ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ: Иргэд “давхар дээл”-ийг 100 хувь болиулах хэрэгтэй гэж үзэж байна

Б.БУРМАА / Хууль

Өнгөрсөн мягмар гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэцүүлгийг хийж дууссан. Тодруулбал УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 98.4 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ингэснээр УИХ-ын гишүүд маань тойрогтоо очиж иргэдээс санал авах, тэдэнд нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэх ажлууд эхлүүлээд байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр таван багц асуудлыг хөндөж байгаа. Эхнийх нь үндсэн хуулийг 2000 онд өөрчлөхдөө дордуулсан гэх долоон өөрчлөлтийн зургааг нь хуучнаар нь сэргээж сайжруулах. Хоёр дахь нь парламенттай, гурав дахь нь Засггийн газар, дөрөв дэх нь Үндсэн хуулийн цэц, шүүх, ШЕЗ-тэй, тав дахь нь нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой өөрчлөлтүүд юм. Нэмэлт өөрчлөлт оруулах төсөл учраас дурдсан 20 зүйлээс бусад зүйл заалтыг өөрчлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийн хүрээнд олон нийтээс санал авах ажил үргэлжилж байгаа юм.

Сүхбаатар дүүргийн 59-р тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн баасан гаригт сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар иргэдээс санал хүсэлтийг нь сонссон юм. Тэрбээр Үндсэн хуулийн эх баригчаар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг урьж торйгийнхоо сонгогчдод Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх мэдээллийг хүргэсэн. Энэ үеэр тэнд хүрэлцэн очсон сонгогч иргэдээс Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар мэдлэг мэдээлэл хэр байгааг сонирхлоо.

-ИРГЭД ИЙН ЯРЬЖ БАЙНА-

-Нэгдүгээрт давхар дээлийг бүр болих хэрэгтэй. Хоёрдугаарт шүүгчийг 12 жилээр томилдог болно гэж хуулийн төсөлд тусгасан гэнэ. Үүнийг зургаан жил болгох хэрэгтэй. Арай дэндүү байна. Манай шүүгчид их буруу ажиллаж байна. Завхрал гаргадаг, хүн эрүүддэг. Харин шүүгчийн хариуцлагын зөвлөл гэж байгуулагдахыг дэмжиж байна. Тэр зөв шүү.

- Сонгуулийг будлиантуулж, луйвардаж, монгол хүнийг мал амьтан, эд хөрөнгө мэтээр саналыг нь худалдан авснаар гарч ирсэн МАН дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхгүй. Тогтоогдсноор 64 гишүүний 49 нь жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл авч, монгол хүний боломжийг хааж, ядуу, ажилгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж байгаа хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй.

-Үндсэн хуудлийн нэмэлт өөрчлөлтөд ямар заалтууд өөрчлөгдөж орох гэж байгаа талаар ойлголт алга. Уг нь би математикийн багш. Хөгшин бид өнгөрчээ гэхэд залуу үеийнхэнд юуг яаж өөрчлөх гэж байгаагаа сайн сурталчилж таниулах, ярих хэрэгтэй байна. Дээгүүрээ нийлээд л нэг намаараа олонх болсон дээрээ Үндсэн хуулиа өөрчлөөд авъя гэж их л яарч байх шиг. Энд тэнд одоо сонгогчидтойгоо уулзаж санал бодлыг нь сонсож байна гэх юм. Дандаа хөгшчүүл. Энэ хуулийн өөрчлөлт ирээдүйн залууст л ач холбогдлоо өгөх ёстой шүү дээ. Тэгэхээр залуусынхаа санал бодлыг сайтар сонсож, тусгах хэрэгтэй гэж бодож байна.

-Өнөөдөр өргөн барьсан төслөө Ерөнхийлөгчид танилцуулаагүй тухай сонсогдох юм. Тэгэхээр Ерөнхийлөгч төсөлтэй танилцаагүй, дүгнэлт, саналаа гаргаагүй гэж ойлгоод байна. Нийгмийн бүх талын оролцоотойгоор батлагдах ёстой гэрээтэй маань улсынх нь Ерөнхийлөгч хүртэл танилцаагүй байгаа тохиолдолд энэ хууль хэрэгжих нь юу л бол доо.

