Э.Анхбаяр П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд IV байр эзэлжээ

М.Амаржаргал / Энтертайнмент

Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаяр суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд IV байр эзэлжээ. Шийдвэрлэх III шатны шалгаруулалтад ур чадвар ойролцоо манай Э.Анхбаяр, Грекийн дуучин Жеоржиос Александрос Ставракакис, БНСУ-ын иргэн, ХБНГУ-ын Хановер хотын Дуурийн театрын гоцлол дуучин Чи Хун Ким, Санкт-Петербургийн Мариинский театрын гоцлол дуучин Мигран Агагжанян гэсэн дөрвөн дуучин оркестртой дуулж тэргүүн байрын төлөө өрсөлдсөн байна. Тэд хоёр, хоёр бүтээл үзэгчдэд хүргэсэн аж.

Шүүгчид тэргүүн байрыг Жеоржиос Александрос Ставракакис, хоёрдугаар байрыг Чи Хун Кимд, гуравдугаар байрыг Мигран Агагжанянд, харин дөрөвдүгээр байрыг манай улсын баритон Э.Анхбаярт, тусгай шагналыг ОХУ-ын дуучинд олгожээ. 60 жилийн түүхтэй П.И.Чайковскийн нэрэмжит уралдаанд материалаа илгээсэн дэлхийн 800 гаруй дуучнаас тайзнаа дуулж шалгуулахаар уригдсан 60-д багтаж, улмаар шилдгүүдийн эгнээнд жагсаж, тэргүүн байрын төлөө өрсөлдөн IV байр эзэлнэ гэдэг өндөр амжилт, нэр төрийн хэрэг юм.

Гоцлол дуучин Э.Анхбаяр Монгол Улс Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан. Харин одоо Улсын филармонид гоцлол дуучнаар ажиллаж байна.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:53:45

6QKcc8 http://pills2sale.com/ levitra nizagara

he [36.110.192.174] 2019-06-30 03:30:26

BAYAR HURGEYE! SAIKHAN DUUCHIN DAA! CARDIFF-t TURUULEEREI! AMJILT AMJILT AMJILT!

зочин [66.181.176.131] 2019-06-29 00:37:14

Баяр хүргэе, залуу хүнд олон уралдаан байна, хичээгээрэй, чи чадна.

Зочин [66.181.161.7] 2019-06-28 13:59:44

Мундаг шүл

Зочин [43.242.242.128] 2019-06-28 07:39:34

Congratulations on your success !


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.