О.Энхнаран: Z үеийнхэн гадагшаа тэмүүлж байна

Б.БУРМАА / Боловсрол

Мэдээлэл технологийн эрин үед төрсөн “Z” generation буюу мэдээллийн зууны өсвөр үеийнхэн гэж сүүлийн үед ихээр ярих болсон. “Z” үеийнхэн гэж 1997-2012 онд төрсөн хүүхдүүд бөгөөд тэдний онцлог нь техник, технологийн мэдлэг сайтай. Мөн түүндээ тулгуурлаж, нийгмийн харилцаанаас илүү онлайн харилцааг илүүд үздэг. Тэдний сэтгэлгээ илүү глобал шинжтэй байдаг. Z үеийнхэн нийгэмд эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид байхыг хүсдэг. Тиймээс эх орны ирээдүйг бүтээлцэх эрхэм “Z” үеийнхний санал санаачилгыг урт хугацааны хөгжлийн бодлогод тусгах нь чухал юм. Тэдний оролцоо, идэвх санаачилгаас эх орны ирээдүй шалтгаална. 2010-2030 оны хооронд Монголд “ХҮН АМЫН ЦОНХ ҮЕ” нээгдэх бөгөөд энэ жилүүдэд залуучуудын нийгэмд гүйцэтгэх үүрэг хамгийн их байна гэсэн үг.

Тэдний өмнө тулгамдах асуудал ч нийгмийн зонхилох сэдэв байх болно. Одоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд ирж яваа цагийн өнгийг мэдэрдэг, алсыг харах чадвартай, аливаа асуудлуудыг шийдэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй, онол хийгээд хүнлэг мэдрэмжийг хослуулж чадах “Z” үеийнхэн улс орны ирээдүйн жолоог гартаа атгах юм. Бид Z үеийн төлөөлөл болсон “Лидер сурагч” академийн зөвлөх тэргүүн О.Энхнарантай Монголын ирээдүйг бүтээх нэгэн иргэнийх нь хувьд ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа талаар нь ярилцлаа.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг О.Энхнаран гэдэг. Би зургаан жил илтгэл мэтгэлцээнээр хичээллэж байгаа. “Лидер сурагч” академи гээд хүүхдийн өөрөө удирдах байгууллагад дөрвөн жил тэргүүний ажил хийгээд өмнө жил төгссөн. Одоо хоёрдугаар курсын оюутан. Хүүхдийн оролцооны байгууллагад багаасаа яваад найзууд, хүүхдүүдэд зөвлөгөө өгч, илтгэл тавьж, өөрөө өөрийгөө олоход нь тусалдаг болсон.

generation z зурган илэрцүүд

-Z үеийнхэн гэж их ярих болж. Яг ямар хүүхдүүдийг Z үеийнхэн гэж тодорхойлоод байна?

-Бүх зүйл нь боломжтой, бүх зүйл нь нээлттэй, үзэл бодлын хязгааргүй давалгаа, урсгал дунд яваа үеийнхнийг хэлж байгаа юм болов уу. Магадгүй өөрөөс нь бүх зүйл шалтгаалах үе гэж хэлж болох байх. Одоо хөгжихийг хүсвэл хөгжиж болно. Хөгжихийг хүсэхгүй бол зүгээр сууж байсан ч болно. Гэхдээ хоорондоо хязгааргүй уралдаж, хязгааргүй хөгжих ёстой мөртлөө хэн ухаарсан нь хөдөлж чаддаг тийм л үе. Магадгүй бидний өмнө үед бүх хүүхдүүдийг тэгшхэн сурч боловсруул, нэг зиндаанд байлга, бүгдийг нь их сургууьд оруул гэж зааж зөвлөдөг байсан бол өнөөдрийн Z үеийнхэн гадаадад сурах гээд их сургуульд орохгүй нэг жил өнжиж байна. Зарим нь өөрийнхөө хүсэл сонирхлыг үнэхээр олоогүй учраас нэг жил ажил хийж байгаад хүссэн мэргэжлээрээ суръя гэж байна. Ээж аавууд нь ч ойлгодог болчихсон. Ер нь хүслээрээ үе гэж хэлж болно.

-Ойрын 25 жилийн ирээдүйгээ хэрхэн харж байна вэ?

