Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн зам эвдрэлтэй байна

Б.БУРМАА / Орон нутаг

2019 оны зургадугаар сарын 30-н буюу өчигдрийн 16 цагийн үед орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай А0301 дугаартай авто зам эвдэрчээ. Тодруулбал Бүрд сумын нутагт 108-119 км хооронд хоёр хэсэгт замын хөвөө шуудуу үерт урсаж эвдрэл үүссэн, замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байна.

Иймд оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож хөдөлгөөнд оролцож буй жолооч нар аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой зорчихыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөж байна.

image


Сэтгэгдэл

Болд [131.179.58.56] 2019-07-03 00:42:25

Үер буураар эвдэрдэг хэтрүүлж хэлбэл хөвөөд явчихдаг зам манайд л байдаг байх. Зураг төсвийг хийсэн ч юмуу барьсан ер нь улсаас комисс гаргаж буруутай этгээдтэй тооцоо хийж, хохирлыг барагдуудж баймаараа. Алийн болгон ард түмэн хохирч байх юм бэ?!

Зочин [150.129.143.108] 2019-07-02 09:26:25

ацочир

Иргэн [124.158.110.117] 2019-07-01 13:17:38

Там-Очирыг УИХ-п гаргасан малнууд...

Зочин [112.72.11.122] 2019-07-01 11:41:11

Там-Очир


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.