Наадмаа үзэх гэж хонон өнжин дугаарладаг үйлдэл энэ жил давтагдах нь

М.Амаржаргал / Нийслэл

-“ОНЛАЙНААР БОРЛУУЛНА ГЭХЭЭР АХМАД НАСТАЙ ХҮМҮҮСТЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ТӨВӨГТЭЙ БАЙДАЛ ҮҮСЭЭД БАЙНА”-

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 15 хоног үлдлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр үзэх, тэр дундаа наадмын нээлтийн тасалбар олж авна гэдэг монголчуудын хувьд тэнгэрийн умдаг атгасантай дүйх завшаан болчихоод байна. Жил жилийн наадмын өмнөхөн НЗДТГ-аас “Наадмын тасалбарыг онлайнаар худалдана гэж хэлдэг боловч долдугаар сарын эхээр онлайнаар худалдан борлуулах программ хангамжийг нэвтрүүлсэн ч наадмаас өмнө амжихааргүй боллоо” гэх ядмагхан хариултыг өгдөг.

Энэ жилийн тайлбар нь “Онлайнаар борлуулна гэхээр ахмад настай бусад хүмүүстээ үзүүлэхэд төвөгтэй байдал үүсээд байна гэж бид үзсэн. Энэ жилдээ онлайнаар тасалбар худалдахгүй” гэсэн хөгийн тайлбарыг НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал өгч буй юм. Бүх үйлчилгээ алгын чинээхэн гар утсанд багтсан өнөө үед наадмын хоёр ширхэг билетийг ахмадуудад үр хүүхэд, ач, зээ нар нь түвэгүйхэн захиалаад өгчихнө. Ахмад настангууд халуун наранд, салхинд, бороонд 48 цаг дугаарлаж байж наадмын билет худалдаж авдаг гэдгийг нийслэлийн удирдлагууд хэн хүнээс илүү мэддэг баймаар юм. Гэтэл ахмад настай хүмүүсийг “Онлайнаар билет худалдан авч чадахгүй” гэсэн хөгийн шалтгаан хэлж ард түмнийг дэндүү дорд үзэж, доромжилж буйн нэг илрэл.

Бид гудамжинд яваа ахмад настай хүмүүсээс “Та наадмын тасалбарыг интернетээс худалдаж авах боломж бий юу” гэсэн асуултыг асуухад “Байлгүй яахав, үр хүүхэд, ач зээ нартаа хэлчхээр захиалаад өгчихнө. Гадаа халуун наранд дугаарлаж зогссоноос хамаагүй илүү амархан. Жилийн жилд наадмын тасалбарыг онлайнаар захиалдаг болно гэж улсууд ярих юм. Энэ жил ахиад л дугаарлаж авахаар болчихсон уу. Ахмад настай хүмүүс олон цагаар, гадаа халуун наранд дугаарлаж зогсоно гэдэг амаргүй. Үүнийг хотын удирдлагууд анхааралдаа аваасай гэж хүсье” гэх хариултыг нэгэн зэрэг өгч байв.

Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Өдгөө нийслэлд амьдарч буй иргэдийн 0.8 хувь нь л наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдааныг үзэх боломжтой. Нэг хүнд ганц л тасалбар олгоно гэж тооцоолбол наадмын хоёр өдөрт нийслэлчүүдийн 1.7 хувь нь л энэ өргөөнд хөл тавих эрхтэй болдог гэсэн үг. Гэвч дэлхийд ганцхан гэгддэг эрийн гурван наадмыг үзэхээр манай улсыг зорин ирдэг жуулчид наадмын тасалбарын 20-25 хувийг нь худалдаж авдаг. Дээрээс нь орон нутгийн иргэд ч тодорхой хувийг эзэлдэг. Хүн амынх нь 50-иас илүү хувь нь амьдардаг нийслэл хотынх нь Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай байна гэдэг дэндүү чамлалттай.

image

-ЭНЭ ЖИЛ НААДМЫН ТАСАЛБАРЫН ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ 16-24 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА-

Наадам үзэхээр 11,000 жуулчин ирдэг ч өнгөрсөн жил 1500 гаруй жуулчин Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын ёслол үзжээ. Өөрөөр хэлбэл, ийм тооны тасалбарыг гадаадынханд олгож, үлдсэнийг нь монголчууддаа хуваарилсан гэсэн үг. Харин өнөө жил чухам хэчнээн жуулчинд наадам үзэх боломж олгох, бидэнд хэд нь ногдох одоо хүртэл тодорхойгүй. Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссынхон өнөө, маргаашгүй хуралдаж, үүнийг тодорхой болгох сураг дуулдав.

