Цэцэрлэгийн барилга баригдаж амжилгүй нуржээ

Админ / Нийслэл

2019-2020 оны хичээлийн жилд ХУД-ийн ЕБС, цэцэрлэгүүдийн өргөтгөл, шинээр барих барилгуудын ажлын явцыг бид цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Өлзийт хороолол буюу ХУД-ийн XIV хорооны 165 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгатай танилцлаа. 240 хүүхдийн багтаамжтай тус барилгын ажил Улсын төсвийн 1.8 тэрбумын хөрөнгө оруулалттайгаар өмнөх оны зургадугаар сард эхэлсэн байна. Сонгон шалгаруулалтад найман компани оролцсоноос “Хангайн Хятруун” компани шалгаран барилгын ажлыг эхлүүлжээ. Тус компани БСШУСЯ, ЭМЯ, Хот тохижилт гэх мэт 45 газарт тендерийн санал хүргүүлсний нэг нь энэ цэцэрлэг.

БАРИЛГА БАРИНА ГЭДЭГ ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМ ӨРӨХТЭЙ АДИЛ БИШ

Цэцэрлэгийн барилга энэ оны наймдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэвч тухайн барилга дээр очвол хоёр давхар шинэхэн барилга биш балгас угтлаа. Даацын хана нь цуурч, зарим хэсгүүдэд нь том нүх гарч, шат, баганын хэмжээ дамжааг хальтхан харвал нарийнаас өргөссөн, зарим нуралт өгсөн баганыг хүнсний скочоор олон давхар ороон торгоосон, өрсөн хана, өрөө тасалгаанууд нь тэгш биш, арматур төмөр нь цухуйсан харагдана. Шал нь хүртэл 2-3 см-ийн цууралт өгч дундуураа зай гарсан байлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард НМХГ-аас энэ барилгын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Үнэхээр л зогсоохоос ч өөр арга үгүй нөхцөл байдал энд үүссэн байлаа. 240 хүүхэд нэгэн зэрэг тэрхүү барилгад хөл хөөрцөг болж тоглож, гүйлдэх нь битгий хэл ганц хүн алхахад л шал нь дэнжигнэн, хүчтэйхэн гишгэвэл цөмөрмөөр. Сар гаруйхны дараа улсын комисст хүлээлгэн өгч, хоёр сарын дараагаас хүүхдүүдээ будаг нь ханхалсан байрандаа хүлээж авах ёстой байсан боловч хариуцлагагүй барилгын компанийн үйл ажиллагаанаас болж ийнхүү царцжээ. Барилга барина гэдэг эвлүүлдэг тоглоом өрж тоглохтой адил зүйл биш юм. Энэ бол маш олон хүний амь нас, эрүүл мэнд, ажил амьдралтай холбогдох чухал салбар. Тиймээс хүний аюулгүй, эрүүл, тав тухтай амьдрах орчин бүрдүүлдэг салбар гэдэг утгаараа барилгын компаниуд хариуцлагатай байгаасай.

Хан-Уул дүүргийн боловсролын хэлтсийн дарга Ж.Отгонхорлоо “165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч барилгын ажил явагдаж байхад нь гярхай ажиглан эдгээр зөрчлүүдийг холбогдох байгууллагад мэдэгдсэн. Барилгын үйл явцтай танилцахад хорь ч хүрээгүй жаахан залуучууд ээлж ээлжээрээ би инженер нь байна гээд л яг хэн нь мэдэгдэхгүй байсан. Их хариуцлагагүй барилгын компани. Уг нь миний бодлоор болдог бол тендер зарлаж янз бүрийн компани шалгаруулж байснаас яг л сургууль, цэцэрлэгийг стандартын дагуу барьж байгуулдаг мэргэшсэн хэд хэдэн барилгын компанитай болчихвол энэ мэт асуудлууд гарахгүй ” гэсэн юм.

Тэгвэл мэргэжлийн хяналтын энэ оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр гаргасан дүгнэлтэд барилгын ажлыг зөвшөөрөлгүй гүйцэтгэсэн, барилгын орой хэсгээр арматурын хормутууд ил гарсан, технологийн алдаа, шатны алхам алдаатай цутгагдсан, хөнгөн блокийг бэхэлгээгүй өрсөн, тэнхлэг алдсан гэх мэт тоолж томшгүй олон зөрчил дутагдлуудыг нэгд нэгэнгүй тоочсон байна. Эдгээр зөрчлүүд нь хүний амь нас эрүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй тул тухайн өдрөөс зөрчлийг арилгах хүртэл барилгын ажлыг түр зогсоов гэсэн байлаа.

image

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИД ХАНЫГ НЬ ХӨНГӨХӨН ЦОХИХОД НУРЖЭЭ

