Ө.Өнөмөнх: Сүүлийн үед өсвөр наснаас идэр нас хүртэлх эмэгтэйчүүд тамхинд донтох эмгэгтэй болж байна

Aдмин / Эрүүл мэнд

-АРХИ, ТАМХИ, ХАР ТАМХИ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ ЭМҮҮДЭЭС ИЛҮҮ ДЭЛГЭЦИЙН ДОНТОЛТ ИХЭЭР НЭМЭГДЭЖ БАЙНА-

Бид амралтын өдрөөр төрөл бүрийн сэдвээр мэргэжлийн эмчээс яриа явч уншигчдынхаа эрүүл мэндийн боловсролд мэдлэг нэмж байгаа. Энэ удаад мансуурал, түүний хор уршгийн талаар БЗД-ийн Эрүүл Мэндийн Төвийн Сэтгэц Наркологийн багийн ахлагч, Сэтгэцийн эмч Ө.Өнөмөнхтэй ярилцлаа.

-Ярилцлагынхаа эхэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын талаар уншигчдадаа мэдээлэл өгье?

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэдэг нь донтуулах болон сэтгэцэд хүчтэй нөлөөлөл үзүүлдэг эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлүүд байдаг. Давамгайлан хүний уураг тархинд нөлөөлж, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг цочроож сэтгэцийн хөөрөл, сэтгэлийн баяслыг төрүүлдэг. Түүнчлэн хий үзэгдэл буюу цагаан солио үүсгэх, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дарангуйлж, булчин сулруулах, нойр хүргэх, мэдрэл тайвшруулах, сэтгэлийн түгшүүрийг номхотгох зэрэг үйлчлэлийг үзүүлэх чадварыг өөртөө шингээсэн байдаг. Эмнэлгийн бус зориулалтаар замбараагүй хэрэглэвэл биеийн болон сэтгэцийн хамааралд оруулж, донтох эмгэгт хүргэдэг эм бодисуудыг мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис гэж тодорхойлно. Сэтгэцэд нөлөөт эмэнд мэдээ алдуулагч буюу геройн, морфин, демидрол, кодеин ордог. Харин тайвшруулах, нойрсуулах, гипнозжуулагчийн төрөлд архи, фенобарбитал, кетамин зэрэг бодис багтдаг.

-Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийг удаан хугацаанд хэрэглэвэл хүний бие махбодид ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Мансууруулах бодисын хор уршгийг тоочоод баршгүй. Оюуны чадварууд алдагдаж, сэтгэл зүй болон биеийн хараат байдал үүсдэг. Мөн зүү тариурыг дундаа хэрэглэснээс ДОХ/БЗДХӨ, гепатитын халдвар авах, тараах аюултай. Үүнээс гадна бэлгийн сулралд орох, үргүйдэл үүсэх, ургийн гажигтай хүүхэд төрөх зэрэг олон сөрөг үр дагаврыг нэрлэж болно. Мансууруулах бодисыг их тунгаар хэрэглэсэн үед шууд үхэлд хүргэх хүртэл аюултай байдаг.

-Донтолт гэж юу вэ, донтолтод хүргэж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Донтолтын үед хүнд бие махбодийн, нийгмийн, сэтгэл зүй болон оюун санааны хараат байдал үүсдэг. Донтолттой хүн хараат байдалд орсноор бие махбодь, сэтгэл зүйн тэнцвэртэй, тогтвортой байдал алдагдаж, зан үйлийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Донтолт нь дотроо маш олон төрөл байдаг. Харин донтолтод хүргэдэг хүчин зүйлс нь хүн бүрт харилцан адилгүй байдаг нь тэдний ярианаас ажиглагддаг. Жишээлбэл, нийгэм, хамт олон, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл нь донтолтод асар их нөлөө үзүүлдэг.

-Аль төрлийн донтох эмгэг элбэг тохиолддог вэ?

