Баянтэсийн уурхайд зарласан Х.Мандахбаярын “хайр”-ын учир...

Д.Тулга / Нийгэм

Багаасаа сонсож өссөн нэг үг байдаг юм. Их нь ичиж, бага нь уйлдаг гэж. Олуулаа өссөн хүмүүсийн сонсдог үг л дээ. Үүнтэй утга нийлэхийг мэдэхгүй юм. Гэхдээ УИХ-ын гишүүн, “Хурд групп”-ын үүсгэн байгуулагч Б.Чойжилсүрэн, МСНЭ-ийн ерөнхийлөгч /түр түдгэлзсэн гэх мэдээлэл бий/, Өмнөговийн МАН-ын дэд дарга /ажлаа өгсөн гэх мэдээлэл бий/, Зиндаа.мн сайтын үүсгэн байгуулагч /нэмээд энэ хавар ТВ-8 телевиз, Өглөөний сониныг худалдаж авсан гэх мэдээлэл бий/ Х.Мандахбаяр хоёрын зөрчил нэг талаасаа ингэж харагдаад байгаа юм.

Уг нь тэднийг харьцуулах аргагүй юм. Гэхдээ зөрчил гэх үү, тэмцэл гэх үү нэг тийм зүйл энэ хоёр хүний хооронд үүсээд байгаа учраас зэрэгцүүлээд нэг харъя. Б.Чойжилсүрэн 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль, 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн. 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компанийн захирал, 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2017 оноос Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй юм. Б.Чойжилсүрэнг бизнесээрээ овоглогддог гээд хэлчихэд болно. “Хурд”-ын Чойжилсүрэн гэцгээдэг юм. Тэрээр “Хурд юнайтед финанс”, “Хурд-Энержи”, “Нэшнлмайнинг групп”, “Хурдкапитал”, “Хурдстандарт”, “Хурдмайнинг”, “Хурдресурс”, “Хурдцентр”, “Хурд Транс”, “Хурдпропертийз”, “Сауд гоби блейк гоулд”, “Хурд Хүнс”, “Хурд Авто”, “Хурд групп”, “Сауд гоби петро ойл транс” зэрэг олон компанийг үүсгэн байгуулсан Монгол Улсын шилдэг татвар төлөгч юм.

Харин Х.Мандахбаяр нь 1978 оны гуравдугаар сарын 7-нд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. 1996 онд Нийслэлийн 17 дугаар дунд сургуулийг төгссөн, мөн онд МУИС-ийн Математик компьютерын сургуулийн дэргэдэх математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг дүүргэсэн. 2002 онд Хан-Уул дээд сургуулийг Хэрэглээний математикч, Бизнесийн эдийн засагч хос мэргэжлээр төгссөн. 2012 онд МАН-д гишүүнээр элссэн. 2013 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, 2013 оноос МАН-ын бага хурлын гишүүн /Өмнөговь аймгаас/, 2013-2015 онд МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Говийн бүс хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. 2002 онд "Зиндаа" сонин, "Эрхэт Монгол" ХХК, 2003 онд "Бест Принтинг" ХХК, "Бест Компьютерс" ХХК, 2004 онд "Хийморь" сонин, 2004 онд "Хүүхдийн нэвтэрхий толь" сэтгүүл, "Их Монгол Шуудан" ХХК-ийг үүсгэн байгуулах хөрөнгө оруулалтыг хийж, 2005 онд "Зиндаа Сан" ХЗХ-г бусадтай хамтран байгуулж, зургаан аймагт салбар нэгж байгуулсан. 2006 оны 12 дугаар сард "Эрхэт Монгол" группыг татан буулгасан. 2008 онд Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнг санаачилж, хэвлэл мэдээлэл, маркетинг, сургалт судалгаа, пи ар агентлагуудын захирлуудтай хамтран үүсгэн байгуулсан. ​2011 онд Zindaa.mn сайтыг "mCast" ХХК-тай хамтран байгуулсан. "Үндэсний мэдээ" өдөр тутмын сониныг үүсгэн байгуулсан. 2013 онд Монголын Сайтын Холбооны Хяналтын зөвлөлийн даргаар, 2018 оны 2 сараас МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр ажилласан.

Намтрууд нь ийм юм.