165 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Энхтуул “165 дугаар цэцэрлэг хоёр байртай. 300 гаруй хүүхэд манай цэцэрлэгт явдаг. Энэ өргөтгөл ашиглалтад орсон бол Өлзийт хорооллын бүх хүүхдүүд цэцэрлэгтэй болох юм. Биднийг анх барилгын үйл явцтай танилцахад гол багана нь хөндий, арматур нь ил гараад ирсэн, ихэнх хана, шал нь цууралт өгсөн байдалтай байхаар нь мэргэжлийн хяналт руу яаралтай бичиг явуулсан юм. Түүний дагуу мэргэжлийн хяналт ирж газар дээр нь нөхцөл байдалтай танилцан акт гаргасан. Одоо нэгэнт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд барьчихсан болохоор нураана гэж худлаа харин хүчитгэх буюу энэ дээр нь л дахин сайжруулан, чанаржуулан барих байх. Мэргэжлийн хяналтын байцаагчид ирээд ханыг нь хөнгөхөн цохиход хана нь нурчихсан” гэлээ.

Хан-Уул дүүрэг дэх бусад сургууль цэцэрлэгийн 12 барилга байгууламжууд хормын дотор сүндэрлэж байхад улсын мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, 800 гаруй сая төгрөгийг энэ компани үр ашиггүй зарцуулчихсан байна. Өлзийт хороололд цэцэрлэгийн насны 526 хүүхэд байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ хорооллын оршин суугчид цэцэрлэгийн өргөтгөл барина гэхэд хүүхдээ арваад километрын зайтай цэцэрлэг рүү зөөх биш гэрийнхээ ойролцоо цэцэрлэгтэй болох нь хэмээн хөөрцөглөж, өмнө жил цэцэрлэгт орж чадаагүй гэртээ үлдсэн 100 гаруй хүүхэд бүгд л цэцэрлэгтэй болох байжээ.

“Хангайн Хятруун” компанийн барилгын инженер Э.Батбаяр “Мэргэжлийн хяналтаас дөнгөж өчигдөр буюу энэ сарын 24-нд үйл ажиллагаагаа буцааж явуул гэсэн хариу ирлээ. Нураахгүйгээр хүчитгэнэ. Үүний дагуу бид эхлээд зургаа хийлгээд дараа дараагийн ажлаа явуулна. Тухайн үед энэ барилга дээр 20 гаруй ажилчин ажиллаж байсан. Өрлөгийн ажил болон, бетоны цутгалтан дээр алдаа гарсан. Барилгын норм, стандартыг зөрчсөн учраас мэргэжлийн хяналтаас тийм шийдвэр гарсан” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Магадгүй та хүүхдээ улсын комисс хүлээж авах нь битгий хэл, барилгын явц 30-хан хувьтай явж байхдаа энд тэндээсээ нурж, аюулын зэрэгт байгаа барилгад оруулах уу. Олон хүүхдийн багтаамжтай цэцэрлэг баригдах нь таатай сонсогдож байгаа ч гардан гүйцэтгэж буй барилгын компанийн хэлж байгаагаар барьсан болж дуусгаад ашиглалтад оруулвал юу болох бол. Баригдаж байхдаа нурсан барилга баригдаж дууссаны дараа хэр удаан настай, ямархуу чанартай байх нь тодорхой.


Сэтгэгдэл

Зочин [202.126.88.151] 2019-06-26 10:15:59

MANduulah geed MANargaj baigaagiin jishee .

Зочин [202.21.109.61] 2019-06-26 10:02:57

Хэн дуртай нь төрөөр самарч мөнгө эрх мэдлийн хойноос хөөцөлдвөл ийм юм болно.Хүүхэд байгаагүй нь аз.

зочин [202.126.89.104] 2019-06-26 09:42:00

Аливаа тендрээс 10 хувийг авдаг асуудлын загалмайлсан эцэг нь 10 хувийн хочитойгоороо алдаршсан УИХ-ын гишүүн Даваасүрэнгийн балаг цэцэглэн хөгжисний гай Энэ олон мэдээлэл иргэдийн дунд яригдаад байгаа асуудлыг АТГ нь дүлий сохор царайлж өнгөрөөгөөд байхаар энэ мэт авилага цэцэглэн хөгжихөөс яахав дээ Энэ төрд эзэн алга арчаагүй нэг нэгэндээ барьцаалагдсан новшнууд л төр барих юм даа.

