Б.Дуламсүрэн: Гэнэтийн осол, үерт автсан дуудлага ирээгүй байна

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр маргааш нийт нутгаар үргэлжилсэн бороо орж, нийт нутгаар сэрүүсэх төлөвтэй байгааг ОБЕГ-аас анхааруулж, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг сануулсаар байна. Өнөөдөр Улаанбаатарт усархаг бороо орлоо. Борооны улмаас ямар нэгэн зам хаагдсан эсэх, нийслэлийн хэмжээнд үер усны аюул ямар байгааг ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодруулахад "Одоогоор нийслэлийн хэмжээнд гэнэтийн осол, үер усанд автсан дуудлага ирээгүй байна. Цаашдаа бороо орох төлөвтэй байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байхыг сануулъя" гэв.

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд:
• Сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн
авах, бусдад дамжуулах,
• Гэр, орон байр, хашаа, саравчаа үерийн усны зам,
голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг
эрэг, татамд барихгүй байх,
• Үерийн аюултай бүс нутгаас нүүх,
• Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу,
хашлага барих,
• Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур,
цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх,
• Цэвэр ус, хоол хүнсний нөөц, дулаан хувцсыг усанд
автахааргүй орчинд хадгалах,
• Гэнэтийн ослын болон эд хөрөнгийн даатгалд
хамрагдах,


Үер, усны аюулын дараа юу хийх хэрэгтэй вэ?
• Өөртөө болон бусдад туслах,
• Эвдэрч нурсан газраас холдож аюулгүй газар очих,
• Шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах,
• Үерийн усаар халдварт өвчний нян тээгддэг
тул цэвэрлэгээ хийх, энэ ажилд мэргэжлийн
байгууллагаас туслалцаа авах,
• Барилга байгууламжийн гадуур устай байвал дотогш
оролгүй хүлээх,
• Үерийн ус барилгын суурийг гэмтээж, барилга нурах
аюултайг анхаарах,
• Хийн шугам гэмтэж хий алдагдах, цахилгаан
дулаан болон цэвэр усны шугам сүлжээ эвдэрсэн
байх магадлалтай тул холбогдох мэргэжлийн
байгууллагаас зөвшөөрсөн тохиолдолд гэртээ эргэж
очих,
• Ундны усыг заавал буцалгаж хэрэглэх,
• Гараа тогтмол савандаж угаах,
• Үерийн усанд норсон хүнсний бүтээгдэхүүнийг
устгах, хоол хүнс бэлтгэдэг болон ахуйн хэрэглээний
сав суулгыг буцалгаж ариутгах,
• Булаг, худгийн усыг шавхаж цэвэрлэх,
• Гэр хороололд амьдардаг бол бие засах газар, муу
усны нүх /сав/-ийг ариутгах, цэвэрлэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.