ШӨХТГ: Авто засварын газруудад хариуцлага, стандарт алга

М.Амаржаргал / Нийгэм

ШӨХТГ-аас зургаадугаар сарын 17-ны өдрийн тушаалаар иргэдээс ирсэн гомдлын дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг таван авто үйлчилгээний газруудад шалгалт хийжээ. Энэ талаар мэдээлэл хийлээ. Шалгалтад хамрагдсан таван байгууллага зөвшөөрөлгүй, үнэ тарифыг ил тавьдаггүй, автомашиныг хүлээн авсан талаар тэмдэглэл хөтөлдөггүй, ажлын байрны нөхцөл бүрдээгүй, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаагүй газарт үйл ажиллагаа явуулж байжээ.

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам: “Гаалийн байгууллагаас авсан мэдээллээр сүүлийн жилүүдэд эвдрэлтэй автомашин гаалиар орж ирж байгаа тоо хэмжээ нэмэгдсэн байна. Уг автомашины аль засварын газар хэрхэн засварлаж, хэнд борлуулж буй талаар бүртгэл мэдээлэл хяналт алга. Үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын хувьд баталгааны асуудал маш чухал байдаг. Гэтэл авто засварын газрууд зардлын баримт өгөөд түүнийгээ баталгааны хуудас хэмээн иргэдийг төөрөгдүүлдэг байна. Иймд авто үйлчилгээний байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлэх нэн шаардлагатай нөхцөл байдал үүсээд байгаа” гэв.

Улсын хэмжээнд 2000 гаруй авто засварын үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байдаг гэх албан бус мэдээ бий. Гэтэл НМХГ-аас 2014 оноос хойш эдгээр засварын газарт оогт шалгалт хийгээгүй. Мөн 2018 оноос Авто үйлчилгээний санг ажиллуулахаар эхлүүлсэн ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болгоогүй, хичнээн авто засвар, үйлчилгээний газар байгаа талаар нэгдсэн мэдээлэлгүй байгаа тул яаралтай ажилд оруулах шаардлагатай байгааг ШӨХТГ-аас мэдэгдэв. Улаанбаатар хотод 2324 авто үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл байгаа боловч яг үнэн хэрэгтээ хэд байгааг мэдэх боломжгүй аж.


Сэтгэгдэл

Zochin [202.126.89.238] 2019-06-22 00:23:03

Та нар боль, өөрсдийнхөө машиныг үнэгүй засуулах хэдэн төгрөг авилгалд авахаас өөр вм бодохоо больсон. Шудрага өрсөлдөөнд өар хийх юм алга уу?. Юнивишн кабелийн тв гээ ямар ч өрсөлдөөнгүй зайсангийн бүх байруудад ,Хөх тэнгэр СӨХийн бүх байранд шахаж байна. Бус ТВ г нь СӨХ төй нь хуйвалдаад оруулахгүй байна. Компани нь та нарт томдоод чацга царайлж байгаа биз дээ. Дийлдэгээ мөлждөгөө болио.

Зочин [202.9.43.13] 2019-06-21 23:35:24

Benzin deer yu gemeer bna. Shudarga ursulduj bna gehuu. Ajilaa medehgui ahiree bugulsun heden yumnuud

Zochin [66.181.161.63] 2019-06-21 15:46:34

Xyaltgui sxan luiberchid bdag gzr da. Unexer xetsuu auto teever yum u xyanaltii xan sulbeldsen gazar. MGL gomdol shiidex gzr bdag yum u? Auto teevriixen gj nej l guzee bastruud. Unexeer gomdmoor shuu.

Zocjin [66.181.161.63] 2019-06-21 15:42:41

Bi auto deluxe geluu 3-r xoroololiin autozasbatiin gaxar zgr homushik soliulax gj ird tsapaa evduuleed garsan. Tgd daraa ni doromjluulad duussan. Unen xetsuu de. Xandax gzr bxgui. Yavaa zardald gene. Unexer yavax gzrgui xetsuu yum bilee.

60 тэр бумууд [66.181.185.41] 2019-06-21 13:42:36

хэдэн тостой засварчингаас өөр оролдох юм олдохгүй байна уу.

ШӨХТГ [202.126.88.161] 2019-06-21 12:17:34

ТАНАЙ БАЙГУУЛЛАГА ХЭДЭН ХҮНТЭЙ ЯМАР ТӨСӨВТЭЙ ВЭ. ХЭНД ХЭЗЭЭ ХААНА ХЭРЭГ БОЛСОН БЭ. БОЛДОГ ВЭ . БОЛОХ ВЭ

Зочин [59.153.112.121] 2019-06-21 10:07:33

П...даа нараа стандарт гэсэн балай юмаа боль.Дандаа л хаах торгох гэж хуцах юм.Та нар өөрсдөө стандарт бус хүмүүс ш дээ

Зочин [103.26.194.188] 2019-06-21 09:50:09

Авто засвараа гэж нэмж эвдээд мөнгө нэхэж өгөхгүй бол өөр юм хийгээд яваад өгнө хэцүү арга хэмжээ авах цаг нь болсон.

uilchluulegch [103.242.46.141] 2019-06-21 06:13:34

avto zasvariin gazar, utas zasvariin gazar geed jinhene luivarchid bainaa, baina,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.