40 гаруй гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойрогтоо танилцуулжээ

Д.Тулга / Улстөр

УИХ-ын Тамгын газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг өчигдрөөс эхлүүллээ.

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханы захирамжаар гурван Дэд ажлын хэсэг байгуулсан. 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байна.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэнгээр ахлуулсан Дэд ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд, олон нийтээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд иргэдээс цаасаар, утсаар, цахим хуудсаар ирүүлж байгаа санал нэг бүрийг цахим программд хэрхэн оруулж нэгтгэх, санал, дүгнэлт боловсруулах, зохион байгуулах талаар УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Тамгын газрын ажилтнуудад мэдээлэл хийлээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11.4-д заасны дагуу УИХ-ын гишүүд орон нутаг, тойрогтоо ажиллаж, олон нийтийн санал бодлыг сонсох, төслийн талаар танилцуулахаар долоо хоног ажиллаж байна.

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэнэ. Энэ ажилд Тамгын газраас дэмжлэг үзүүлж, УИХ-ын гишүүдтэй хамт Хууль эрх зүйн хэлтсийн ажилтнууд болон Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн судлаачид хамтран ажиллаж, төслийн талаар танилцуулах, иргэдийн асуултад хариулах ажлыг зохион байгуулж байна.

Өчигдрийн байдлаар 40 гаруй гишүүн тойрог, орон нутагтаа ажиллаж, 20 гаруй мянган иргэдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулаад байгааг Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн мэдээллийн үеэр онцолжээ.

Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд шаардлагатай тохиолдолд өдөр шөнөгүй, амралтын өдөр гэлтгүй илүү цагаар ажиллаж, иргэдээс ирүүлсэн санал, дүгнэлтийг нэгтгэх болсныг онцлохын зэрэгцээ эдгээр боловсруулсан санал, дүгнэлтийг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий” ажлын хэсгийн Дэд ажлын хэсгийнхэнд энэ сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр болсон тул хариуцлагатай, шуурхай ажиллахыг анхааруулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл

Зочин [183.81.168.2] 2019-06-26 11:11:14

Шодоргос, айдас, хүүдэс гээд яриад явбал хүмүүм ойлгоход хэцүү ээ. Тэгээд л хүрч ирээд ард түмэн дэмжиж байна гээд л авах байхдаа

Зочин [66.181.161.48] 2019-06-26 03:20:45

Энэ УХИ-аар, тэгээд ийм гишүүдээр, иймэрхүү процедураар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг яагаад ч зөвшөөрөхгүй байна!!!

тогтох [202.21.100.210] 2019-06-26 03:04:14

Хүмүүс ч их цэцэрхэх юм ер нь хүмүүсийг ажлыг нь хийлгэвэл яасын хууль боловсруул,сайжруул,сурталчил гэж сонгочихоод тойрогт ийм тийм юм хий гээд аж ахуйн ажил хийлгэх гээд байх ... сайжруулах зүйл байгаагааг нь бид бүгд харж мэдэж байна шүү дээ.

Зочин [202.9.42.54] 2019-06-26 03:32:48

УИХ емнех гишvvд тийм жишиг тогтоосон учраас тэрнээсээ гарч чадахгvй, четгерийн тойроо шиг. Ард тvмэндээ уриалж бна хуулиараа УИХ нь хууль тогтоох ажлаа хий, ЗГ нь хуулийг хэрэгжvvлж аж ахуйн ажлаа хий гэдгийг шаардаж сурмаар бна.

Иргэн [202.131.228.50] 2019-06-26 02:50:54

Энэ ард нийтийн санал авах процесс уу? Эсвэл санал авсан болох гэсэн үйлдэл үү? Монголын ард түмний хэдэн хувь нь инт. сүлжээтэй байна. Энд бичсэнээр 28 хүртэл санал авах бололтой юм.. Ийм хугацаатай санал авч болохгүй ээ. Хуулиар тогтоосон хугацааг барь тэгээд зарла.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.