Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.

“Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр"-ийг санаачлан 14 дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг сонгон шалгаруулж, тухайн сурагчдад найман сар төрөл бүрийн сэдвээр сургалтад хамруулж, бичил төсөл хэрэгжүүлдэг байна. “Төсөлд хамрагдсан сурагчдаас шилдэг тав нь зуны амралтаараа АНУ-ын Денвер хот руу соёл, боловсролын солилцоогоор явах гэж байна. Денвер хотоос таван сурагч, нэг багшийн хамт зургаадугаар сард 14 хоногийн хугацаатай Монгол улсад сурагч солилцооны шугамаар зочлон ирж, харилцан туршлага солилцсон” хэмээн “Зориг сан”-ийн ажилтан Б.Гэрэлмаа танилцууллаа.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Эх орноо төлөөлөл сурагч солилцооны хөтөлбөрөөр Денвер хот руу явах гэж байгаа хүүхдүүддээ амжилт хүсье. Илүү их зүйлийг сурч, мэдэж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн манай улсад хүрэлцэн ирсэн Денвер хотын хүүхдүүддээ ч сурч мэдэх үйлсэд нь амжилт хүсч байна” хэмээсэн юм.

Өнгөрсөн 14 жилийн хугацаанд сурагч солилцооны хөтөлбөрт Монголоос 76 багш, сурагч хамрагдсан байна. Энэ жилийн хөтөлбөрийн шинэчлэл болон давуу тал нь өргөдөл авах дүрэмдээ өөрчлөлт оруулснаар зөвхөн гэрээгээр хамтарч ажилладаг цөөн тооны сургуулиас бус нийслэлийн бүх сургуулийн 10, 11-р ангийн сурагчдыг хамруулдаг болсон аж.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.