Хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

Д.Тулга / Нийгэм

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 17:51:00

WDImNg http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [202.179.31.109] 2019-06-28 06:59:34

Тоотой яриач. яг юу хийх юм хэдий хугацаанд ?

Зочин [66.181.178.134] 2019-06-28 06:58:22

Hugatsaa bga yu?

Зочин [182.160.36.23] 2019-06-28 05:59:09

Хэн түгжрэлийг чинь бууруулж өгөх юм бэ?

Зочин [202.9.43.161] 2019-06-28 05:14:51

Нэг зуйл орхигдуулсан байна улаанбаатарт жуулчдад зориулсан явган аялалын маршрут гаргаарай хэдэн музейгээ гандантай холбоод тохилог ногоон гудамжууд хийгээд гандан луу ялалтын талбайгаас чиглэсэн цэцэрлэгт оргон чолоо хийж болно хэдэн айлын хашааг тороос ханатал нь монгийг нь толоод худалдаад авчих хэдэн айл бизнес хийх монготэй болно л биз гарсан зайгаа тултал нь шое тохижуулаад гандан луу очдог гудамж. Гарга гудамжаа дагаад худалдаа уйлчилгээ нэмэгдэнэ

Зочин [202.9.43.161] 2019-06-28 05:10:08

Болж байна аз жаргалтай улаанбаатар гэх мэт хийсвэр ур дунг гь тодорхойлох боломжгуй поп уриа дэвшуулээгуй нь зов


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.