Ур чадвар-Уран жолоодлогын тэмцээн эхэллээ

М.Амаржаргал / Нийгэм

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана.

Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорино. Тэмцээн зургадугаар сарын 24-ноос долдугаар сарын 05 хүртэл үргэлжилж аваргуудаа тодруулах юм.


Сэтгэгдэл

Зочин [202.21.99.42] 2019-06-25 02:17:22

Ур чадвар, мэдлэгийн шалгаруулалт хийж болно. Уран жолоодлого гэдгийг харин буруу ойлгож зам дээр сүлжиж явж болно гэж ойлгох вий дээ

зочин [66.181.161.114] 2019-06-24 08:31:08

маш сайн байна зѳвхѳн автобус биш жолооны үнэмлэхтэй хүн болгоноос авах заавал авах хэрэгтэй байна шүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.