Д.Трампын санал болгосон хүнийг эргүүлэн татлаа

Д.Тулга / Улстөр

АНУ-аас НҮБ-д байнгын төлөөлөгчөөр суулгахаар нэр дэвшүүлсэн хүн Канадад суух Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа 300 хоногт нь ажлын байрандаа байгаагүй нь илэрч, конгрессоор шүүмжлүүллээ. Дональд Трампын нэр дэвшүүлж буй Келли Крафтыг (Kelly Craft) 2017 оны X сард АНУ-аас Канадад суух Элчин сайдаар томилогдсон аж. Тэрээр албан ажилдаа хайхрамжгүй ханддаг нэгэн болохыг мэдэж томоохон шүүмжлэлийн бай болоод байна. Тэрээр 2018 оны III сараас IV сарыг хүртэлх хоёр сарын хугацаанд ажлын 54 хоногийн 45-д нь ажлын байрандаа очоогүй ажээ. Түүнийг эх орноо төлөөлөн харийн оронд суух боломжгүй хэмээн үзсэн хүмүүс олон байгаа учир томилгооноос татгалзахаар болжээ.