-Магадгүй ирээдүйн 25 жилийг одоо байгаа энэ бидний үеийнхэн өөрсдөө бүтээх байх. Магадгүй биднийг удирдаж байгаа төр засаг, ах эгч нар биднийг сонсдог, бидний хийх гэж байгаа зүйлийг ойлгодог, дэмждэг байх юм бол бид хүссэн ирээдүйгээ бүтээж чадах байх. Бидний хүссэн ирээдүй хүн чанараар өрсөлддөг ирээддүй байх болов уу. Хэн нэгэндээ үргэлж туслахыг хүсдэг, бие биедээ үнэгүй хөгжлийг тараадаг тийм л үе байгаасай гэж хүсч байна. Тэнгэр баганадсан өндөр барилгуудаас хөгжлийг дүгнэж болохгүй байх. Бүх хүн авьяастай, бүх хүн чадалтай байх албагүй. Монголд яаж хөгжлийг бий болгох вэ гэхээр залуу үе бие биенээ дэмждэг, олон төрлийн зүйл хийж чаддаг байх юм бол хөгжинө. Ээж аав хоёр маань надад олон зүйл рүү тэмүүлэхгүйгээр нэг л зүйлээ барьж яв гэж сургадаг байсан. Гэтэл би гадаадад сурч байхдаа олон орны залуустай өрсөлдөх болоход маш олон талын авьяастай, олон талдаа хөгжсөн байдаг юм байна. Тэд арван жилийн боловсролоос амьдралын боловсролыг олж авдаг юм билээ.

-Z үеийнхэн та нар гадагшаа тэмүүүлэх болсон гэдэг үнэн үү?

-Яг үнэндээ тийм. Солонгост байж байхад, өөр гадаад улсаас солилцоогоор очоод сурч байгаа улс орнуудын хүүхдүүдийн үзэл бодлыг их сонсдог. Тэд ерөөсөө өөрсдийн ирээдүй гэхээсээ илүү эх орны ирээдүй гэж ярьдаг юм байна. Магадгүй миний сонгосон мэргэжил ирээдүйд эх оронд маань ингэж нөлөөнө гэж ярьдаг. Гэтэл манай улсад найзуудаасаа асуухад би тэнд очиж, гадаадад очиж Apple корпорацид ажиллана гэж ярьж байна. Apple-тай өрсөлдөхүйц компанийг Монголдоо байгуулаад, тэдэнтэй өрсөлдөхүйц хөгжлийг Монголд бий болгоё гэж боддог залуус цөөхөн болчихсон. Яг үнэндээ эх орныхоо төлөө гэсэн залуу үе байхгүй бол хэчнээн эх орон гэж орилоод ч нэмэргүй. Ажиллахыг хүссэн хүмүүс нь гадаадад ажиллахыг хүсч байгаа учраас хөгжүүлэх хүнгүй болно энэ эх орон.

гэр хороолол зурган илэрцүүд

generation z зурган илэрцүүд

-Тэгээд яах ёстой вэ чиний бодлоор?

-Гадагшаа явж байгаа залуучууд, найзууддаа би “Буцаад ирээрэй” гэж үргэлж хэлдэг. Би АНУ-д нэг жил байж байгаад Монголдоо ирэх үед надад агаар нь маш сайхан санагдаж байсан. Тэгээд бас МИАТ-ын нэг ажилтан “гэртээ тавтай морил” гэж хэлж байсан. Тэр үед миний сэтгэл хөдлөөд, нулимс асгарч байсан. Тэр үед би “Би гэртээ байх ёстой юм байна гэж бодсон. Хүн гэртээ байхдаа гэрээ цэвэрхэн байлгахыг хүсдэг, гэрээ гоё, үргэлж дулаахан байлгахыг хүсдэг шүү дээ. Би гадаадад байхдаа Монгол гэдэг улсаа л хамгаалж, хүмүүст танилцуулж байсан. Тэр үедээ л харийн орныг гэрээ гэж өнгөлөх ёсгүй юм байна гэдгийг ухаарсан. Гадаадад монголчуудад нэгнийгээ хүндэтгэдэг “та” гэдэг үг байдаггүй. Тусархаг, найрсаг зан байдаггүй. Бид дотроо байгаа энэ сайхан бүхнээ харж, харуулж чадвал залуучууд эх орондоо үлдэх байх. Миний найзуудын арван хүүхэд тутмын ес нь гадаадад сурдаг. Тэдний тав нь бараг эргэж ирэхгүй гэж ярьж байна. Уг нь ирээдүйн энэ эх орны эзэд бид шүү дээ.

