"Нарантуул" зах наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд дарагджээ

Aдмин / Нийгэм

-ЭНЭ ЖИЛИЙН НААДМААР ТОД ШАР ӨНГИЙН ДЭЭЛ ТРЭНД БОЛНО-

Дэнж хотойтол наадах дэлгэр Монголын их цэнгүүн хаяанд ирлээ. Торгон ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэж, хурдан хүлгүүд уяан дээрээ үүрсч, унасан хүүхдийнх нь гийнгоон дуунд хорвоо бүүвэйлэгдэх Үндэсний их баяр наадам юутай сайхан. Нараар наадаж, хураар аргадсан наадмын өглөө наадамчин олон үндэсний хувцсаараа ижилсэн гоёж, хүчит бөхчүүд наадмын талбайдаа өрж, эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорих эрийн гурван наадмаа Монгол түмэн бахдалтайгаар тэмдэглэдэг билээ. Тиймдээ ч монгол түмний уламжлалт наадмыг үзэхээр гадны жуулчид жил бүр манай улсыг зорин ирдэг. Тэд нүүдэлчдийн хэв маягийг хадгалж үлдсэн цорын ганц улс гэдгээр нь бахархаж, бишрэх басхүү дэлхийг байлдан дагуулж байсан Их Эзэн Чингис хааны өлгий нутагт хөл тавих тэр л хүсэл, мөрөөдлөө биелүүлдэг болов уу.

Сүүлийн жилүүдэд манай ард түмэн ямар нэгэн баяр ёслолоор үндэснийхээ хувцсыг өмсдөг уламжлал тогтсон. Тиймээс бид баяр, наадмын гоёл хувцсаа бэлдэж, сонгож, сонгохоор зэхэж буй уншигчдадаа зориулан “Нарантуул” зах дээр үндэсний хувцас ямар үнэтэй байгааг сурвалжилсан юм. Бид хамгийн эхэнд “Нарантуул” захыг зорив. Захын хаалгаар ороонгуут энд тэндгүй эгнүүлэн тавьсан наадмын бараа бүтээгдэхүүнүүд дэлгээтэй байлаа. Амралтын өдөр болоод ч тэр юм уу хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэр тусмаа Монгол дээлний эгнээ тэр чигээрээ наадмын гоёлоо хайсан хүмүүсийн хөлд дарагджээ. “Нарантуул” захад дээл болон торго, даавуу худалддаг 50 гаруй лангуу байдаг. Магнаг торгон, ноолууран, дан, дотортой гээд төрөл бүрийн дээлийг гар урлаачид шагладаг. Хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр. Энгийн хийцтэй даавуун дээл 70-110 мянган төгрөгөөс эхэлнэ. Харин даавуун эрэгтэй цамц 70-80 мянга, хүүхдийн цамц 10-50 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Хантааз эмэгтэй нь 70 мянга, эрэгтэй нь 80 мянган төгрөгийн үнэтэй байв. Ингээд бид цааш явж монгол дээлтэйгээ хослуулж өмсөх гутал, малгай, бүс хэдэн төгрөгийн үнэтэй байгааг сонирхов.

Монголчууд хаана ч байхгүй өвөрмөц гутал өмсдөг. Ээтэн монгол гутлыг Хүннүгийн үеэс уламжлан Их гүрний үед одоогийн хэлбэр загвартаа оржээ. Монгол гутал бусдаас ялгагдах онцлог нь ихэд утга учиртай. Энэ нь ээтэн хошуу, оймс хоёрын хоорондох агаар өвөлд дулаан, зунд сэрүүн байлгах, шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд ээтэн хоншоор нь газар шороог сэндийчихгүй, ургамал, амьтны аминд хүрэхгүй гэсэн энэрэнгүй үзлийг шингээдэг. “Нарантуул" зах дээр монгол гутал хэлбэр хийцээсээ шалтгаалаад 85-650 мянган төгрөгийн үнэтэй. Харин орос хромон гутал размераасаа шалтгаалаад 200-450 мянга герман нь 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Гуталнаас гадна бүс гэдэг дээлтэй салшгүй холбоотой. Хамгийн наад захдаа гэхэд дурдан авч бүсэлдэг нь Монгол хүний зан, ёс ч гэж хэлэхэд болно. Нэгэн үе монголчууд ширэн артай мөнгөн бүсийг их бүсэлдэг байсан. Харин одоо энгийн дурдан бүсийг илүүд үзэх болсон. Ийм бүс эрэгтэй нь 30 мянгаас эхэлнэ. Гоёлын шигтгээтэй эмэгтэй бүс 80-150 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн наадмын дээлтэйгээ хослуулж авах бүрх малгай 30-150 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв.

