Шавьжтай 500 кг байцааг устгалд оруулжээ

Д.Тулга / Нийгэм

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Цагааннуур боомтоор ОХУлсаас импортлогдсон жимс, хүнсний ногоог лабораторийн шинжилгээнд хамруулахад байцаанаас хортон шавьж, бөөрөнхий сонгиноос нитрат зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ. Бүтээгдэхүүнд давтан шинжилгээ хийлгүүлэхээр Баян-Өлгий аймгийн хими, хор судлалын лабораторид шинжлүүлэхэд хагас тонн байцаанаас цацагт далавчтан болох хортон шавьж, 105 кг сонгиноос нитратын хэмжээ өндөр гарсан байна. Энэхүү лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн эдгээр бүтээгдэхүүнийг холбогдох хүмүүсийг байлцуулан устгалд оруулжээ.

Иймд аж ахуйн нэгж байгууллагуудыг Монгол улсын стандартад нийцсэн, хорио цээр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн импортлохыг, ард иргэддээ гарал үүслийн бичигтэй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчигдөөгүй, хаяг шошго, сав баглаа боодол бүрэн, хадгалах хугацаа хэтрээгүй чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэхийг зөвлөж байна.


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.32] 2019-07-02 23:32:09

хугацааа дууссан талх боовоо заораад л байх юм.хяналт шалгалт алга.

Болд [131.179.58.56] 2019-07-02 16:26:58

МХяналтынхан хүнсний зах. дэлгүүрээр явж шинжилдэг газар дээр нь арга хэмжээ авдаг явуулын лабортортой боломоор юмаа

Зочин [150.129.141.218] 2019-07-02 11:08:58

Хасаг монголдоо биш байхаа Харин ч ходоо газар гэхэд шалгалт хийсэн байна Хотод байж шалгалт ч байхгуй хотоос холгуй хужаа нарын тарьж ургуулсан хорыг ямар ч хяналтгуй идээд байж байгаа бид л умхтй бус ялзарсан монголчууд болоод байна даа

Зочин [64.119.17.218] 2019-07-02 15:22:44

Монгол сонгино гээд сонгино хүчит шонхор зах дээрээс авсан чинь угаагаад арилахгүй цагаан толбонуудтай. Тэр хатаж хальс болсон жижиг толбонууд өвчилсөн үү химийн хор уу бүү мэд. Зах дээр зарагдаж бгаа хүнс ногоонууд хэр зэрэг хяналт тай байдаг вэ. Монголд тарьсан гээд элдэв хороор ургуулсан юмнуудыг хаана тарьснаас нь өөр ямар ч хяналт шалгалтгүй заруулаад байдаг юм биш биз дээ. Иймэрхүү тохиолдолд иргэд эргээд шалгуулж хариуцлага тооцуулах хүнд сурталгүй механизм бга юу

Зочин [202.9.42.244] 2019-07-02 09:52:09

Өмхий ♈Хасагууд


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.