-Энэ бүхэнд томчууд, төр засаг буруутай юу?

-Мэдээж. Би хүүхдийн байгууллагад дөрөв таван жил ажиллахдаа хүүхдийг ингэж хөгжүүлье, үнэгүй номын сантай болгож өгье гээд санал бариад төрийн байгууллагуудаар очдог байсан. Тэгэхэд 14 хоногийн дараа хариу өгье гэдэг. 14 хоногийн дараа очиход та саналаа явуулаагүй байна гэж хэлдэг. Тэнд байгаа нарийн бичгийн ажилтнаасаа авахуулаад маш хариуцлагагүй байдал надад мэдрэгдэж байсан. Энэ тухай нь хэлэхээр намайг жаахан хүүхэд гэж ханддаг байсан. Намайг том болчихоод хүрээд ир гэж хэлж байсан. Би насанд хүрчихээд яваад очиход ч гэсэн тэд хариуцлагагүй хэвээрээ байсан. Тийм учраас томчуудын хариуцлагагүй, хүүхдүүдээ үл тоодог тийм хандлага залуу үеийг үргээж байна. Хүүхэд бидний шинэ санааг дэмжихгүй, нөгөө л өөрсдийнхөө боддогоор байлгах гээд байна. Тэгэхээр өнөөх Z үеийнхэн өөрсдийнхөө шинэ санааг хаана хэрэгжүүлэх боломж байна, тийшээ тэмүүлж байна.

generation z зурган илэрцүүд


Сэтгэгдэл

Зочин [59.153.84.194] 2019-07-02 15:25:45

Худлаа дэмий нэр мэр хэлбэрдэж өгөөд. Гадаадад бол Z гэдгийг Зомби л гэж ойлгоно. Сүүлийн үед Z Nation Z War энэ тэр гэсэн зомбитой кино өчнөөн гарсан шүү.

Зочин [202.131.227.178] 2019-07-02 15:06:37

одоо л хөдлөхгүй бол энэ үеийнхэн гадаадад гараад гадаад хүний эрлийз нийллэгүүд боллоо: ЗГ гээл байгаа МАНгасуудаа арилаад өгөөч энэ үеийнийг монголоо мэддэг болгоход бүү саад болооч эртхэн чандар болдог газртаа очоод шавран ханандаа шингээч.

ЗОЧИН [124.158.109.140] 2019-07-02 12:00:02

Мундаг ухаалаг охин бн дэмжиж бн

иргэн [103.9.89.103] 2019-07-02 11:45:45

Z үеийхэн гэж хамгийн дампуу үеийнхэн байна аа... азгүй ч юм уу, хөөрхийс дөөө яана дааа яана

Зочин [167.99.69.94] 2019-06-30 15:58:33

Муулаад бгаа хүмүүс минь тогтож уншсануу? Энэ охин монголдоо л байхыг хүссэн, монголоо хөгжүүлэхийг хүссэн, найзуудаа монголдоо ирэхийг л уриалсан байхын. Яагаад дайрч давшлаад бна вэ? Үнэн шдэ. Хаана ч хүүхдийг ойлгодоггүй, 12 анги төгссөн хүүхдүүд цөм гадагшаа явахын мөрөөдөл, гадагшаа явсан нь эргээ ирэхгүй бх мянаган шалтаг хайн тэндээ шингэх хүсэл бна даа. Төр засаг зөв шийдвэр гаргах зөв хуваарьлалт хийх хэрэгтэй бнаааа

Зочин [64.119.21.111] 2019-06-30 15:53:05

Солонгос улс манай улсаас ядуу буурай байх үед солонгосчууд солонгост ямар ч амьдрал алга гээд эх орноосоо дүрвэж гадагшаа цагаачилж байгаагүй.

Зочин [202.179.31.51] 2019-06-30 15:43:59

Залуу насан дээрээ байсан бүх үеийнхэн залуус авч явна гэдэг л байсан. Тэгээд насаа дагаад жам жамаараа болоод л явдаг юм даа. Юм рихдаа жоохон бодолтой ярих эхрэгтэй.