Одоо болоод байгаа үйл явдлыг тойруулаад харвал Б.Чойжилсүрэн Өмнөговийн Гурвантэс суманд байдаг Баянтэсийн уурхайд хувь эзэмшиж байсан. Х.Мандахбаяр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул гэдэг холбоосоор зөрчилдөөд байгаа харагдаж буй. Гэхдээ энэ нь ил харагдаж, өөрсдөө зарласан шалтгаан юм. Өдөр өнгөрөх тусам яг бодит байдал нь маш тодорхой анзаарагдах болж байгаа. Учир нь Х.Мандахбаярт Б.Чойжилсүрэн мөнгө болж харагдаад байгаа нь л асуудлын гол нь болоод байгаа юм. Хэрвээ Б.Чойжилсүрэн Баянтэсийн уурхайд хувь эзэмшиж байгаагүй бол, энэ уурхайтай нэр холбогдоогүй байсан бол Х.Мандахбаяр ямар “контакт” гаргаж ирж гүтгэж, доромжлох байсныг таах аргагүй.

Х.Мандахбаяр үнэхээр нутагтаа хайртай, уурхай харахаар уур нь хүрээд байгаа нь үнэн бол тэр районд ажиллаж байгаа 10 гаруй уурхайг юунд тойроод байна вэ гэдэг сонин. Тэнд үйл ажиллагаа явуулдаг, Тосон бумбын нуруутай харалдаа уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Саус гоби сэндс” буюу Америкийн иргэн Жастин Каплагийн “Нар жаргах”, “Нар мандах” гэдэг хоёр уурхай байдаг. Бас МАК-ийн уурхай, хятад эзэнтэй “Жавхлант орд”, “Чинхуа МАК”, “Өсөх зоос" зэрэг компаниуд бий. Эдгээрийн хоёр нь монгол, бусад нь хятад эзэнтэй. Хоёр монгол эзэнтэйгийн нэг нь Х.Мандахбаярын улайран дайраад байгаа "Саус гоби коал транс" ХХК юм байна.

Нөгөө талаас нь харахаар Х.Мандахбаяр өдийг хүртэл Өмнөговио бодолгүй юугаа хийж явсан юм бэ. Улаанбаатарт ирж “Зиндаа.мн”, “Зиндаа Сан” байгуулан бужигнуулж явахын оронд, одоо нулимс дуслуулан жүжиглэж суугаа Гурвантэсийн хэдэн уурхайг анхнаас нь эсэргүүцэж байсан бол түүний нулимсанд итгэж болох л байв. Шууд хэлэхэд, Х.Мандахбаярын “хайр”-ын цаадах нь энэ. Удахгүй Х.Мандахбаярын телевиз, сонин худалдаж авсан тэрбум тэрбум төгрөгийн “уут цүнх” нь ил болно. Харин Б.Чойжилсүрэн МАН-ын лидерүүдийн нэгийн хувьд Ерөнхий сайдын албанд тохоогдоод сууж байхад ч гайхаад байх зүйлгүй. Ийм л хоёр хүн байгаа юм. Түүнээс биш, Б.Чойжилсүрэн, Х.Мандахбаяр хоёр тэмцээд байх тэнцүү “амьтад” ч биш. Б.Чойжилсүрэн ичиж л байгаа байх. Харин Х.Мандахбаяр удахгүй уйлах вий...


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:05:27

epcIoj http://pills2sale.com/ levitra nizagara

Г0вь [202.126.89.213] 2020-05-10 08:59:19

Нямдорж тэргүүтэй Увсынхан говийг Хятадад зараад дуусч байгаа ард нь бээжин байгаа болохоор дйлдэхгүй новш юм даа

иргэн [202.179.31.16] 2020-01-02 05:29:52

Чойжилсүрэн бол бүтээн байгуулагч, энэ хүний бизнесийн орлогоор олж, улсын төсөвт төлж байгаа мөнгө ард түмний эрүүл мэнд, боловсрол, улс орны амгалан тайван байдалд зарцуулагддаг. Гадныхан ухаад ашиг орлогыг нь аваад байгаа уул уурхайг монгол хүн яагаад эзэмшиж болдоггүй юм бэ. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа МОНГОЛ хүнээ битгий муул.