-Ерөнхий сайдыг огцруулахад УИХ-ын гишүүдийн 1/4 нь санал гаргах гэдгийг Засгийн газрыг хэврэгшүүлсэн заалт гэж үзэж байна. Засаг төрийн тогтвортой байдал л иргэд бидний амьдралын баталгаа болоод байна шүү дээ.

-Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгодог байх нь зөв. Өмнөх Ерөнхийлөгч нарын ажиллаж байсан үеийг хараад байхад тэд дахин сонгогдох гэж янз бүрийн арга хэрэглэж, хууль шүүхийн байгууллагынхныг харцаараа хөдөлгөдөг байдал ажиглагдаж байсан. Нэг удаа сонгогдвол энэ завхрал багасах байх гэж дэмжиж байгаа.

image

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: ИРГЭД ДАВХАР ДЭЭЛИЙГ 100 ХУВЬ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН САНАЛ ИХ ХЭЛЖ БАЙНА

Хэлэлцүүлгийн дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас цөөн зүйл тодрууллаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн асуудлаар ард иргэдээс санал хүсэлт авах хугацаа хэзээ дуусах вэ?

-УИХ-ын гишүүд газар сайгүй явж, тойргийнхоо иргэдээс санал авч байна. Гарсан саналуудыг нэг бүрчлэн хүснэгтлээд явж байна. Энэ сарын 27,28-ны өдрүүдэд хамгийн сүүлийн саналууд ажлын хэсэгт ирж нэгтгэгдэнэ.

-Иргэдээс ихэвчлэн ямар санал гарч байна вэ?

-Давхар дээлийн асуудлыг 100 хувь болиулах хэрэгтэй гэдэг санал их гарч байна. Зарим нь ганц нэгийг нэмж болох юм гэж байхад зарим нь энэ хэвээр нь байлгах хэрэгтэй гэж байна. Хоёрдугаарт УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг Үндсэн хуулинд оруулах ёстой гэж байна. Гэхдээ одоогийн Үндсэн хуулийн Цэцийн хэсэг дотор УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах үндэслэл байгаа эсэх гээд заалт байгаа учраас давхардуулж заах шаардлагагүй гэж үзсэн.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг олонхоороо шийдэх гээд байна гэсэн шүүмжлэл их гарч байна?

-АН-ыхан маань бас л Үндсэн хуулийн асуудлаар тойргийнхоо иргэдээс санал асуугаад явж байна. Тэгээд эцсийн эцэст ард нийтийн санал асгуулгаар ард түмнээрээ шийднэ шүү дээ.


Сэтгэгдэл

өрх толгоилсон монгол ээжүүд [202.131.230.19] 2019-06-24 09:44:04

үндсэн хуульд өрх толгоилсон ээжүүдииг ганцаараа үр хүүхдээ хүмүүжүүлж өсгөж явааг харж үзэж өөриин хүсэлтээр 57 нас хүртэл ажиллаж болно гэсэн заалтииг онцгоилон оруулж өгмөөр бна. дарамттаи юма.эсвэл 1 ээс өөр хүүхэд төрүүлэхгүи гэмээр юм: ганц бие ээжүүд дүүрэн биднии саналииг хүндэтгэж үзнэ гэж төр засагтаа итгэж бна.

Зочин [124.158.109.140] 2019-06-24 06:23:17

Өөрчлөлт оруулах цаг хугацаа, орон зайн шалтгаан энэ удаа байхгүй. Дордуулсан долоон өөрчлөлтөө бүхэлд нь эхлээд хүчингүй болго.