-Одоо сүүлийн үед архи, тамхи, хар тамхи болон сэтгэцэд нөлөөт эмүүдээс илүү дэлгэцийн донтолт ихээр нэмэгдэж байна гэж үзэж байгаа. Бага насны хүүхдүүдээс эхлээд бүхий л насныхан сошиал ертөнцөөр аялж, мэдээлэл авч, түгээж байгаа ч дэлгэцийн донд өртөөд байгаагаа мэдэхгүй байна. Гар утас нь хүрээлэн буй орчноос чухал уу, эсвэл үгүй юу гэдэг асуултын хариуг хүн бүр бодох хэрэгтэй. Ухаалаг утсанд донтсон өсвөр насныханд хичээлээ таслах, үе тэнгийнхнээсээ харилцаагаа таслах, зан авир өөрчлөгдөх, элдэв гэмт хэрэгт орооцолдох зэрэг сөрөг нөлөөлөл их ажиглагдах болсон. Томчууд найзтайгаа хэдэн минут ярихын тулд бага насны хүүхдэдээ утсаа өгч тоглоом, дуу тавьж өгч байгааг та бид өдөр тутамдаа харсаар дасал болчхоод байна. Томчууд ч гэсэн ухаалаг утсанд донтсоноос болж ажлын бүтээмж нь буурдаг. Хамгийн гол нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүй болж, хүйтэн хөндий харилцаа ноёрхоод байгаагийн ганц буруутан нь гар утас болчхоод байна. Аймхай болох, сэтгэн бодох чадвар нь буурах гээд донтолтын сөрөг нөлөөг тоочоод барахгүй. Өдөр бүр харж болох сонгомол жишээ гэвэл селфидэх. Ингэхдээ өөрийнхөө төгс дүр төрхийг гаргаж авахын тулд янз бүрийн байрлалаар зургаа дарж, тэр нь таалагдахгүй бол өөрийгөө голох, сэтгэл гутралд орох, бухимдах, бусдыг үзэн ядах зэргээр сэтгэл зүйд нь өөрчлөлт орж, юу ч хийж болзошгүй байдалд ордог. Эдгээр тохиолдол нь амьдралын буруу хэв маягтай холбоотойгоор үүсч байгаа юм. Мөн сүүлийн үед өсвөр наснаас идэр нас хүртэлх эмэгтэйчүүд янз бүрийн шалтгаантай тамхинд донтох эмгэгтэй болох нь ихсэж байна.

-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх болон шалтгаанаа хүмүүс хэрхэн тайлбарладаг вэ. Дийлэнх хэсгийг ямар шалтгаан эзэлж байна?

-Маш олон тохиолдлоос авч үзэхэд дийлэнх хувийг анх сонирхож үзээд донтчихсон хүмүүс эзэлж байна. Мөн орчин, гэр бүл, найз нөхдийн сөрөг нөлөө, сэтгэлзүйн тэнцвэргүй байдал нь нөлөөлж байгаа. Нөгөө талаараа хувь хүний онцлогтой ч холбоотой байх нь бий.

-МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ "СОНИРХООД ҮЗ" ГЭСЭН БУСДЫН ШАХАЛТААР ХЭРЭГЛЭДЭГ ТОХИОЛДОЛ ИХ БАЙНА-

-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмээс хамааралтай болоход юу нөлөөлж байна. Та тодорхой жишээн дээр тайлбарлаад яриад өгөхгүй юу?

-Анх “Сонирхоод үз” гэсэн бусдын шахалтаар хэрэглэдэг тохиолдол их байна. Ингэхдээ дахин хэрэглэхгүй байж чадна гэж боддог ч санаснаар нь болдоггүй нэг л мэдэхэд хэрэглэгч болсон байдаг. Үйл явц нь их алгуурхан, хүнд мэдэгдэлгүйгээр лавширдаг. Нэг л мэдэхэд мөнгөгүй, найз нөхөдгүй, гэр бүлгүй, өөрийгөө үнэлэх үнэлэмжгүй болтлоо доройтсон байдаг. Эхэндээ амьдралын хэцүү хүндийг мартахад тусалж байгаа юм шиг тайвшрах мэдрэмжийг төрүүлдэг. Санаа сэтгэл амарч, сэтгэлийн таашаал авч, баясан хөөрч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Харин хэсэг хугацааны дараа тухайн таашаал мэдрэмжийг дахин авахын тулд хэрэглэх, тунгаа нэмэх хэрэгтэй болно. Ингэж олон дахин хэрэглэх тусам бие болоод сэтгэцийн хувьд хамааралтай болчхож байгаа юм.

