БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байхыг зөвлөж байна

М.Амаржаргал / Нийгэм

Аялал жуулчлалын улирал болж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ыг зорьж буй монгол иргэдэд онцгойлон анхаарах зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.

-БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ-

  • БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлэхгүй байх
  • БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх
  • БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ
  • БНХАУ-ын хилээр 20.000 юань буюу 5000 хүртэл ам долларыг биедээ авч орохыг зөвшөөрдөг. Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.
  • БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх
  • БНХАУ-д зорчихдоо бусдын дайвар зүйлсийг /Дайвар зүйлст хар тамхи, ангийн эд зүйлс, алт, сум гэх мэт хориотой зүйл байж болзошгүй/ авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.
  • Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх
  • Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Zochin [66.181.161.113] 2019-06-28 23:49:12

Hytadaas tonog tuhuurumj avahaar ayvbal 20000 deesh unteig ayj avah be

Зочин [223.11.137.149] 2019-06-30 02:46:20

minii duu olon ulsiin kart gej bgaa teren hiigeed avaad iree

магнай [208.98.222.90] 2019-06-28 16:03:18

20000юань:$5000=$4, нэг юань $4 болчихсон бол сайхан л байна.

avch bolno . [185.39.141.87] 2019-06-28 12:28:01

nertei ustai hayag adres tai zurag hurugtei ni kameriin bichleg hiigeed . achaag ni barimtjuulan achaag ni av ... .. asuudal bolbol achaanii ezen deer hereg vvsgeh huuli garga . tegeed hvmvvs achaa avahgvi bish ........ achaagaa hvnd guij daidaggvi bolno ....... hvnd sain sanaj tus hvrgeh gesen vilesten ni yaagaad hohirch vldej .... niigmiig hend ch itgej bolohgvi gesen amin huvia hicheesen . birdnvvdiig turuuldeg mongoliin turd shurhalsan hulgaich amia hicheesen tsagaan zahtanuufaas hezeee angijrah ve.. .. ... hulgaichuudiin am al dagz serel vnendee eeden holildoj duuschee . set tvgei mongolchuudaaa !!!!!!!!!!! ev eee hicheej amidartsgaa ..

Зочин [59.153.115.230] 2019-06-28 08:57:36

Анхааруулга егсенд баярлалаа. Бээжин нисэх гэж байхад БуянтУхаа бвйцаан енгеруулэхийн ажилтан гаалийн зурвас енгерсний дараа дипломат хар цунх аваач зендее гуйсан. Намайг татгалзахаар дараагийн хунээс асуусан. Ийм явдлыг зогсоох естой.

Зочин [202.9.42.193] 2019-06-28 11:52:30

яасан айхтар юм бэ нэр усы нь тодруулахгүй , юу ч дайж явуулдаг юм билээ хэн мэдлээ аймшигтай юм

Зочин [64.119.16.138] 2019-06-28 07:56:24

Orkuudaa!!!


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.