Зочин [202.179.31.51] 2019-06-30 15:41:36

Z ч гэх шиг угаасаа хил нээгдсэнээс хойш бүгд гадагшаа зүглэсэн. Сүүлдээ гадаадад хүүхэд нь байдаггүй айлтай монголд таарч байсангүй гэж гадныхан ярьсан.

Irgen [59.153.114.186] 2019-06-30 13:03:57

Шал түүхийгээрээ буцаж ирж дээ хөөрхий,тэгээд бас хязгааргүй хөгжинө гэнэ үү.бүх юм хязгаартай байдгийм.

Зочин [139.5.218.35] 2019-06-30 11:58:13

teneg batsaan hudlaa heden blog unshchaad shaaj ogohiimaaa

Зочин [202.126.89.202] 2019-06-30 10:54:21

Мундаг охин шүү зорьсон санасандаа хүрээрэй амжилт жингийн цуваа явж л жингэр ноход хуцжил байг бүү тоо муусайн юу ч чадахгүй хоосон тархинуудын үгэнд бүү эмзэглэ постонд муулаад бгаа малнууд хужаагийнхаа хор идээд хэвтэж байвал таарна

Зочин [218.209.237.148] 2019-07-01 11:28:50

Яг үнэн шүү үхэр нэрэндээ таарсан тэнэгүүд хятадад эзлэгсэн хойноо л үхэр шиг мөөрөлдөнөдөө тэр үед бүх юм дууссан бн

Нүд чих [202.126.88.228] 2019-06-30 10:23:46

Гадаадынхан их л сайхан харагдаж байгаа, цаана нь далд байгаа өмхий муу муухайг харж чадаагүй тул их гоё сайхан санагдана.Тэр хэмжээнд дэврүүн мөрөөдөл төрнө.Тэрийг буруутгах аргагүй.Гэхдээ монгол гэж агуа удам түүхтэй ёс заншилтай амьдралын хэв маяг бусдаас асар өөр тэр нь их бодит байгаль дэлхийтэйгээ ойр амьдардаг ухаалаг зүй тогтлыг аль эртнээс судлаад мэдчихсэн ийм улс орон ард түмнийхээ амьдралаас тасархай юм ярьж болохгүй гэдгийг л өсвөр ирээдүй үеийнхэн яс махандаа тултал ойлгож байх ёстой.Тэгэхгүй бол гадныхны хоол болж устах аюулд хүрнэ. Гадныханд уусч болохгүй л гээд байгаа юм.

Зочин [66.181.183.207] 2019-06-30 10:03:30

хүзүү хоолойдоо хэрээс зүүх ч нэг л биш. оршуулгын гөшөө чолуу нүдэнд харагдах шиг болоод байдгийн.

Зочин [202.126.88.45] 2019-06-30 09:57:18

Бидний хойч үе ийм сонголтоор хүмүүжиж төлөвшиж байна. Энэ ярилцлагыг БСШУСЯ-ны сайд олж уншаасай. Бид (Ээж аавууд, багш, төрийн удирдлагууд) өөрсдийнхөө бодлого төлөвлөлтийг эргэж нэг тольдох хэрэгтэй болсон юм байна шүү.

Зочин [202.9.43.154] 2019-06-30 09:26:29

барууны утсан хүүхэлдэй,,

Ахмад дайчин [103.212.117.144] 2019-06-30 09:21:20

Хүүхдийг ингэж хүмүүжүүлсний үр дүн нь эх оронгүй, уламжлалгүй, гадаадын тэнэг бодол тээсэн мөрөөдөгч болгож амьдралгүй болгож байгаа юм. Ийм тэнэгүүдэд "малчид# эх орныг чинь авч яваа гэдгийг яс маханд нь шингэтэл ойлгуул