image

Бид “Нарантуул” захаар явсныхаа дараа монгол хувцас урладаг үндэсний брэндүүдийн дэлгүүрээр оров. Энэ жилийн наадмаар уламжлалт энгэртэй бие барьсан эсвэл сул загварын даавуун болон силкэн дээл трэнд болно. “Metromall” их дэлгүүрт байрлах Үндэсний брэнд “Lustre” дэлгүүрээр ороход тод шар өнгө болон зарим завсрын өнгөтэй дээлийг жирийтэл өлгөсөн байв. Үнийн тухайд 49-249 мянган төгрөгийн үнэтэй байв. Дараа нь бид урт цагааны захиалгат оёдлын газруудаар орж оёдолчид нэг дээлийг хэдэн төгрөгийн үнэтэй шаглаж байгааг асуув. Оёдолчдын ярьж байгаагаар энэ амралтын өдрөөр дээлний захиалга өгөхийг хүссэн үйлчлүүлэгчид олширсон. Даана ч захиалгаа дийлэхгүй учраас нэмж захиалга авахгүй байгааг онцлон хэлж байв. Тэд ярихдаа “Даавуун материалтай дээлний захиалга зонхилж байгаа. Даавуу халуунд сэрүүхэн салхи нэвтэрдэг. Нэг гэм нь үрчийж, “ноолрох” гээд байдаг. Солонгос даавуу хямдхан ч чанартай” гэж байв. Захиалгат оёдлын газрууд үйлчлүүлэгчийнхээ хүссэн загвараар дээлийг нь оёж өгдөг учраас жил, жилийн энэ үед оёдолчид хамгийн их ачаалалтай ажилладаг. Нэг дээлийг оёдол эсгүүрээс хамаарч 50-150 мянган төгрөгийн хооронд оёдог аж.

Үндэсний үйлдвэрлэгчид болох “Борголжин”, “Ивээл”, “Urban Jeans”, “Clothing Workshop”, “Silk Capital”, “Хайрын хурим” гэх брэндүүд наадмын коллекцоо аль хэдийн худалдаанд гаргасан. Тус брэндүүдийн монгол хэв загвартай хувцаснуудын үнэ ханш 39 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Тухайлбал, “Ивээл” брэнд том жижиг, тод бүдэг, өнгөний хувьд янз бүр, олон цэцгэн хээтэй өвдөг хүрсэн урттай болон өвдөг давсан урттай эмэгтэй дээлний цуглуулгыг наадамд зориулан гаргажээ. Мөн дээрээс нь эмэгтэй хүний байнгын хэрэглээ болсон бяцхан цүнхийг гаргасан байна. Биед эвтэйхэн, эрх чөлөөтэй, тансаг зэрэглэлийн материалаар урласнаараа давуу талтай аж. “Clothing Workshop” брэнд наадмын шинэ загвараа торгон болон нимгэн материалтай монгол загварын дээл болон байгалийн өнгө болон цэцгэн хээ, тод өнгийн зураасан хээтэй монгол загварын детальтай даашинзуудыг гаргажээ. Эсгүүрийн хувьд биед маш сайн сууж өгдөг ба тав тухтай, хөнгөхөн чөлөөтэй мэдрэмж төрүүлэх гэнэ. Эдгээр загварын нь брэндийн дэлгүүрт бэлэн худалдаалахаас гадна, мөн үйлчлүүлэгч хүсвэл загвар, өнгөө сонгоод захиалгаар хийлгэх боломжтой юм байна.

Б.БАТЦЭЦЭГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.182.144] 2019-07-01 22:49:53

товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам сайхаан сайхан

Naadam l goyo bayar [108.218.234.108] 2019-07-01 18:07:31

Naadam ch yahav umsuh goyoldoo l mungu zarna. Harin tsagaan sar bol umsuh goyoloos gadna uuts, ul boov, ideenii yum, beleg selt, hund barij zolgoh mungu, hamaatnuud sonjih gej ireh uchraas geree tohijuulah geed l muuhai baliar garlagatai bayar. Tiim bolohoor bi ali boloh tsagaan saraar mongold baihguig boddog, 1-3 sariin suulch hurtel 3 sar orchim gadaadad baij baigaad ochdog. Harin naadmaar mongoldoo temdeglehiig husdeg.