Зочин [150.129.141.25] 2019-06-29 11:41:40

Мандахбаяр МАН -ий эрх мэдлээр далайлгаж Өмнөговийн уурхайнуудаас шантаажилсан мөнгөөрөө МСНЭ худалдаж авсан одоо өөрийн гэсэн уурхайн хувь эзэмшилтэй болхоор Чойжоотой дайн зарлаж байна. Түрийний бөөс толгойд гэж энэ дэ.

Зочин [202.126.88.60] 2019-06-27 08:04:09

2-лаа л адилхан шунал нь шулам болсон МАНгарууд ш дээ

Зочин [202.126.88.161] 2019-06-27 01:21:16

даруухан амьдар залуу минь. . .

зочин [124.158.95.14] 2019-06-27 01:13:42

ХАРИН ЭНЭ ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ ЧИНЬ ЧОЙЖИЛСҮРЭНГЭЭС МӨНГӨ АВСАН БОЛОХООРОО ИНГЭЖ БИЧЭЭД БАЙГАА ЮМ УУ? ЧОЙЖИЛСҮРЭН ГЭХ ХАРИ ДӨРВӨД ҮХЭЖ ДАЛД ОРООЧЭЭ, ХАМАГ АМЬТНЫ ХАРААЛ ИДСЭН ХАР ЛУЙВАРЧИН, БҮХ ЗҮЙЛИЙГ МӨНГӨӨР ШИЙДДЭГ ЮМ УУ? ЭНЭ ХООРОНД ТОСТ ТОСОН БУМБЫН ХОВОР АН АМЬТАД ИРВЭС, ШИЛҮҮС НЬ УСТАЖ ДУУСАЖ, ҮХЭЖ ҮРЭГДЭЭД БАЙНА ГЭЭД БАЙХАД Л ГҮРИЙГЭЭД ГҮЛДИЙГЭЭД МӨНГӨӨР ЮМ БИЧҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. ЧОЙЖИЛСҮРЭН ҮХЭЖ ДАЛД ОРООЧЭЭ. ИРВЭС ХАМГААЛАГЧ СҮМБЭЭ ХҮҮГ БАС Л ЭНЭ ХАР ДӨРВӨД АЛСАН БИЗ.

Зочин [64.119.20.46] 2019-06-26 20:26:38

Яахав дэ Мандахбаяр нь Чойжоогоор дөрөөлж сонгуульд өрсөлдөх санаатай, Чойжоо нь ацан шалаанд... ийм л бн

Зочин [122.201.22.118] 2019-06-26 17:35:55

Hedhen hayagnaas dahin dahin bicheed teneg hun huurch bgaa bish.

Uuu [49.0.212.20] 2019-06-26 13:56:08

ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД ,НОВШНУУД Л БНА ШТЭЭ.

Zochin [122.201.31.172] 2019-06-26 13:08:45

Mandahbayar gedeg zaluud ataarhaad bgam shig l bichsen bnada. Ataarhalaa gej.....

mongol ulsin irgen [37.120.158.3] 2019-06-26 11:25:34

Choijilsuren shig hun Mongol ulsad olon baigaasaa tegwel mongol uls undiiguul bosood irndee

suwdaa [37.120.158.3] 2019-06-26 11:24:15

Mandahbayraa minii huu Choijilsurengiin nur ih hudulmur asar ih hulsuu dusluulan baij olj awsan medlegiin alind ch hurehkuee odoo bolij uz

gereltsetseg [37.120.158.3] 2019-06-26 11:23:12

MAndahbayr bol ichxee medehku hudalch gar shuudee ymarsaindaa l harwalt ugluu gej baisan baij udalgui gadaadruu aylan toglolt hiigeel ywchihsan saixan tsairchihsan hulgaichdaa

nomin [37.120.158.3] 2019-06-26 11:18:20

tiinshee Mandahbayr yg yuu hiisen ym zindaa san zindaa sait geh met ym l baiguulsan baih gewch Choijilsuren yu hiij buhel buten uuriin unench hudulmuuruuruu udii zeregt hursen hun Mandahbayr hudlaa CHoijilsureng mungu gd harchihsan ene bol unen baihaa sursan zangaaraa shantaajilj mungu oloh ged baih ym ingej baij shoroo umhehwiidee

Зочин [185.232.21.220] 2019-06-26 11:14:41

Nudniih ni buh bulai ni ilrenedee udku Mandakhbayar

Зочин [185.232.21.220] 2019-06-26 11:13:46

Yostoi neg uuruu sain ner zuuj bga hernee tsaanaa mungu ugaaj bga zewuun gardaa mandakhbayar

Зочин [185.232.21.220] 2019-06-26 11:12:15

Уйлаад жинхнээсээ муу үйлээсээ уучлалт гуйнадаа ШАНТААЖ МАНДАХБАЯР!!