Зочин [66.181.170.73] 2019-06-24 05:08:43

ЕР НЬ ТЭГЭЭД ҮНДСЭН ХУУЛЬД ХЭЛБЭР ТӨДИЙН БҮЛЭГЛЭЛҮҮДИЙН ЭРХ АШИГТ ЗОРИУЛСАН ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ч ЮМ УУ ҮГҮЙ Ч ЮМ УУ. НЭГ МӨР АРД ТҮМНИЙ САНАЛ АСУУЛГА ЯВУУЛЖ ЭХЛЭЭД ЗАСАГЛАЛЫН ЯМАР ХЭЛБЭР СОНГОХОО ШИЙДЭЭД ДАРАА НЬ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. ӨНГӨРСӨН 30 ЖИЛИЙН ҮЙЛ ЯВЦ НИЙГМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАРВАЛ ЭНЭ ПАРЛАМЕНТИЙН ЗАСАГЛАЛ ЧИНЬ МУ ЮУ ӨГСӨНГ БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ. УИХ ГИШҮҮНЭЭР СОНГОГДСОН ХЭСЭГ БУСАГ НӨХДҮҮД ТЭДНИЙ ГАР ХӨЛ АХ ДҮҮ АМРАГ САДАН УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ, БАЙГАЛИЙН БАЯЛАГТ ЭЗЭН СУУЖ БАЙГААГААС АРД ТҮМНИЙ АМЬДРАЛД АХИЦ АВЧИРСАНГҮЙ. ГЭТЭЛ КАЗАХСТАНЫГ ХАР ДУБАЙ ШИГ Л БОЛЖ БАЙНА. 76 ХУЛГАЙЧ ИДЭЖ БАЙХААР НЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ИДЭХЭЭ ИДЭЭД УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ НЬ ХЭРЭТГТЭЙ ЮМ БАЙНА.

Зочин [66.181.170.73] 2019-06-24 04:59:50

ЖРАН ТЭРБУМ ЖДҮ ЧИД ҮНДСЭН ХУУЛЬД ГАР ХҮРЭХ ЭРХ ЗҮЙН БОЛОН ЁС СУРТАХУУНЫ ЭРХ БАЙХГҮЙ. ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ОЮУНТОЛГОЙН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭСЭНДЭЭ НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙГ ӨӨР ЗҮЙЛД ХАНДУУЛАХ БАШИР АРГА СЭДЭЖ ОЛСОН НЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЮМ. ТИЙМ СҮРХИЙ ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ БОДООД БАЙГАА БОЛ ОЮУТОЛГОЙН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ЯАРАЛТАЙ ИХ ХУРЛААР ХЭЛЭЛЦЭЖ РИО ТИНТОД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ, ДУМБАЙН ГЭРЭЭГ ХҮЧИН БОЛГОХ, ЦААШЛААД ОТ ГЭРЭЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ХАРИЛЦАН АШИГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР ЯРИЛЦАЖ ТОХИРОЛЦОХ ҮГҮЙ БОЛ ГЭРЭЭ ЦУЦАЛЖ ОУ ЫН ШҮҮХ ДЭЭ УУЛЗАЖ ХӨНДӨГСӨН ЭРХ АШГАА ХАМГААЛУУЛАХ ТУХАЙГАА МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ. ДАХИН ХЭЛЭХЭД ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭРЭЭГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ГЭСЭНДЭЭ ҮНДСЭН ХУУЛИЙН АРД НУУХ БУСАРМАГ ҮЙЛДЭЛ ГАРГАЖ БАЙГААГАА ЯАРАЛТАЙ ТАСЛАХ ЗОГСООХЫГ ШААРДАЖ БАЙНА. ХАРААЛ ИДСЭН ХУДАЛДАГДСАН ХУЛГАЙЧ АВЛИГАЧ УЛС ТӨРЧДӨӨ БОЛГООМЖТОЙ Л БАЙГААРАЙ ТА НАР.

Зочин [202.179.31.63] 2019-06-24 04:23:36

100% дан дээлтэй байх хэрэгтэй шүү, Аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог баймаар байна 1 бол ард түмэн сонгодог баймаар бана Тэгвэл Засаг дарга улс төрийн барьцаанд орохгүй төрийн ажлыг сайн хийх болно, Засгийн газар ч мөн адил шүү

Зочин [202.9.42.183] 2019-06-24 03:39:58

100% болих нь зөв. дэмжиж бн. яаж ч бодсон 2 ажлыг 1 хүн хийж чадах вэ дэ. иэр тусмаа төрийн өндөр албыг. 2 тархи 4 хөл гартай биш бол

Зочин [176.179.137.75] 2019-06-24 03:00:10

Bolio ýun tal buren davhar baij bolohgui shuugsh ch ter 12 jil ene teree boli darhalsan hulgaichuud bolj b a

Ёндон [202.179.31.70] 2019-06-24 02:51:41

Иргэдийн саналаар шийдчих нь ч юу л болдоо.Гэхдээ хүмүүс сайн л уншиж судлаж байж саналаа өгвөл зүгээрдээ.Ядаж тэр давхар дээл,шүүгчийн 12 жил мэтийг эсэгүүцээсэй.Залуус,дунд насныхан саналаа цахим хуудсаар нь сайн хандаарай.forum.parlament.mn шүү.