Зочин [103.229.123.211] 2019-07-01 13:20:25

Бүгдээрээ эрээн мяраан гялалзсан хувцас давхарлаж өмсөөд зузаан түрмйтэй гутал өмсөөд хуушуур идээд удаан тэврэлдсэн бөхөд байр өгцгөөгөөд морио машинаар хөөгөөд зарим нь аль алийг нь холоос хараад марш хөдөө явж хогоо хаяад бүх бутны ард бааж шээгээд 7 сарын 22 нд уулзацгаая

Зочин [139.5.218.35] 2019-07-01 16:52:09

За

Зочин [43.242.243.72] 2019-07-01 06:34:11

ХАМГИЙН САЙХАН БАЯР НААДАМ Л ДАА.

ок [103.212.117.63] 2019-07-01 03:43:54

наадам бол миний дуртай хамгийн гоё баяр, бүүр Чингис хаан яаж бодохоороо ийм гоё эрүүл баяр олдог байнаадаа, хүмүүс л утгын алдуулдаг болохоос, уул нь их сайхан спортлог баяр шдээ, мөнгө бараг үрэхгүй, би гэртээ сайхан шар тосонд ногоо мах холисон хуушуур өөрөө хийгээд идчихдэг шдээ, монголчууд дээр үе руугаа буцаж очуул таарна, одоо эрээн мяраан хятад юмаар гоёоод байгаа болохоос, монголчууд чинь байгалиасаа тансаг хэрэглээд ард түмэн шдээ, модон тагш, мөнгө,зэс аяга, торго л асуудалтай болохоос , дандаа л нэхий дээл, ноолуур гээд л яацан гоё юмтай ч юмдээ бид чинь, наадам болох гэж байхад ганц сайхан баяраа муулаад байгаа хүмүүс, яасан ч муухай хар бодол энергитэй юмдээ

Зочин [66.181.179.31] 2019-07-01 09:31:05

i

Зочин [66.181.190.78] 2019-07-01 03:26:12

Za yahaw dee uursnuu l gants bayraar l bayrlana bizde ork bsan ch yadiin teruuhendee l uursniiguu l bayrluulna bizde hend hamaatain beee

Зочин [202.21.108.89] 2019-07-01 02:55:29

Хоёр хоног хуушуур иддэг л баяр биз дээ наадам гэдэг, нөгөө чулуун хөшөө шиг зууралддаг бөх ямар харалтай нь биш. Манж гутлыг бас Хүннү гутал гэх шиг боловсролгүй орк сурвалжлагч бас хуцаж байх юм

Зочин [64.119.18.173] 2019-07-01 05:09:01

Чиний тархины хэмжээ хуушуураар л хардаг юм биздээ кккк

Зочин [202.179.31.51] 2019-07-01 03:15:58

Мөн манжууд биднийг бодвол зуны гуталтай. Бид чинь өвөл зунгүй түрийтэй гуталтай явдаг байсан.

Зочин [202.179.31.51] 2019-07-01 03:15:17

Манж гутал биш. Манж гутал ээтэн биш мөн ул нь арай зузаан, нарийн түрийтэй, эсгий оймсгүй байх. Ялгаа нь ул нь зузаан. Манай хаадын зураг дээр ч тэр цагаан ултай гутал байдаг, ул нь арай нимгэн. Одоо ч зах дээр гутал хийдэг хүмүүс тэр цагаан ултай гутал хийж зардаг. Одооны энэ ээтэн гутал манж гутал биш.

Зочин [202.179.31.51] 2019-07-01 02:53:14

Өөрсдөө даавуу үйлдвэрлэдэггүй болохоор тэр үү өнгөний сонголт муутай даа. Үйлдвэрлэхгүй ч хүн зургаа гаргаад тэр материалаа хайвал болох л байх.