Марлаа [94.176.148.171] 2019-06-26 11:10:58

Мандахбаяр ч найзалж явсан найзаа мөнгөнөөс болж түлхдэг өөдгүй эр шүү дээ нөхрөө түлхэж чаддаг хүн бусдыг яаж ч шантаажилж зовоож байж мэднэ дээр нь маш олон телевиз радио сайтуудыг хятадын хөрөнгө оруулалтаар авчихсан тэрүүгээрээ маш олон газрыг шантаажилж яваа нь сонсогддог одоо тэр Монгол уурхайг унагааж оронд нь хятадуудыгаа оруулах гээд л өлбийж яваа нь тэр чи олон Монгол айлийн залуучуудыг зовоох гэж байгаагаа мэдэж байна уу Мандахбаяр новшоо !

saraa [84.39.112.147] 2019-06-26 11:10:53

setguul zuig balalaj bgaa hvndee ene hvn chin hudal huurmag jujigees oor hiij chadah ym bhku

Зочин [185.232.21.220] 2019-06-26 11:10:11

Энэ Мандахбаяр боль2 дандаа нэг хөгийн ажил хийнэ. Өөрийн гэсэн хэвлэл мэдээллээрээ сүрдүүлж шантаажилж мөнгө олдог ажилтай. Ард түмний итгэлээр халхавч хийж мөнгө олдог ажилтай.

boldbaatar [202.9.42.153] 2019-06-26 11:09:27

mandah bayriig mednee omnogovit shantaaj hiij ywdag nohor shantaaj n amjilttai ywbal omnogovit bdag hause daa uuj idej nargij tsengej ywdag

Зочин [202.9.42.153] 2019-06-26 11:04:18

Хэрвээ газар нутгаа хамгаалж байгаа бол ганцхан Чойжилсүрэнрүү биш бусад уул уурхайг ч гэсэн нийтэд мэдээлэлж тэмцэх бсан даанч нээрээ л Чойжилсүрэнгээс л мөнгө харж байгаа. Сурсан ажил нь шүүдээ.

Худлаа гар [66.181.161.19] 2019-06-26 11:01:55

мандахбаяр гэдэг поп залуу удахгүй та нарыг мартана дөө

Сүлдээ [202.9.42.153] 2019-06-26 10:59:36

Мандахбаяр новш Монголын сэтгүүлзүйг шороотой хутгасан новш чамшиг юм сэтгүүлчдийн холбоог хувьдаа ашиглаж өөрийнхөө эрх ашгийг хангаж ичихгүй газар газрыг очиж шантаажилж явах ч гэждээ хогийн эр муугаа үзнээ чи

altansuwd [202.9.42.153] 2019-06-26 10:58:41

shantaaj mandahbayr ym chin shantaajilj olson heden haltar togrogooroo ymaa hiij ywaa bailgudee setguul zuig buzarlaj bga xvndee

Batbaatar [202.9.42.153] 2019-06-26 10:57:18

Ene hogiin shantaajiig shorond n hataagaachee

би [202.70.44.46] 2019-06-26 09:33:34

баялгийн хараал аа гэж байдаг л байх

Dgzv [139.5.218.42] 2019-06-26 09:22:13

Мандахбаяр гэдэг хүнийг дэмжинээ. Аль нь илүү хар вэ гэвэл мэдээж Чойжилсүрэн. Үгээр нь биш үйлдлээр нь хүнийг дүгнэнээ.

үхэр монгол [66.181.185.41] 2019-06-26 09:14:54

ямарч л байсан газар шороогоо ухаж зарж мөнгө олж хагарталаа баяжиж байгаа шуналууд л буруутай муу аргаар олж буй мөнгө рүү шантааж хийж авах гэж буй шунал бас эвгүй баагий.алалц алалц бие биенээ алж монголыг цэвэрлэ.