Харин наадмын тасалбарыг яг хэдийнээс эхлэн борлуулна гэдэг товыг одоогоор гаргаагүй долдугаар сарын 6,7-ны өдрүүдээс эхлэн худалдаанд гаргах болов уу гэсэн таамгийг НЗДТГ-аас өгч байгаа. Энэ жил тасалбарын үнэд өөрчлөлт ороогүй долдугаар сарын 11, 12-ны өдрийн багц тасалбар 16-24 мянган төгрөгийн үнээр худалдаанд гарна. Мөн өнгөрсөн жил тасалбар борлуулсан цэг болох Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбаруудаар худалдаалах аж. Нэг цэг дээр 2000 орчим тасалбарыг худалдана. Нэг хүнд хоёроос илүү тасалбар өгөхгүй юм байна.

Жилийн жилд наадмын тасалбар түгээх ажил нэг иймэрхүү л болдог. Жирийн иргэд тасалбар олж авах боломж хомс. Наадам маргааш эхлэх гэж байхад шагийн билет зарагдаж эхэлдэг. Тэднийг шагийн билет зарж байна гэж хэн ч хориглохгүй, сагсайтал бариад л зогсож байдаг. Өнгөрсөн жил шагийн билет 150 мянган төгрөгт хүрсэн. Монголчууд наадам үзэхдээ зайлшгүй энэ давааг давах ёстой юм шиг явж ирсэн энэ уламжлалт хэлбэрийг халмаар байна. Олимп, ДАШТ зэрэг олон улсын чанартай уралдаан тэмцээний тасалбарыг онлайнаар зарж болоод байхад хоёрхон өдөр үргэлжилдэг наадмын билетийг онлайнаар хэзээ зардаг болох вэ. Шагчдыг өөгшүүлж, иргэдээ “зовоох” шаардлага байна уу.


Сэтгэгдэл

Энхболд.х. [172.58.35.214] 2019-06-27 22:31:17

Танилаасаа зарцуулаад Ашигаа хувааж авч байгаа даа.Одоо үүнийгээ БОЛИОД ӨГӨӨЧ.Өөрсдөө Хахуулийг дэмжиж байна шүү дээ!

Зочин [66.181.170.82] 2019-06-27 10:04:17

нэг хүнд их хэмжээгээр өгөхөө болих хэрэгтэй шдээ Дандаа шагчид нь л тэгж авч байна Ер нь бараг өөрсдөө ингэж ихээр нэг хүнд өгөөд дамын үнээр заруулдаг юм бишүү Тэрнээс зүгээр наадам үзэх хүмүүсд 4-5-аас илүүг өнөх хэрэггүй шдээ

Зочин [180.189.81.253] 2019-06-26 23:43:18

Eel teneguudiin tsuglah gazarkk

Zochin [112.72.11.108] 2019-06-26 23:16:29

Tsengeldeh chini huvi hunii omch shuu de. Shine tom tsengeldeh barimar yum da

Миний нэр [107.167.109.96] 2019-06-26 22:37:20

Шалдан эр хүн харах гэсэн гомонууд, өмхий ханхлуулсан оркууд л үздэг юм билээ. Эрүүл ухаантай хүн тийшээ зүглэхгүй.

Нөү [103.212.117.128] 2019-06-26 19:51:12

Сэвстэй маанаг бааснуудын жүжиглэхийг юуг нь үздэг бнаа. Бөх гэж тэнэгтэхээ бсан цагт ардуудын ухамсар дээшилж, толгой гэснэ дээ

Монгол [81.185.167.49] 2019-06-26 17:07:56

Яасан хөгийн төр гэж ийм байна аа... дэлхий хөгжөөд байдаг бид хөөрхий байрандаа л .... ийм хөгийн ажлаа мэдэхгүй юмнуудыг халаач.... юу г үзэх гэж тэнд ядарч зогсоно вэ арл түмэн минь... би үнэгүй өнсөн ч үзэхгүй ээ

Зочин [64.119.21.64] 2019-06-26 15:35:10

Шагийн үнэ нь 100 гаруй мянга болно доо. Битгий үз ард түмэн минь , Хоосон цэнэгэлдэхэд ....допингтой бөхчүүд нь зодолдоод байж байг....