Zoogii [172.58.45.228] 2019-06-30 04:19:56

Ulaan budmal yaana daa nuuree ugaaval 7 r angiin bandi shig tsaraitail baigaadaa, argagui dooroo hotdog nii talh shig yumtai bolhoor teriigee dagaj nuuren deeree taalagdsan torh zurdag baih

kkkkk [185.39.141.189] 2019-06-29 22:29:11

genevt master hamgaalna gej irsen hvvhnvvd .. 1.5 jiliig duushaas umnu viz duushaas umnu gadaad hvn olj avna geed 1 undaa avaad baarand l suuj baidag ... haltruudad ashigluulaad bvvr argaa baraad hugshin uvugnii hunjil rvv shurgadag zailuul .. teriigee daguulj mongold irj gerlej mongoloos hasalt hiilgeed butsdag ... tegeed nuhurtei bolchihson geed bodohoor dahiad l baarandaa suusaar baidag amidral .... ted tusuvuus tulburuu hiilgej irsen baidag ... Z veiinhniii bodit amidral erduu l ene ..... eh orondoo huurhii min evdreegvi muruuduj ugnu . hil davlaa .... arhag egeenereesee turshlag hurimtluulan uhaan sanaa ni 380 ergeed duusaa ... shariliin tsetseg zaraad yavdag haltaruudtai yavaldaad alj ugnu . gudamjind nuguudvvl ni mongoloor hvvve yavahuu gej azi tsaraitai heniig ch huhruldun daapaalna . . ene turiig yaana daa

Зочин [64.119.17.218] 2019-06-29 20:33:02

2010оноос хойш төрсөн хүүхдүүд W үедээ орно тэгээд энэ эмгэнийг гишгэж өгндөө кккп

Зочин [80.215.33.109] 2019-06-29 12:59:45

Baclavara gadaadad surgadagiig bolih heregtei yu ch surahguu zuvhun magistr doctoriig l gadaadad surgadag bolgo

Зочин [203.91.115.37] 2019-06-29 19:56:46

Гадаадын бакалаврын сургалтын чанар хамаагүй сайн шүү энд огт үздэггүй мэдлэг заадаг

Зочин [202.9.43.193] 2019-06-29 12:53:15

борвиныхоо баасыг арилгаж чадаачгүй байж том том юм ярьдаг пацаанууд их болжээ

Зочин [64.119.16.182] 2019-06-29 15:38:46

Үг бүрийг нь тогтоод унш даа баас шээс гэж бичиж суухаар өмхий тролл оо

zochin [185.39.141.189] 2019-06-29 12:35:56

hii demiirch baihaar saraa saidad saltaa laltaagaa shalguul.!

Зочин [66.181.161.118] 2019-06-29 17:24:45

Тархиа цэнэглээч

зочин [112.72.11.107] 2019-06-29 11:38:50

За даа хэрэгтэй хэрэггүй z жи ми ч гэх шиг нэг л их гадаад мадаадад гарч сурна ч гэх шиг. За зайлаа

Зочин [122.201.22.118] 2019-06-29 11:28:04

Ene surug yum bicheed hun muulaad bgaa humuus uursduu yu hiij bodoj amidardag bol doo. Aimaar shuu.

зочин [202.55.191.130] 2019-06-29 11:14:53

инээд хүрчихлээ түүх,ёс заншлаа хир мэдэх бол доо

би [202.126.88.69] 2019-06-29 10:41:26

хөх инээд хүрч байна .

Зочин [59.153.113.74] 2019-06-29 10:29:25

МЭРГЭН ЖАРААХАЙНУУД ИХ БОЛЖЭЭ.

Зочин [202.21.108.229] 2019-06-29 18:19:58

thh ta naras l deer

Зочин [103.212.117.129] 2019-06-29 09:53:04

Хэдхэн жилийн дараа эмгэн болно гэдэгтээ энэ орк охин яаж ч төсөөлөх вэ дээ, гадаадуудад хусуулаад хар тамхиа ганц хоёр сорсон шиг явж байхад чинь амьдрал чинь дуусна,Z үеийнхэн минь

Зочин [66.181.161.118] 2019-06-29 17:23:52

Будуулэг амьтан

Зочин [103.229.123.239] 2019-06-29 09:31:15

yu ch hiij chadahgui, yu ch hiih huselgui hirnee aylaha tansaglahaa umnuu baridag l uye dee....

Эх оронч [202.9.43.121] 2019-06-29 08:34:46

Мундаг ухаалаг охин

Зочин [64.119.16.182] 2019-06-29 15:40:17

Яаг үнэн ирээдүйг эд авч явна

Зочин [66.181.161.108] 2019-06-29 10:40:24

Маш их ухаалаг охин байна. Бахархаж бна. Өөр шигээ бодолтой олон найзуудад нөлөөлөл бий болгоорой.Та нар ирээдүйг авч явна шүү.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.