Л.Батбаяр: Нийслэл дэх үерийн далангийн 73,3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан

М.Амаржаргал / Нийслэл

НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийжээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109,6 км урт үерийн суваг, зургаан ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73,3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан, 60 хувьд нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Нийслэлд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байна. Улаанбаатар хотод 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа ба нэг хувь буюу 100 жилд нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн /хотын нийт хүн амын 2.23 хувь/ өртөж болзошгүй байна.

Энэ талаар НМХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Л.Батбаяр: Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувагт хаврын шар усны болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ажиллаж байна. Хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээний явцад дөрвөн далан халиа үүссэн, зургаан далан хог хаягдал ихтэй, мөн далан сувгийн зэргэлдээ орших айл өрхүүд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг. Цаашлаад хамгаалалтын зурвас зөрчиж газар олголт хийгдсэн, хашаа хайс, автозасварын ям барьсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээг байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан зэрэг нийт 60 гаруй зөрчил дутагдал илэрлчээ.

Иймд улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг нэг иргэнд, гурван ААНБ-д мэдэгдэх хуудас өгч, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах үүрэг хүргүүлж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж, ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн онцгой комиссоос хөрсний ус нэвчиж байгаа барилгуудыг эрх бүхий газарт нарийвчилсан шинжилгээ хийлгэж дүнг үндэслэн хөрсний ус нэвчүүлэхгүй арга хэмжээг шат дараалан хийлгэж хяналт тавьж байгаа” гэв.

image


Сэтгэгдэл

зочин [202.179.26.21] 2019-06-26 12:54:16

Замаа ус зайлуулах системтэй тавьж бай. Үерийн далангийн хугацаа дуусна гэж юу байх бэ. Тордож засвар үйлчилгээг хий.

зочин [124.158.77.41] 2019-06-25 09:39:47

хариуцсан яам тамгын газрууд системтэй тогтмол хийж байх ёстой ажил жил бүр төсөвт тусган янзлах байтал ийм хачин юм яриад цалин аваад суудаг дэндүү бишүү

Тулгаа [103.10.22.122] 2019-06-25 08:47:51

Эдний ажил дандаа хожимдог хийгддэг.хавар эрт шалгалт хийж зөрчлийг арилгуулах ёстой.дандаа үхэл сүйрэл хордлого болсон хойно нь дүгнэлт гаргадаг.бараг татан буулгамаар газар шүү дээ

зочин [64.119.22.217] 2019-06-24 18:34:45

Үер усны далан ашиглах хугацаа дууссан гэдэг дүгнэлт гаргадаг эргүү тэнэг мэргэжлийн байцаагч байдагийг энэ монгол улсад л байдаг байх даа,66 оны үер усны аюулаас хойш соц үед ч энэ аюулаас хотыг хамгаалж эргэн тойрон том хэмжээний үерийн даланг оросын далан сувагийн байгууллагатай хамтарч хийж босгосон гэдгийг мэдэж авцгаа,хотыг тойрсон сэлбийн,нарангийн,туул,сонгины голын, хайлааст,чингэлтэйн ,дунд голын том далангуудыг хугацаа дууссан гэж тэнэгтэхээ болиж үзэарэй,ингэж төсөв мөнгөний хулгай хийдэг асуудалаа хэзээ зогсоох гээд бна,арчилж тордож,өргөтгөж,сунгаж засаж сэлбэж хамгаалалтанд авах ажил хийгдэхгүй 30 жил боллоо,байшин барилга барих нэрийн дор устгаж үгүй хийсэнийг хэн хариуцлага хүлээж түүнийг хэн дахин далан босгох тухай ярих ёстой биш үү,далан суваг нурааж сүйтгэсэн этгээдүүдээр мөнгө хөрөнгийн гаргуулж хийлгэх тухай яриж байх ёстой биш үү,

Зочин [64.119.21.20] 2019-06-24 17:31:39

Юуны чинь хугацаа дууссан гэж олигтойхон чанартай хийгээгүй ш дээ .тэг юм ярихаа боль ичдэг болоосой хулгайчаа


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.