Зочин [202.126.89.184] 2019-06-26 08:45:29

НИЙСЛЭЛИЙНХЭН 10% АВЧ ТЕНДЕР ӨГӨӨД БАЙХААР ТЕНДЕР АВСАН КОМПАНИ САНХҮҮЖИЛТ НЬ ХҮРЭХГҮЙ БОЛОХООР ХУЛХИДДАГ ЮМАА. БИ БАС БАРИЛГЫН САЛБАРТ АЖИЛЛАЖ Л БНА. НИЙСЛЭЛИЙН ХЭДЭН ДАРГА НАР ХАГАРТЛАА БАЯЖСАН. ХЭЛТСИЙН ДАРГА НАР НЬ Л ЛАНД 200 570 УНАДАГ ЮМ ДАА

Зочин [43.242.241.210] 2019-06-26 08:23:46

S.DA SHIG COMPANY>D HARIUTSLAGA TOOTSOJ MUNGUU BUTSAAJ AW> HAGARHAI HESEG BAGANIIG NI BUGDIIG NI NURAAGAAD DAHIAD BARI

Зундуй [64.119.17.45] 2019-06-26 07:23:27

'Баригдаж амжилгүй нуржээ' гэж юу бичээд байнаа.'Баригдаж дуусалгүй нуржээ'гэх байлгүй дээ.Баригдаагүй барилга нурна гэж юу байдгийн.

Mongol [2.247.246.152] 2019-06-25 23:39:53

Archaagui muusain hulgaichuud dandaa hulhi yum hiinee. Yaaj huuhduud oroogui baiv aa. Sayahan bolson huchtei salhi boroonoor nuguu lag unetei , gangan, undur baishinguud chini hana taaznaas n boroonii us goojood, Hans-Michael zavsraar n salhi siigeed orshin suugvhid n buun aidastai. Yaahaaraa Mongolchuud iim hulhi baidag bainaa.

Зочин [64.119.16.173] 2019-06-25 23:28:22

hyyhduud oroogui bhad nursan n yamai daa?barij bsan compani n yu bodoj yu hiij bgaagaa oilgohgui mungu l olj bval daraa n heden hun daragdaj uheh n hamaagui gesen setgeltei buzaruud noshnuud bna daa?uursdiin h n deer nuraahgui yasan yum be?buzar shunaluud uhej l baig.hotiin zahirgaa turiin ordong barih compani bna.

Irgen [202.179.31.65] 2019-06-25 22:06:10

Mergejliin haynaltiin gazar gej Turiin mungu idej zugeer suusan hooson tolgoitoo malnyyd yamar yamaa hiij baisan be gants udaa ch ochij shalgaagui baijee Odoo tegeed ungursun boroonii hoinoos tsuv numurnu gedgeer buruu hiichihsen hoino ni hudlaa yarihaas tsaashgui Ter hariutssan baitsaagch nart davhar hariutslaga tootsoh heregtei

зочин [202.131.233.10] 2019-06-25 21:39:14

тендер гэж шал худлаа юм байна лээ. зарлахаас өмнө хуваагад авчихаад өөрсдийн талын компанидаа 10%-ийн аваад өгчихдөг юм бнаа шал дэмий цаг мөнгө үрсэн. манай компани нь цахим дээр яалтч үгүй илүү байхад цахим дээр хариу ирахгүй байж байгаад заргалдах хугацаа дууссан байхад шуудангаар хариун ирсэн. шуудангаар хариу ирэх байсан юм бол яах гэж цахимаар авдаг байнаа

зочин [66.181.161.73] 2019-06-25 19:39:11

ман ын лалрууд мөнгийг нь идээд барилга нь чанаргүй болчихсон

Зөвлөх [64.119.27.176] 2019-06-25 19:06:22

Зөвлөх үйлчилгээ барилгадаа авдаг болооч

Зочин [202.126.89.40] 2019-06-25 18:17:33

Эзэнгүй төрийн эмэгнэл гэж

Зочин [202.9.42.89] 2019-06-25 17:37:25

Энэ компаниар засгийн газрын ордноо бариулья дэмжээрэй

Зочин [192.82.66.31] 2019-06-26 09:28:07

Шууд энэ барилгыг ордон болгочихьё кк

Зочин [202.9.42.89] 2019-06-25 17:36:37

Хаха алаад хаясан одоо хэн ч хариуцлага хулээхгуй дээ хамгийн гое нь

монгол иргэн [202.9.44.79] 2019-06-25 17:23:06

харин хvvхдийн цэцэрлэгийг цаасаар урлаж болохгvй

Монгол иргэн [202.9.44.79] 2019-06-25 17:20:28

Монголын терийг баригчдын ээлжит ялзрал дээд цэгтээ хvрсний тод жишээ гэр бариад ажлаа явуулж болно

zochin [203.91.118.254] 2019-06-25 17:12:36

hunii olon urs alah ym hiihwii dee

Зочин [203.15.208.23] 2019-06-25 17:00:55

Iiml yum barina tendert shalgarsan mongol companiud

Сонгогч [202.9.43.29] 2019-06-25 16:45:52

МАНдуулж байгаа МАН -ын бүтээн байгуулалт гэх шавар, шохойн овоолго хүртэл хүний амь нэхэж, үхэл дагуулах нигууртай. МАН -аас үтэр түргэн салцгаая, Монголууд аа!


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.