1 ch baihgui urd n ch odoo ch. ter tusam sail uls torch baihgui. bugd oorsdiinhoo l huviin ahuig deeshluulehiin toloo baidag uuniigee oorsdiigoo amidarch chadaj baina gej boddog . oiryn humuus n ch .. unendee ard tumnee bodson 1 ch uls torch 1 ch ediin zasagch 1 ch huulich baihgui.b.chimid, p.ochirbat bugd l tsedenbalyn uyed baisan diilenh uhamsart nasaa suuld suulee sharvalzaj zalitai garch irsen humuus, zaluu ueiig haraaguim ted sots niigem zuun evrop ter chigeer unahaar turuulj nuuree baglasan humuus

зочин [66.181.161.63] 2019-06-19 08:05:17

ёс суртахууны доройтол шунал хэрүүлийн бузар болсон их хурал үндсэн хууль өөрчилбөл ард түмэн бид эсэргүүцнэ

Зочин [43.228.131.239] 2019-06-19 07:32:47

энэ үндсэн хууль өөрчлөх нь МАН-ын хулгайч нарын тоглоом бишшдээээ

Зочин [202.179.31.63] 2019-06-19 07:25:55

Лүндээ нямдорж мэтийн их мунхаг хүмс тэр судас шөрмөсийг таслах гээд бн


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.