-Мансууруулах бодис, сэтгэц нөлөөт эмийг хэрэглэж байгаа хүмүүсийн дийлэнх хэсгийг өсвөр насны хүүхдүүд, залуус эзэлж байгаа гэх судалгаа байдаг. Хэрэглэгчдийн насыг ангилж үзвэл?

-Энэ талаар хийгдсэн судалгаанд нийслэлийн 2000 гаруй өсвөр насны хүүхэд, залуучуудыг хамруулсан. Судалгаагаар, өсвөр үеийнхний дунд архи, тамхины хэрэглээ өндөр байгаа нь тогтоогдсон. Бусад төрлийн мансууруулах эмийн бодисыг ч тодорхой хэмжээгээр хэрэглэдэг гэсэн байгаа юм. Тодруулбал, судалгаанд хамрагдагсдын 44,6 хувь архи, 40,3 хувь тамхи, 2,9 хувь бензин цавуу, 1,8 хувь каннабис, 0,9 хувь экстаси хэрэглэж үзсэн. Эдгээрийг сорох татах, уух, үнэрлэх, тарих зэргээр хэрэглэдэг гэж гарсан нь харамсалтай. Судалгаанд оролцогч 436 оюутан сурагчид мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэж үзэх талаар санал ирж байсан тухай ч мэдээлэл байгаа. Хэрвээ энэ саналыг хүлээж аваад хэрэглэвэл донтох эмгэгтэй болох суурь тавигдаж айж ч магадгүй юм. Энэ нь маш эрсдэлтэй, сэтгэл эмзэглүүлэхээр асуудал.

-Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хамааралтай болчихсон хүнийг хараад мэдэх боломжтой юу. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Янз бүрийн байдлаар шинж тэмдэг нь илэрч болно. Гэхдээ хэрэглэсэн үед нь хараад мэдэх боломжтой хэдхэн шинж тэмдэг байдаг. Тухайлбал, хүүхэн хараа томрох, жижигрэх, зүг чиг орон зайн баримжаа алдагдах, булчин шөрмөс хөших татах, өвдөлтийн мэдрэмж буурч болно. Мөн зүрхний цохилт хурдсах, үг яриа олширч, эмх цэгцгүй болох, арьс загатнах, цусны даралт багасах буюу ихсэх, амьсгал дарангуйлагдах, судасны цохилт амьсгалын тоо цөөрөх шинж тэмдэг илэрнэ. Зарим тохиолдолд түгшүүрт автах, тогтворгүй байдалд орох, биеийн халуун нэмэгдэж, хөлрөх, ам хатах, шүдээ хавирах, хамаг бие дагжин чичрэх, судсаар тарьсан тохиолдолд зүүний мөр үлдэх гэх мэт шинж тэмдэг ажиглагдаж болно.

-Хүмүүс ихэвчлэн ямар үед танайд ханддаг вэ, ар гэрийнхэн, найз нөхөд нь дагуулаад ирэх тохиолдол байна уу?

-Хэт донтсон үед нь ар гэрийнх нь хандаж эхэлдэг. Мөн найз нөхөд нь ч хандах үе бий. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид өөрсдөө ирэх үе ч байна. Тухайн хамаарлаас хэрхэн ангижирч, болих, тэвчих арга замуудыг олохын тулд манайд ханддаг гэж ойлгож болно.

-Хамааралтай болчихсон тохиолдолд ангижрах арга зам бий юу, дан ганц тухайн хүн бус гэр бүлийнхэн нь сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?

-Хамааралтай болсон тохиолдолд гарах арга зам байдаг. Ар гэрийнхэн нь тухайн үйлчлүүлэгчид сэтгэлийн дэмжлэг үзүүлж, ойлгох хэрэгтэй. Ингэж чадвал үр дүнд хүрэх бүрэн боломжтой.

-Ямар эмчилгээ хийдэг вэ, эмчилгээнд зарцуулах хугацаа ямар байдаг вэ?