зочин [66.181.191.41] 2019-07-01 02:27:31

Одоогийн цаг үетэйн харвал монголчуудын эдэлж хэрэглэж байсан ихэнхи зүйлс ни хэтэрхий чамин хийц загвар хөөцөлдөж,хэт их монгол хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлсийг утга учрын алдагдуулж юу ч биш болгож байгаад харамсалтай,жич: эмээл гэхэд монгол хийц загварын алдагдуулж эмээл биш юм шиг зүйл хийж тавичихаад бгааг хараад сэтгэл гонсойв,хэтэрхий чамирхаж чамин болгох ни утгаа алдаж монгол биш болгодог жамтай,

Зочин [202.179.31.51] 2019-07-01 02:48:07

Бүгд чамин гоё болчихоор тэр нь гоё гэж харагдахаа болиод зүгээр эрээн мяраан л харагддаг болчихдог юм байна.

Зочин [66.181.161.106] 2019-07-01 02:02:33

balai novshnuud 20 guchin myangaar zarchih jum iig hujaad hiilguulj damlaj zarahaa boli Iveel Urban gj ganzagiin naimaachid bolimoor jum hujaadaa och

Зочин [202.9.43.17] 2019-07-01 01:51:14

Иш чааваас дэнж хотойтол ч гэх шиг ингэж дэмий балай гялгар юманд урэх монгоо хадгаламжиндаа хийгээд байдаг ч болоосой

Зочин [202.179.31.51] 2019-07-01 02:49:17

За наадмаар ч мөнгө нэг их үрэх биш дээ. Хамгийн зардал багатай баяр. Цагаан сарыг л болих хэрэгтэй.

Зочин [43.242.243.72] 2019-07-01 01:44:54

одооны монгол эмээл гэхэд юмбүү шиг эгц босоо байх шиг манж маркын худлаа байгаа биз.жинхэнэ монгол эмээлээ хараач малтлагаар гарсан эмээл шаал өөр байгаа биз дээ.түүхийн фото зурагаа хар монгол гэр өндөр хана босоо уньтай байгаа биз дээ

үхэр халх [66.181.185.41] 2019-07-01 09:49:02

боржигон эмээл гэж байнаа байна

Зочин [202.179.31.51] 2019-07-01 02:50:29

Ер нь малтлагаар гарсан эмээл азиар бүгдэд нь л тархсан байдаг. Тэр энэ гэх хэцүү. Улс бүр л өөрсдийнхөө улсынх гэчихсэн байдаг.

Зочин [43.242.243.72] 2019-07-01 01:04:05

монгол гутал.эмээл.гэр шал худлаа хэлбэртэй тээ хэзээ ийм байлаа түүхээ сайн үз дээ.бас тэр дээлны нударга худлаа шүү.монгол гэр босоо өндөр хана босоо уньтай байх ёстой бизяг казак гэр шиг

Зочин [202.179.31.51] 2019-07-01 02:52:04

Чи тэгээд өөрийнхөөрөө л хийгээд өмсөөд эдлээд яваач яагаад бусдад заагаад байгаа. Бид чамайг тоож сонсохгүй.

Зочин [43.242.243.72] 2019-07-01 01:51:29

манж хужаа соёлоо больчих гэсэн санаа юмаа чааваас (тэгвэл гаанс. дээлний нударга гэхэд монгол соёл уу )бас бэр гуйхад архиддаг монгол ёс биш ээ тиймээ

Зочин [124.158.95.14] 2019-07-01 01:32:33

зочин 43,242,243,72 -т зориулж хэлэхэд өөрөө түүхээ сайн үзэж судалчихаад шал худлаа хэлбэртэй гэж би. ЭНЭ ХҮН ХАРИН Ч МОНГОЛ ГУТАЛ, ЭМЭЭЛ, ГЭР ШАЛ ХУДЛАА ХЭЛБЭРТЭЙ ГЭЖ ЮУ БИЧЭЭД БАЙГААГ ЧИНЬ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ЭНЭ ХҮНИЙ БИЧСЭНЭЭР БОЛ ЧИ МОНГОЛ ХҮН БИШ БАЙХ, КАЗАК Ч ЮМ УУ ХУЖАА ГАРАЛТАЙ БИЗ

Зочин [43.250.126.174] 2019-07-01 01:13:18

Ор, аяга, таваг, тогоо, ширдэг бүгд босоо юу? Би ч бас тийм ч болов уу гэж бодсымаа.


26 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
26 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.