Маргааш "Шарилжгүй Улаанбаатар-4" аяны их цэвэрлэгээ болно

М.Амаржаргал / Нийгэм

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ‘’Харшлын эсрэг хамтдаа’’ уриатай Шарилжгүй-Улаанбаатар-4 аяныг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадах, тайрах, тархалтыг бууруулах, ногоон масс болгон ашиглах мэдээллийг иргэдэд өгөх, тус үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм.

Шарилжгүй-Улаанбаатар-4 аяны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 29-нд буюу маргааш 11:00 цагаас дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээг зохион байгуулна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд та бүхэн хөл газрын ургамал, шарилжны цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.


Сэтгэгдэл

444 [203.91.112.66] 2019-06-28 09:29:48

шарилжаа зулгаалаа хогын машин ачихгүй бнаа заавал шуудайнд хий гээд юун шарилжгүй уб зулгаасан нь үнэртээд бүүр хэцүү бна баянгол дүүргийн хот тохижилт ,шинэ өргөө 2 -д зөндөө дуудлага өглөө ирэхгүй бнаа 5 сард Одонтуяад хэлнэ гэж ачуулсан одоо хэнд хэлнэ гэж ачуулах уу баянгол дүүрэг ажлаа хиймээр бнаа

Зочин [202.9.43.161] 2019-06-28 07:14:01

Юм л бол аж ахуйн нэгж гэж байх юм дарамтлаж чаддаг нь дуургийн хэдэн худалдаа уйлдвэрлэл эрхлэгч нар гэртээ зугээр сууж байгаа тэтгэвэрийнхэн ажилгуй иргэдээ оролцуулаад шарилжаа зулгаавал яасан юм татвар толдог хэд чинь ямар ч завгуй оглоо эрт гараад орой ирээд хоолоо ч хийж идэж амжихгуй явах юм байна шуу дээ

Зочин [202.179.31.109] 2019-06-28 06:58:26

Шарилжаа УИХ гишүүд болон дүүргийн дарга нар гарч зулгаагаач !

mal [64.119.19.190] 2019-06-28 05:21:48

ene sharilj zulgaaj bgaa humuus yadaj mask ugchij boldgui mu


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.