Зочин [185.39.141.208] 2019-06-24 02:19:56

lvndeee yanhan . kkkkkk ard tvmnees sanal irj baigaa geneee .

зочин [64.119.22.217] 2019-06-24 01:38:37

Энэ 64 хулгайч луйварчингууд үндсэн хуули өөрчилөх хэлэлцэх эрхгүй гэдгийг тэнэг монголчууд ойлгож эсэргүүцэх ёстой шүү,лүндээ мэтийн новшнууд төрийн албанд 60,70,нас хүртэлээ шүүх хуулийн байгууллагад буг болтолоо бөглөөс болж суух гэж энэ хуулийн оролдож өөрчилөх зорилготой хийж бна гэдгийг эргүү тэнэг монголчууд ойлгоочээ,цаана чини хужаагийн далд муу санаа монгол төрд шургуулж бгааг яагаад өдий хүртэл ойлгож мэдрэхгүй бна,үндсэн хуули хэлэлцэхыг ард түмэн дэмжихгүй байнааааааааааааааааааааааааааа

Зочин [122.201.22.230] 2019-06-24 01:28:40

Хэрэв УХ - д оорчлолт оруулбал тэр хууль : Монгол улсын ХОЙЧ УЕД уйлчлэх ХУУЛЬ ! Ийм хуулийг сум - хорооны хэдэн ахмадуудаас ( тэд идэвхтэй - хойч уедээ санаа зовдог нь унэн ! ) санал авснаар ( МАН -н хувьд хууран мэхлэлт - мэргэшсэн ЗАЛЬ ! ) ул барьж оорчилж болохгуй ; мон эрхэм гишуудийн 50 % - иас илуу нь ЭРУУГИЙН ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН парламентаар баталгаажуулж болохгуй !!

Зочин [103.229.121.220] 2019-06-24 01:02:00

Ард түмний төлөө биш өөрсдийн ашигийн талөө хууль бөйсан ард түмэнээс ч асуугаагүй ард түмэн мэдэж байгаа

Зочин [103.229.121.220] 2019-06-24 00:58:22

Маны олонхоороо хүч түрж хүндсэн хуулийг өөрчлөх ёс байхгүй ард түмний санал хүсэлтэнд тулгуурлах ёстой махнын үндсэн хуулийг ард түмэн маш ихээр дэмжиж байгаа яг ард иргэдэд таарсан үндсэн хууль байсан уншиж танилцах ёстой лүндээгийн хуууль 30н гэр бүлийн ашигийн хууль байнлээ ард түмэн санал нийлэхгүй !!!! Ард түмэнээс асуугаагүй ард түмний нэр бүү барьж худлаа ярь маны гарууд

Зочин [64.119.17.178] 2019-06-24 00:56:28

давхар дээлийг бүр мѳсѳн болиулах. ЗГ -ын яамдын тоог хатуу зааж тогтоох. аймаг сумын ИТХ -д улс тѳрийн намын оролцоог хориглох хэрэгтэй

Зочин [103.229.121.220] 2019-06-24 01:00:21

ЯГ ҮНЭНДЭЭ МАН ЯЛТАНУУД ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХ БАЙХГҮЙ ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ШҮҮ ОФФШОР ХАУС 60Н ТЭРБУМ ЖДҮ ХУВИЙН КАМПАНТАЙ УУЛ УУРХАЙТАЙ ДЭЭРЭМЧИД ТӨРД БНА ШҮҮ ЯГ ҮНЭН ДЭЭ АРД ТҮМЭН ЭСРЭГ БНАА

Зочин [202.179.31.118] 2019-06-24 00:31:02

Иргэдийн саналаас нэгийг ч тусгахгүйэээ харж байгаарай


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.