-Эмчилгээг байнгын, тасралтгүй, урт хугацаагаар явуулдаг. Харин үр дүн нь хувь хүнээс шууд хамааралтай. Үнэхээр энэ хэцүү байдлаас гарах чин хүсэл, тэвчээр гаргаж чадвал донтолтоос ангижрах боломжтой. Энэ бол өвчин гэдгийг эхлээд ойлгох нь зүйтэй. Гэхдээ дахилт өгдөг учраас эмч, үйлчлүүлэгчийн хамтын хүч хөдөлмөр өвчнөөс салахад чухал нөлөө үзүүлдэг.

-Эрсдэлт бүлгийн хүн амыг хэрхэн тодорхойлдог вэ, энэ бүлгийнхэнд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ер нь бол тухайн харьяа хорооны ӨЭМТ-үүд болон дүүргийн сэтгэц наркологийн кабинетид хандаж тусгай ярилцлага, тестийн аргаар хэрэглээний түвшин, эрсдэлийг тогтоолгох бүрэн боломжтой. Манай мэргэжлийн онцлог нь хувь хүний нууцыг чанд хадгалах үүрэгтэй байдаг тул хэн ч хандаж болно гэж хэлмээр байна.

Б.БАТЦЭЦЭГ

Сэтгэгдэл

wvrhxixjm [61.177.133.37] 2023-04-24 11:20:33

Мэдээ.МН awvrhxixjm wvrhxixjm http://www.gg08h03lh9fn07177buf26htnd4358afs.org/ [url=http://www.gg08h03lh9fn07177buf26htnd4358afs.org/]uwvrhxixjm[/url]

mdsjyy [113.4.118.121] 2022-07-18 22:59:28

Мэдээ.МН mdsjyy http://www.g26zh69w6q5zg1yw7h08346ho1jdik19s.org/ [url=http://www.g26zh69w6q5zg1yw7h08346ho1jdik19s.org/]umdsjyy[/url] amdsjyy

ekwntdsolj [88.250.130.46] 2022-07-04 05:00:30

Мэдээ.МН ekwntdsolj http://www.gc2uzf5239m5um33s4sc1715sh4n6r0ıs.org/ aekwntdsolj [url=http://www.gc2uzf5239m5um33s4sc1715sh4n6r0ıs.org/]uekwntdsolj[/url]

xzmeggdm [114.41.18.236] 2021-12-13 04:20:28

Мэдээ.МН [url=http://www.g1mtc8y9e8q1i0jz69d57qt57299bzn5s.org/]uxzmeggdm[/url] axzmeggdm xzmeggdm http://www.g1mtc8y9e8q1i0jz69d57qt57299bzn5s.org/

smetgijtff [222.161.241.76] 2021-09-20 03:14:19

Мэдээ.МН asmetgijtff smetgijtff http://www.g9572hfqqh36hk4kob3u3a39271y3db5s.org/ [url=http://www.g9572hfqqh36hk4kob3u3a39271y3db5s.org/]usmetgijtff[/url]

wfwohvswt [59.32.95.104] 2021-09-04 12:01:10

Мэдээ.МН [url=http://www.gw80508s541dwert7od0w3ua6c392ro7s.org/]uwfwohvswt[/url] awfwohvswt wfwohvswt http://www.gw80508s541dwert7od0w3ua6c392ro7s.org/

kiqlljxewv [59.32.95.104] 2021-09-04 12:01:09

Мэдээ.МН kiqlljxewv http://www.ga8353112ibkx5g16sx3yk6bo0b1nj62s.org/ akiqlljxewv [url=http://www.ga8353112ibkx5g16sx3yk6bo0b1nj62s.org/]ukiqlljxewv[/url]

efewzcxvor [221.202.168.254] 2021-07-16 08:48:20

Мэдээ.МН [url=http://www.guzs67p7m82gwvu98nik05118bln4874s.org/]uefewzcxvor[/url] efewzcxvor http://www.guzs67p7m82gwvu98nik05118bln4874s.org/ aefewzcxvor

ewtisogcib [117.135.178.202] 2021-03-30 16:48:36

Мэдээ.МН aewtisogcib [url=http://www.g70wyd4e001ji16000aq6h6pq5exg69js.org/]uewtisogcib[/url] ewtisogcib http://www.g70wyd4e001ji16000aq6h6pq5exg69js.org/

