Хүрмэн эмийн сан тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байжээ

Д.Тулга / Нийгэм

НМХГ-аас Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний автобусны буудлын арын 62-р байрны 46 тоотод байрлах Ааг фарма ХХК-ийн Хүрмэн эмийн санд хяналт шалгалт хийгдлээ. Шалгалтаар тус байгууллага нь эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан ба өөр хаяг дээрх эмийн сангийн тусгай зөвшөөрлийг эмийн сандаа байрлуулсан байв. Иймд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэрэг нээн ажиллаж байна.

Мөн Насны зам ХХК-д цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар зам, барилгын ажлын зузаан, чийг, нягтыг тодорхойлох цөмийн хэмжүүр багажийг тусгай зөвшөөрөлгүй, цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангаагүй байранд хадгалж байсан зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, тус цөмийн хэмжүүрийг прокурорын тогтоолоор 3 сарын хугацаагаар хэсэгчлэн түр зогсоож, зөрчил дутагдлыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгаврыг хүргүүлж, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийллээ.


Сэтгэгдэл

Зочин [139.5.218.31] 2019-06-30 23:24:23

Хамгийн муухай эмийн сан шүү хүмүүсийн зан харьцаа авах юм бхгүй ёстой соёлгүй ааштай эмийн үнэ тэнгэрт гарсан үнэтэй. Тунилийн ар тал зүүн дөрвөн замийн эмийн сангуудийн тэр дотор нь ажилладаг улсууд гэж нарэа ёстой аймаар дан хөдөөний мангар гарууд хотын соёл мэдэхгүй тэр гар хумс нь хир орсон тийм л хүмүүс байсан шүү эмийн үнэ дэндүү үнэтэй зохицуулах хүмүүс байдаг юм уу монголд

Зочин [66.181.185.228] 2019-06-28 09:31:48

ter tusgai gedeg algiin chinee tsaasaa ugchuuch de... hyrmen bol sain l aptek shd


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.