Зочин [103.229.123.67] 2019-06-26 09:12:55

haravaas sejgiin hudlaa zaluu. suuliin yed iim hudal temstegchid ihbii bolloo. muuhai haragdah yum daa

зочин [66.181.188.138] 2019-06-26 09:11:47

тэр мандахбаяр нь ман ын намын хорооны дарга байж яаж яваад сэтгүүлчдийн дарга болчихдог байнаа . манай сэтгүүлчид манд худалдагдчиж

Зочин [64.119.18.122] 2019-06-26 08:38:27

Увс чойчоо хүн биш Увс гүзээ мах биш

Зочин [66.181.161.12] 2019-06-26 07:35:17

Мандахбаярыг сайн мэднэ жинхэнэ шантаажчин гардаа Энэ новш 2002 оны үед хувийн амьдрал урт чихт гэх мэт тэр үед гардаг байсан шар сонингуудад сэтгүүлчирхүү юм хийдэг байсан тэр үедээ жинхэнэ хүн шантаажилж мөнгө салгах луйвард суралцсан бас болоогүй хүний амьдралаар тоглож хөөрхий хэд хэдэн бүсгүйг жирэмслүүлээд хаяж байсан новшдоо

Зочин [202.55.188.42] 2019-06-26 07:27:27

Яаж эн тэнцэх вэ? Монгол улсын түүхэнд Чойжоо шиг тѳрийг зайдалж тѳсвийг нь мѳлжсѳн түшээ бараг байхгүй.

Зочин [64.119.19.190] 2019-06-26 10:05:40

Идсэн эрүү хувхайрч идүүлсэн дов ногоон болно гэж үг бий цаг нь ирнэ биз.

Zocnin [68.145.61.75] 2019-06-26 06:14:43

Setguulcn bish hun setguulcndiin negdsen ewleliin darga bolj boldog l yum bhdaa

zochin [66.181.185.151] 2019-06-26 04:16:17

choijilsuren odoo bolio yasan ih mongotei yum we humuus odoo hen ni hen we gedgiig meddeg bolsoon savraa tat baigali ehees holsnii setguulch nertei yumnuud bolildoo her udaan haltar mongo heregleh yum ichij amidar zov amidar

Зочин [59.153.85.125] 2019-06-26 04:08:12

Надад итгээч

Зочин [202.55.188.34] 2019-06-26 03:42:56

Хөлсний бичээчийн хийтлэлиюм шиг л санагдлаа.Наад уурхай чинь ирвэстэй бас нөгөө амиа алддаг залуу ажиллаж байсан газар биз дээ.Монголчууд асуудал босоод ирвэл мартаагүй л байгаа шдээ.Сэтгүүлч нь нэр усаа тавимаар юм.Мөнгө хол явахаа больж байна ш дээ.Салхи нь эргэчихсэн, хүмүүс мэдээллээр ханачихсан, ялгаж дүгнэдэг болсон шүү дээ.Өлсөөгүй л бол илүү юманд гараа дүрээрээ болимоор юм.

зочин [202.9.43.0] 2019-06-27 04:28:24

нэг өлөн бөгс долоогч хөлсний бичээч юм байлгүй дээ чааваас

Зочин [64.119.25.251] 2019-06-26 03:42:47

Одоо Монголын газрын баялгыг ухуулж олборлохыг хэдэн жилээр тур хааж эрэбэ дараатай эмх цэгцтэй лизенцийг олгомоор юм унэхээр газар нутаг суйрч уйлж байх шиг бна сэтгэл овдож бна та бухэн хийж бгаа зуйлээ эргээд хаяа боловч нэг хараач

Монгол [202.126.88.153] 2019-06-26 03:23:14

Бугдийг улсад авчих хэруулгуй болно

Мандахбаяр боль ич [202.21.111.170] 2019-06-26 03:21:04

Манлдахбаяр гэгч СНЭийн ерөнхийлөгч болохдоо л худалдаж авсан ич эхдэн сэтгүүлч ч гэсэн ич \

Zochin [202.126.89.28] 2019-06-26 02:31:05

Choijilsuren bolio. Shunaliin har huudii erlegt odohod munguu avaad yavj chadahguigees hoish.

Зочин [202.179.25.135] 2019-06-26 02:21:03

Чойжилсүрэн мөнгөтэй, сэтгүүлчтэй байж болно. Монголыг цөлмөж, доромжилж болохгүй.


46 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
46 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.