Зочин [66.181.170.82] 2019-06-27 10:05:06

яг үнэн

зочих [64.119.22.217] 2019-06-26 12:56:59

Төр засаг захиргааны хувалзнууд наад наадамын тасалбар,автомашины зөвшөөрөлын эрхийн бичиг зарж борлуулах нэрийдэлээр ард түмэнээ шулж мөлжиж баяждаг уламжилалтай юм даа,27 жил төр захиргааны ажлыг хөл гар болсон нөхөдүүдээр хийлгэж баяжиж ирсэн түүхтэй,ямар ч үед төрийн ажил үйлчилгээ эд нарын гарт орчихсон энэ ни баяжиж тансаглах үүд хаалга болж өгдөг гэдгийг ард түмэн ойлгохгүйн маш харамсалтай, хэцүү ард түмэн, малаасаа долоон дор юм,

Зочин [103.229.120.204] 2019-06-26 11:49:06

30 мянган хүний суудалтай цэнгэлдэхийг хүй долоон худагт барчихаад 100 жилийн ойгоо хийвэл Хүрэлсүх сайдын түүхэн гавьяа шүү.

Зочин [66.181.170.82] 2019-06-27 10:06:46

Цагаа тулаад зүлгэн дээр суугаад үз гэвэл яаж олон юм ярьцгаах бол доо Манайхан угаасаа муугаа мэдэхгүй бас ямбархуу хүмүүс шдээ Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй ярвалзсан ай мөн гэцүү хүмүүс дээ

Зочин [202.21.99.42] 2019-06-27 08:31:05

Ганц өдөр наадам хийхэд тийм их хөрөнгө мөнгөөр цэнгэлдэх хийж яах юм тэрний оронд зүлгэн дээр тойрч сууж байгаад үзсэн нь дээр

Зочин [66.181.161.89] 2019-06-26 11:19:58

Xetsyy ym aa tsengeldexiig byten toiruulaad 5 egnee nemeed urgutuxud l bolno doo end ni urgutguud toxijuulax xeregtei dee ydaxgyi 100 jiliin oi bolloo shy dee

Зочин [64.119.17.113] 2019-06-26 10:05:12

Бухэл бутэн ийм том улс байж маш очуухэн тов цэнгэлдэхтэй. За тэр нь ч яахав одоо хоерхон жилийн дараа ардын хувьсгалийн алдарт 100 жил боллоо тийм улс энэ дэлийд оорийгоо харуулна ийм жижэг цэнгэлдэхээ будаад чихцэлдээд орилолдоод сууж байх уу ардын намын даргаа Хурэлсухээ . Танай намын баатарууд их жанжин Сухбаатар тэргуутэй эх орончид чинь энэ улсыгардтумэнтэй нь ялуулвад 100 жил боллоо шуу. Тов цэнгэлдэх ээ гялс шинээр барь унуй бол 2021 оны 7 сарын 11 нд онигоогоо дэлхийд зарлаарай мэдэв уу чи

Зочин [202.9.43.185] 2019-06-26 09:34:47

Хаячаачээ дурандаа тэр марзан шоугаа узнэ л биз хонон онжин дугаарлана л биз хуний дурын асуудал шуу дээ бусад нь тэнэг хумууст санаа тавиад яах гэсэн юм бохчууд нь гэж боон ос хонзон гарч ирээд зодолдохыг гь харах гээд байгаа юмуу хэдэн авилгач хулгайчын гое дээлийг харж моргож согдох гээд байдаг юмуу юугаа узэх гээд байдаг юм

Зочин [202.126.88.234] 2019-06-26 12:13:47

haha thh

Зочин [64.119.21.111] 2019-06-26 09:13:00

Үнэгүй тасалбар өгсөн ч үзэхгүй.

Зочин [64.119.18.118] 2019-06-26 09:05:21

тѳв цэнгэлдэх хувийн ѳмч түүний эзэн нь наадмын билетийг шагладаг . хотын дарга нар ч дор бүрээ хувиа хүртээд доод ажилтан нар нь хэдэн билет шагаар зараад л ... цагдаа нар бэлэн мѳнгѳѳр оруулаад ... наадна даа

Зочин [202.131.227.178] 2019-06-26 08:57:25

зүгээр л нийт түмэндээ хувиарилаад өгчих. үзэхгүй нь үзэх нэгэндээ худалдана биз ээ.


20 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
20 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.