chnbtwhig [36.90.42.210] 2021-03-20 00:44:25

Мэдээ.МН chnbtwhig http://www.g2300bg0q823ekzooj2611shq4xb01p5s.org/ achnbtwhig [url=http://www.g2300bg0q823ekzooj2611shq4xb01p5s.org/]uchnbtwhig[/url]

yyxqzpbgk [58.234.250.211] 2021-01-13 10:07:00

Мэдээ.МН yyxqzpbgk http://www.g9zs020s39hcorl19dq57em3qz8v4972s.org/ [url=http://www.g9zs020s39hcorl19dq57em3qz8v4972s.org/]uyyxqzpbgk[/url] ayyxqzpbgk

jbynttlsg [223.150.205.96] 2020-11-22 23:47:41

Мэдээ.МН [url=http://www.g3dn4wuuurx260p610rp4246n8lf83l9s.org/]ujbynttlsg[/url] ajbynttlsg jbynttlsg http://www.g3dn4wuuurx260p610rp4246n8lf83l9s.org/

tenbdpbjm [223.150.205.96] 2020-11-22 23:47:32

Мэдээ.МН tenbdpbjm http://www.gjgbn0p979d3p5s69tjeu20g10n1s780s.org/ atenbdpbjm [url=http://www.gjgbn0p979d3p5s69tjeu20g10n1s780s.org/]utenbdpbjm[/url]

njqnofm [113.128.61.190] 2020-11-20 05:50:47

Мэдээ.МН anjqnofm njqnofm http://www.g7jc3o1cao7y3xp995oc4pq320lg7869s.org/ [url=http://www.g7jc3o1cao7y3xp995oc4pq320lg7869s.org/]unjqnofm[/url]

loafelpigreegon [92.204.163.66] 2020-09-19 21:32:54

real money casino casino blackjack  online casinos http://onlinecasinouse.com/#

hiZ [5.188.210.52] 2020-05-21 14:19:14

http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://ekb.podarki-market.ru/catalog/product-421591/?MID=1191&result=reply#message1191 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах http://www.mytext.ru/view_story.php?id=4488 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах https://interesnoe.me/source-34305040/post-96198 - Высокотехнологичные инструменты для заработка на криптовалютных активах abed538

зочин [59.153.113.111] 2019-07-01 09:56:09

Тэр насны эмэгтэйчүүд тамхиар тогтохгүй, архи хэрэглэх нь эрчүүдээсээ илүү болчихсон юм биш үү?

Зочин [202.9.42.178] 2019-06-30 05:01:36

Taksind ywahad suusan emegteichuud barag bugd tamhi tataj bolohu geh yum,tgd ishee hayh gazar bhgui tsonhoor shidej orchin buzarlana

Зочин [66.181.179.127] 2019-06-30 01:53:30

Юндээн , чи юм юм унэрлэдэг юм байна , тамхи татсан амыг нь унэрлээд дургуй чинь хурвэл " тамхи татдаг " амы нь зориуд унэрлээд узээрэй ...

Зочин [50.206.38.12] 2019-06-29 15:04:42

Mongold YADUU ulsuud ikh BOLSON uchir XAR tamkhi khergelj bn

Z [64.119.22.153] 2019-06-29 14:33:44

Зочин [64.119.21.111] 2019-06-29 09:14:27

15 нас болон түүнээс дээш насны хүн тамхи татаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж байвал хохино ээ.

Зочин [202.9.43.169] 2019-06-29 07:42:12

сайхан залуус сэтгэцийн салбарлуу орж ирсэн юм байна шдээ хичээн ажиллаарай амжилт хүсье

zochin [64.119.26.202] 2019-06-29 05:36:16

tamhi arai heterch bainaa oron dayara tamhini horig surtalchlah hodolgoon ornuuleh heregtei bn

Л. Юндэн [66.181.183.207] 2019-06-29 03:59:47

Эрхэм монгол сайхан залуу аа, чи тамхины эш дүүрэн үнэсний сав гэгчийг зориуд үнэрлэж үзээрэй. Заа, яг тийм үнэр тамхичин хүүхний амнаас үнэртдэг юм. Тэгээд энэ хүүхэнтэй ойртохын хүсэл аяндаа алга болно. Туршиж үзэгтүн.

25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.